Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 479

 

                     


Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00494/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, Эрдэнэбаатарын Энх-Амгаланд (РД:СП 92112914) холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"төлбөр болон нотариатын үйлчилгээний 578 191 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.Энх-Амгалан нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, “VIP 40k” үйлчилгээний 91031129 дугаарын эзэмшигч болсон юм. Э.Энх-Амгалан нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91031129 дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаар нийт 623 191 төгрөгийг төлөөгүй учир гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөрөө төлөхийг удаа даруулан сануулсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Энх-Амгалангаас төлбөрийн үлдэгдэл болох 623 191 төгрөгөөс барьцаа 50 000 төгрөгийг хасч, нотариатын зардал болох 5 000 төгрөгийг нэмээд нийт 578 191 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел” ХХК нь Э.Энх-Амгалангаас (91031129 дугаарын) төлбөрийн үлдэгдэл болох 578 191 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Э.Энх-Амгалан нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр уг төлбөрийг төлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 15 тал)


ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Энх-Амгалангаас “төлбөр болон нотариатын үйлчилгээний 578 191 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Э.Энх-Амгалан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр болон нотариатын үйлчилгээний 578 191 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 15 тал) төлбарийн баримтын хуулбар (хх-ийн 14 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч Э.Энх-Амгаланд холбогдох, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй “төлбөр болон нотариатын үйлчилгээний 5 78 191 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17996 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8 998 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д, хариуцагч Э.Энх-Амгалангаас 8 998 төгрөгийг гаргуулж  “Скайтел” ХХК-д  тус тус олгосугай.

3. Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ