Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00074

 

 

 

 

 

 

 

                                                           

2024     07           29                                       207/МА2023/00074

 

 

      “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч Ц.Б, Д.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

******** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Х.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

******** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00793 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б, Д.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11.936.526,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Э гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн ******** салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Б, Д.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр **********тай ЗГ******** тоот зээлийн гэрээ байгуулж 14.860.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ц.Б нь “**************” ХХК-д ******** салбарын худалдааны төлөөгч албан тушаалаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. ЗГ******** тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ийн 2.4 заалт, мөн гэрээний хавсралт №1-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгааг анхааруулах захидлыг 2023 оны 12 дугаар 12 болон 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр, 2024 оны 01 дүгээр 25, 2024 оны 02 дугаар 16-нд гардуулсан, Мөн 2024 оны 02 дугаар 16-ны өдөр, хариуцагч болох Д.Б, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагч болох Ц.Б **********ны ******** зээлийн төвийн байранд уулзаж, зээл хүүний төлбөр төлөх талаар хугацаа тохиролцож тэмдэглэл хөтөлсөн, утсаар байнга сануулсан, гэрээр очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүүний төлбөрийг төлөхгүй байгаа болно. ЗГ******** тоот зээл болон барьцааны гэрээний төлбөр 2024 оны 03 дугаар 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11.023.906,74 7 төгрөг, үндсэн хүүний төлбөр 847.017,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65.601,91 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 163 хоног, нийт зээл хүүний төлбөр 11.936.526,22 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Ц.Б, Д.Б нараас гаргуулан “**********” ХХК-д олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...”**********” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлага 11.936.526,22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Б нь Ц.Б-тай 2011 оны 10-р сарын 02-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд охин Б.Э, 2018 онд хүү Б.Э тус тус төрсөн. ...2022 оны 12 дугаар сард Ц.Б нь мөнгөний хэрэг байна, удахгүй дарчихна, банкны зээлэн дээр батлан даагаад өгчих хэмээн эхлээд гуйж сүүлдээ батлан даахгүй бол хүүхдүүддээ хэрэглээний мөнгө өгөхгүй, амиа хорлоно хэмээн сүрдүүлэн хэл амаар доромжлон сэтгэлзүйн дарамтад оруулж байсан тул 2 хүүхдээ бодоод гарын үсэг зуран **********инд 14.860.000 төгрөгийн зээлийн батлан даалт хийсэн. Зээлээ гаргуулж авсны дараа эхнэр Я хамт 5-18-32 тоотоос яван /хадам ээж Г.Ц таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хөөгдөж гарсан/ 2а хороолол Дээдэс таурлуу нүүн орсон байсан. ...Сүүлд эхнэр Я нь ******** аймаг ******** сум ****-д ээж болох Г.Ц дээр очин гуйж сүүлдээ загнан байрыг нь заруулж мөнгийг нь авсан байсан. Энэ бүх хугацаанд үр хүүхэддээ хэрэглээний мөнгө өгөх нь байтугай эхнэр Я нь 2 хүүхэдтэй нь уулзахыг бүр мөсөн хорьсон. Миний бие өөрөө цалингийн зээлтэй, соно болон покетоос давхар зээлтэй, гэр бүл салсан ч 2 хүүхэддээ тэтгэмж авч чадахгүй байгаа, 2 хүүхдийн хамт орох оронгүй, одоо айлын хажууд амьдардаг, тус 2 хүнээс болж энэ хугацаанд сэтгэлзүйн асар их хямралтай, 2 хүүхдийнхээ хамт асар их хохирол амссан. Иймд надад Ц.Б-ын зээлийг төлөх эрхзүйн болон санхүүгийн ямарч боломж, эрх үүрэг байхгүй тул эхнэр Я болон Ц.Б-аас гаргуулж авна уу... гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00793 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас зээлийн төлбөр 11.936.526,22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгож, хариуцагч зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.934,42 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 205.934,42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Э давж заалдсан гомдолдоо:

Дээрхи шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэг, Тогтоох хэсгийн 1-д “**********” ХХК-ийн хамтран зээлдэгч Д.Б-аас 11.936.526,22 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг үл зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ******** гэрээ нь МУ-н Иргэний хуулийн 451 -р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1, 452.2, 453-р зүйлийн 453.1-д заасны дагуу талуудын сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөл заалтыг харилцан тохиролцсоны үр дүнд байгуулагдаж, зээлдүүлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч талд бүрэн шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь, зээл олгогч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлзх эрх, хүлээх үүргийг тодорхойлж заагаагүй, уг зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй хамтран зээлдэгч зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй гэж үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хамтран хариуцагч Д.Б болон хариуцагч Ц.Б нар нь **********тай ЗГ******** тоот зээлийн гэрээ байгуулах үед албан ёсны гэр бүл байсан. Хамтрангаар орох хүсэлт өөрийн зүгээс гаргасан, гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг үүсч байгаа эрх зүйн харилцааг ухамсарлаж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Иймд 2023 оны 12 дугаар сард шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан нь энэхүү гэрээний үүрэгт хамтран болон үндсэн хариуцагч нар хүлээнэ гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын зээл олгогч талд санал болгосон Ц.Б-ын дансанд тухайн үед шилжүүлсэн бөгөөд шилжүүлснээс хойш хугацаанд зээлдэгч нарын хооронд санхүүгийн /бэлэн/ ямар харилцаа үүссэнийг нотлох боломж байхгүй тул өрөөсгөл дүгнэсэн байна гэж үзнэ. Иймд 142/ШШ2024/00793 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа зүйл заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

           1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Б нарт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянан шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч “**********” ХХК нь “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр **********тай ЗГ******** тоот зээлийн гэрээ байгуулж 14.860.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж өнөөдрийг хүртэл зээл, хүүний төлбөрийг төлөхгүй байгаа болно. ЗГ******** тоот зээл болон барьцааны гэрээний төлбөр 2024 оны 03 дугаар 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11.023.906,74 7 төгрөг, үндсэн хүүний төлбөр 847.017,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65.601,91 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 163 хоног, нийт зээл хүүний төлбөр 11.936.526,22 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Ц.Б, Д.Б нараас гаргуулж “**********” ХХК-д олгож өгнө үү...” гэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Б нь “...**********” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлага 11.936.526,22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх, хариуцагч Д.Б нь “...Ц.Б нь мөнгөний хэрэг байна, удахгүй дарчихна, банкны зээлэн дээр батлан даагаад өгчих хэмээн гуйсан тул 2 хүүхдээ бодоод гарын үсэг зуран **********инд 14.860.000 төгрөгийн зээлийн батлан даалт хийсэн. Миний бие өөрөө цалингийн зээлтэй, соно болон покетоос давхар зээлтэй, гэр бүл салсан ч 2 хүүхэддээ тэтгэмж авч чадахгүй байгаа, 2 хүүхдийн хамт орох оронгүй, одоо айлын хажууд амьдардаг, тус 2 хүнээс болж энэ хугацаанд сэтгэлзүйн асар их хямралтай, 2 хүүхдийнхээ хамт асар их хохирол амссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар тус тус гаргасан байна.

            3. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Б-аас зээлийн төлбөр 11.936.526,22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгож, хариуцагч зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.934,42 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 205.934,42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**********” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

                   4. Хариуцагч Ц.Б, Д.Б нар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр **********тай ЗГ******** тоот зээлийн гэрээ байгуулж 14.860.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх ба үндсэн зээлдэгч Ц.Б зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаасаа халагдаж, улмаар ЗГ******** тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ийн 2.4 заалт, мөн гэрээний хавсралт №1-д зааснаар зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч талаас зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг удаа дараа анхааруулж мэдэгдснээс хойш хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

                  5. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ авагдсан ба гэрээний 4-р зүйлийн 4.1.-д “...картын, бусад орлогыг барьцаалсан”, гэрээний 3.3.3-д” ...гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд уг хугацааг дууссан өдрөөс эхлэн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж харилцан тохиролцсон, харин хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг хариуцлагын талаар тус гэрээнд тодорхой заагаагүй байна.

                  6. Түүнчлэн үндсэн зээлдэгч Ц.Б нь нэхэмжилж буй зээлийн төлбөр 11.936.526 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

                  7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй юм.

                  8. Иймд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний төлбөр нийт 11.936.526,22 төгрөг гаргуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                   9. Харин шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний нэрийг зааж бичээгүй орхигдуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00793 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...хариуцагч гэсний дараа хамтран зээлдэгч Д.Б-аас” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК-ийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.934,42 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.У

       ШҮҮГЧИД                                           Х.Б

Б.О