Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2016/00482

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* д холбогдох

Газар худалдсан үнийн үлдэгдэл 350000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.******* нь Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах******* тоотод байдаг гэр бүлийн хэрэгцээний газар болох 545 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийнг Д.д 6800000 төгрөгөөр худалдсан ба үл хөдлөх хөрөнгийнг худалдах, худалдан авах гэрээг хийж Д. нь өөрийн нэр дээр шилжүүлэж авахад бэлэн болгож өгсөн. Д. нь одоо ******* надад 350000 төгрөгий өгөхгүй жил гаран болж байна. Эвлэрүүлэн зуучлалаар орох гэтэл эд хөрөнгийн маргаан шийдэх боломжгүй гэсэн тул шүүхэд гомдлоо гаргаж байна. Д.г мөнгөө гөнө гэж найдаад нэг жил гаран болж их удаан хүлээлээ. Ийм байдалтай байгаа тул дарай Д.гаас 350000 төгрөгийг авч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б., С.******* нарт хашааны үнийн үлдэгдэлд 350000 төгрөгийг үе шаттайгаар төлөхий хүсч байна. Хашааны бичиг баримт нь Д.гийн нэр дээр 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжин ирсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д. Газар худалдсан үнийн үлдэгдэл 350000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Д.гийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д. нь газар худалдсан үнийн үлдэгдэл 350000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 5575 төгрөг, хариуцагч Д.гаас 5575 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ