| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0421/И |
| Дугаар | 131/ШШ2016/00483 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00483
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Миний бие 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байгаад 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор хотын трестэд*******ын хүнсний дэлгүүрт худалдагчаар 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан. 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдлын цехэд оёдолчноор ажиллаж байгаад уг цех татан буугдаж ажлаас чөлөөлөгдөж байсан. Иймд миний 1987 оноос 1993 онуудад ажиллаж байсан хугацааг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Л.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, 007053 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 312 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын т Л.*******тай 1985-1987 онуудад хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч гийн мэдүүлэг, Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн талхны цехэд 1990-1993 онуудад Л.*******тай хамт ажиллаж байсан гэрч О.*******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын т асрагчаар ажиллаж байсан болох нь түүний 1985-1987 онуудад асрагчаар ажиллаж байхдаа авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 312 тоот албан бичиг, 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хүний их эмчийн салбарт асрагчаар ажилд томилж, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бичилт хийж, тамга дарсан 007053 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.*******г 1985 оны 02-р сард ажилд орж тасралтгүй ажилласаар 1987 онд ажлаас чөлөөлөгдөж байсан талаар мэдүүлсэн гэрч гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар,
Л.******* нь 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь түүний 1990-1992 онуудад цэвэрлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 312 тоот албан бичиг, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилж, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бичилт хийж, тамга дарсан 007053 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.*******г 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч О.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Харин Л.*******ы 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын трестийн*******ын хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ы 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын т асрагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын трестийн амьчуулын хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ