Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00076

 

 

 

 

 

 

 

 

2024     07         29                                           207/МА2024/00076

       

 

Ц.Э нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Ш холбогдох

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч Х.Б, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00881 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ш холбогдох,

Орон сууц зарж борлуулсны төлбөр 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.Э нь Б.Ш ********** аймаг, ********** сум, ********** баг, ********** тоот орон сууцыг зарж борлуулсны төлбөр болох 16.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Э нэхэмжлэлтэй орон сууцны үлдэгдэл төлбөр болох 16.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ш миний бие дараах нэмэлт тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Бид гэрлэлтээ 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00807 тоот шийдвэрээр цуцлуулж, ******* аймгийн ******* багийн ******* тоотод байрлах дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцны зээлийг

Б.Ш миний бие зээлээ төлж дууссаны дараа нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцож шийдвэрлүүлсэн. Тус байрыг тухайн үед 50 сая төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд байрны зээл 2032 оны 11 дүгээр сарын 27-нд дуусахаар байсан. Гэтэл нэхэмжлэгч талын хүсэлтээр зээлийг даруй хааж, байрыг худалдан борлуулахаар болж, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 80 сая төгрөгөөр худалдан борлуулж, төлбөрийг нэхэмжлэгч Ц.Э-д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгаар худалдан авагч талаас 20.000.000, 17.000.000 тус тус 2 удаагийн гүйлгээрээр 37.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш миний ********** тоот данснаас 10.039.000, мөн өдөр худалдан авагч талын ********** тоот данснаас 1 гэсэн утгаар 20.000.000, 12.730.000 гэсэн 2 удаагийн гүйлгээгээр 32.730.000, 2023 оны 11 сарын 13-ны өдөр зээл авсан данснаас Ш-с байрны мөнгө Цалингийн зээл гэсэн утгаар 16.711.000 төгрөг нийт 96.480.000 төгрөг төлсөн. 42.000.000 төгрөгийн цалингийн зээл авчихаад надад бүрэн өгсөнгүй гээд байх юм. 42.000.000 цалингийн зээлээс нэхэмжлэгчид худалдан авагч талын **********тоот данснаас миний Худалдаа хөгжлийн банкны**********тоот дансанд 4.662.285 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 32.636.000 төгрөгийг өөрийн хаан банкны ********** тоот данснаас 20.000.000, 12.961.000 тус тус дээрх дансанд хийж байрны зээлийг чөлөөлсөн. ...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00881 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Ш 16.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 240.450 төгрөгийг хариуцагч Б.Ш гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Тус шүүх нь үндэслэх хэсэгтээ ... Гэвч хариуцагч Б.Ш нь тухайн орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 80.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан 2-26-53 тоот орон сууцыг худалдах үед орон сууцны зээлийн үлдэгдэл 32.500.000 төгрөг байсны хариуцагч орон сууц худалдсан 80.000.000 төгрөөс төлж барагдуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд худалдан авагч талаас өгсөн 80 сая төгрөөс төлж барагдуулсан гэх баримт хэрэгт байхгүй болно. Мөн нэхэмжлэгчид шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгаар худалдан авагч талаас 20.000.000. 17.000.000 тус тус 2 удаагийн гүйлгээрээр 37.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш миний ********** тоот данснаас 10.039.000. 2023 оны 11 сарын 13-ны өдөр зээл авсан данснаас Ш-с байрны мөнгө Цалингийн зээл гэсэн утгаар 16.711.000 төгрөг нийт 63.750.000 дансанд орсон. Үүнээс тооцоход нэхэмжлэгчид 16.250.000 төгрөг олгохоор байхад 16.500.000 олгож шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна. Иймд тус шүүхийн шийдвэрт тусгагдсан үнийн дүнгзэс 250.000 төгрөгийг хасч тооцож 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142\ШШ2024\00881 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хянав.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зорхих хуулийг зөв хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Ш орон сууц худалдсаны үлдэгдэл үнэ 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Ш зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* аймаг ********** сум Оюут баг 2-26-53 тоот 2 өрөө байраа 56.000.000 төгрөгөөр худалдан аваад 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Алтантогтоход 80.000.000 төгрөгөөр худалдсан. Урьдчилгаа 37.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 43.000.000 төгрөгийн үлдэгдлээс 10.000.000 төгрөгийг шилжүүлж нийт 47.000.000 төгрөгийг надад өгсөн, гэрлэлт цуцлуулах үедээ байраа бид гуравт өгнө гэж ярьж байсан. Үлдэгдэл 16.500.000 төгрөг гаргуулна гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Б.Ш нь ******* тоот 2 өрөө байраа 50.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Байрны зээл 2032 оны 11 дүгээр сарын 27-нд дуусахаар байсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийг хааж, байраа худалдан борлуулахаар болж 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 80.000.000 төгрөгөөр худалдсан. Түүнд нийт 96.840.000 төгрөг төлсөн гэсэн тайлбар гаргаж маргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Б.Ш нарын гэрлэлтийг Улаанбаатар хот ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр цуцалсан, ******* аймаг ********** сум Оюут баг ******* тоот 2 өрөө байрны ипотекийн зээлийг хариуцагч Б.Ш 2032 он хүртэл сар бүр төлөх, зээл төлж дууссаны дараа нэхэмжлэгч Ц.Э-д шилжүүлэхээр тохиролцож байсан, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Б.Ш нь тухайн орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн орон сууцны зээлийн үлдэгдэл 32.500.000 төгрөгийг орон сууц худалдсан мөнгөөр төлсөн болох нь батлагдахгүй гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас 16.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул хэргийн шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтанд хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн алдааг засаж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00881 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Ш 240.450 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.О

 

                                           ШҮҮГЧИД                                  Х.Б

 

                                                                                                   С.У