Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00077

 

 

 

 

 

 

 

2024     07         29                                           207/МА2024/00077

       

 

    *************,

хариуцагч Д.Ц холбогдох

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч Х.Б, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00809 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *************,

Хариуцагч: Д.Ц холбогдох,

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 50.210.111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Э.Д нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг

гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Д.Ц нь Х аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамж гаргаж Н.П тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас сахилгын шийтгэл ногдуулан халах шийдвэр гаргасан. Иргэн Н.П нь дээрх 2018 оны Б/05 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *********** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор Х аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.П тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарсан байна. ...Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон төлбөр /Д.Ц-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 50.210.111 төгрөгийг/ төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 100900021501/ буруутай албан тушаалтан Д.Ц-оос гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х аймгийн ёс зүйн хорооны 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 гэх дүгнэлтийн 1-р заалтаар Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга П нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг дүгнэсэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэх ёс зүйн хорооны дүгнэлт, хоёрдугаарт Х аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 гэх тогтоол байгаа, сахилгын шийтгэл ногдуулах тухай санал хүргүүлэх тухай тогтоолын 1-р заалтад Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга П нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5-р заалтыг зөрчсөнийг шалган тогтоож сахилгын шийтгэл ногдуулах талаар дүгнэснийг үндэслэлтэй гэж үзсэн, хоёрдугаарт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэж, хариу мэдэгдэхийг Ц сумын Засаг дарга Ц даалгасугай гэх 48 дугаартай тогтоол гарсан байдаг. Эдгээр ёс зүйн хорооны дүгнэлт болон тогтоолыг үндэслээд Х аймаг дахь Ц сумын Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б05 гэх захирамж гаргаж П-д сахилгын шийтгэл ногдуулсан. Нэгдүгээр заалтаараа тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоол, ёс зүйн хорооны 03 гэх дүгнэлтийг тус тус үндэслэж П-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч П нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Х аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 гэх шийдвэр гарсан. Уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, улмаар П дахин Давж заалдах шатны шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0348 гэх магадлал гарсан. ... Захиргааны хэргийн шүүхийн магадлал гарсан өдрөөс эгүүлэн ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг дахин нэхэмжилж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тухайн шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нийт 36.943.771 төгрөгийг олгох нь зүйтэй, биелүүлээд бичлэг хийхийг үүрэг болгосон шийдвэр гарсан. Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 433 гэх шийдвэрийг үндэслээд Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 гэх хөрөнгө хуваарилах тушаалын дагуу иргэн П-д 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 36.927.315 төгрөгийг олгосон. Гуравдугаарт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 260 дугаартай шүүхийн тогтоол гарсан, үүгээр Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцогдож 1 жилийн хугацаагаар хорих ял болон нийтийн албанд 5 жилийн хугацаагаар ажиллуулахгүй байх шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслээд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Ц сумын Засаг даргын Б05 гэх захирамжаар Засаг даргын тамгын газрын албан тушаалаас чөлөөлсөн тушаал гарсан. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Д.Ц-ын хууль бус шийдвэрийн улмаас гарсан төрд учирсан хохирол болох 50.210.111 төгрөгийг нэхэмжилж байна. П-г төрийн албанаас халсантай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн улмаас олгосон төлбөрийг нэхэмжилж байгаа, энэ нь шүүхийн шийдвэрүүд дээр үндэслэж, баримт нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас учирсан хохирлыг нөхөн төл гэх мэдэгдлийг хүргэж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна, шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц гэх хүн Ц сумын Засаг дарга хийж байхдаа тамгын газрын дарга хийж байсан П-г ажлаас халсан, үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Дээд шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр маань давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоол юм, үүний дагуу П-г хууль бусаар ажлаас халсан гэдгийг тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Хоёрдугаарт 36.900.000 төгрөг нь ямар учиртай байсан бэ гэхээр Д.Ц нь П-г ажилд нь томилох ёстой байсан боловч томилохгүй эс үйлдэхүй гаргаад иргэний шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ийм хоорондоо уялдаа холбоотой шүүхийн шийдвэрүүд юм. Гэтэл хариуцагч нарын зүгээс Захиргааны шүүх болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт ач холбогдол өгч тайлбарлаад байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин ярьж нотлох шаардлагагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ...Санаатай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан, иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж төрийг хохиролгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

************* 50.210.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийг гардаж аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан билээ. Уг хэрэгт нэхэмжлэгч нь нийт 36.927.315 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан атлаа одоо 50.210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл хариуцагчийн хувьд хуульд зааснаар сахилгын зөрчил битгий хэл олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан нь хожим нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. ...Иймээс уг шийдвэрийг буруу гэж Төрийн албаны зөвлөл үзэж байгаа бол өөрсдөө уг төлбөрийг хариуцах учиртай. Түүнээс хариуцагч Д.Ц нь дангаараа дур мэдэн уг шийдвэрийг гаргаагүй болно. Ийм ч учраас Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянаад 2019.05.14-ний өдрийн 15 дугаартай шийдвэрт Х аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018.10.15-ны 48 дугаартай тогтоолыг дурьдсан байдаг. Н.П ажлаас чөлөөлсөн 2018 оны Б/05 дугаартай захирамжийг Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянаад 2019.05.14-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянаад хүчингүй болгож шийдвэрлэсэн ч, уг магадлалаар цалин хөлсийг тооцож, гаргуулахаар шийдвэрлээгүй. ...Н.П нь ажлаас халагдах хэмжээний сахилгын зөрчил гаргаснаас гадна олон удаагийн үйлдлээр өөртөө болон хадам дүүдээ хууль бусаар давуу байдал олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийнх 2 дахь хэсэгт заасан "нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхийг шаардсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хийсэн байдаг. Тодруулбал Н.П нь ажлаас чөлөөлөгдөх нь битгий хэл дээрх авлига, албан тушаалын 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэгтээ нийт 3 жилийн хугацаатай хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасах ялаар шийтгэгдсэн байдаг юм. ...Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж хожим нь батлагдсаар байхад эдгээр албан тушаалтнууд Н.П-д давуу байдал олгох зорилгоор хийсэн санаатай үйлдэлд Д.Ц буруугүй тул хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй...үндэслэлгүй халагдсан гэх Н.П-ийн олон удаагийн хууль бус үйлдлийг бүгдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ээс 1.888.532 төгрөгийг гаргуулж Х аймгийн Ц сумын засаг даргын тамгын газарт олгосугай" гэж заасан бөгөөд Н.П нь 2 төрлийн гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр үйлдсэн төдийгүй, төрд хохирол учруулсан болохыг тогтоосон. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Н.П, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.01.12-ны өдөр хянаж, улмаар 07 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Гэтэл эрүүгийн хэрэгт буруутай болох нь шат шатны шүүхээр шийдвэрлэгдэж дууссан байхад нэхэмжлэгчийн хохирсон гэж нэхэмжлэлд дурьдаад буй Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай" А/46 дугаартай тушаалаар 36.927.315 төгрөгийг Н.П-д олгохоор шийдвэрлээд байгаа нь Д.Ц огт хамааралгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дурьдаж буй 50.210.000 төгрөг хэрхэн юунаас бүрдээд байгааг хариуцагч огт ойлгохгүй байна. Төрийн албаны зөвлөл анх нэхэмжлэл гаргахдаа 36.927.315 төгрөг гаргуулна гэж байснаа одоо 50.210.000 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Энэ талаараа нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан атлаа нэхэмжлэлийн үндэслэлдээ заагаагүй байна. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг нэхэмжлэл хангаж байх учиртай. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт"-ыг нэхэмжлэлд тусгах тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 50.210.000 төгрөгийг хэрхэн юуны үндсэн дээр гаргаж нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үүнээс болж хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар мэтгэлцэх боломжгүй болж байна. Үүнийгээ тодруулбал тухайн үед нь тайлбар өгөх болно. Иймээс Төрийн албаны зөвлөлийн Д.Ц холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00809 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуцагч Д.Ц-оос 50,210,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Н.Ж нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Хариуцагч Д.Ц нь Х аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П сахилгын шийтгэлээр төрийн албанаас халж, уг захирамжийг эс зөвшөөрч, шүүхэд хандсаны дагуу Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *********** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор Х аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.П тус сумын 3асаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 9.808.078 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 193.377 төгрөг, 05 дугаар сарын 24-ний өдөр 1.161.845 төгрөг, 05 дугаар сарын 28-ны өдөр 974.235 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 1.145.261 төгрөг, нийт 13.282.796 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон. Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Д.Ц тухайн үед биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, Н.П Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандсаны дагуу Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 155/ШШ2021/00433 дугаар шийдвэрээр хариуцагч Х аймгийн Ц сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох, уг олговроос нийгмийнболон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 36.927.315 төгрөгийг Н.П-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. Улмаар шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, Х аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Н.П сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ггүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог. Давж      заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дахь хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт... байвал түүнийг дахин нотлохгүй.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан. Өөрөөр хзлбэл, Н.П төрийн албанаас халсан, халсны үр дагавар болох эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасан үйлдлийг хууль бус болохыг шат шатны шүүх тогтоосон байдаг. Тодруулбал, Н.П төрийн албанаас халсныг хууль бус болохыг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэж байгаа нь түүнийг гэм хорын хохирол шууд санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны болон иргэний шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үгүйсгэж, хариуцагч Д.Ц-ыг шууд санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хорын хохирол учруулаагүй, шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т ... төрийн албан хаагчийг ... хууль бусаар ... чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч Д.Ц албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П төрийн албанаас хууль бусаар халж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 50.210.111 төгрөгийг төрөөс гаргаж, нөхөн олгосон нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагчийг төрд гэм хорын хохирол санаатай болгоомжгүй аль нэг хэлбэрээр учруулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний болон Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг илтэд үгүйсгэсэн нь шүүхийн шийдвэр хууль бус бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Нөгөөтээгүүр, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 260 дугаар Н.П гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол цаг хугацааны хувьд дээрх захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсны дараа гарсан болно. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий энэхүү иргэний хэрэгт хамааралгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Д.Ц холбогдуулан төрд учруулсан хохирол 50.210.111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Ц нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Ц Х аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.П 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн. Н.П шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт шүүхийн шийдвэрээр олгосон 50.210.111 төгрөгийг хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас төрд хохирол учирсан гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Д.Ц нь /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ хуульд зааснаар сахилгын битгий хэл олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргасан, хожим нь шийтгэх тогтоолоор нотлогдсон, миний шийдвэр зөв байсан гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Д.Ц нь Х аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Х аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 48 дугаар тогтоол, ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн “...төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Засаг даргын тамгын газрын дарга Н.П-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр тухайн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, Н.П нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд ажлаас халсан захирамжийг хүчингүй болгох, ажилд эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Н.П Засаг даргын тамгын газрын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн ба хяналтын шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн, Д.Ц-ыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Засаг даргын ажлаас нь чөлөөлж Н.А-ыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ц сумын Засаг даргаар томилсон, Х аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 433 дугаар шийдвэрээр Х аймгийн Ц сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 36.943.771 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 36.927.315 төгрөгийг Н.П-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцон олгосон, Н.П ажлаас халагдсны дараа тухайн албан тушаалд өөр хүнийг томилоогүй ажил үүргийг Б хавсруулан гүйцэтгүүлж байсан, Х аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Н.П төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.4.3, 5.3.5, 5.5.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоож, сахилгын шийтгэл хүлээлгэх талаар дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж Засаг дарга Д.Ц сахилгын шийтгэл оногдуулахыг даалгаж байсан, ******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Н.П Эрүүгийн хуулийн 22.4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил хорих ялаар, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч шийтгэсэн зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хариуцагчийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр төрд гэм хор учруулсан болох нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-т зааснаар “..хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэсэн хориглосон заалтыг хариуцагч Д.Ц хэрэгжүүлсэн, Тамгын газрын даргын албан тушаалд шинээр хүн томилоогүй, хууль зүйн мэргэжилтэн Б орлон гүйцэтгүүлсэн цалингийн давхар зардал гаргаж, хохирол учруулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажилласан гэж үзэхээр байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан “төрийн албан хаагч нь ёс зүйн хувьд үнэнч шударга, хариуцлагатай байх” зарчим болон “хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, “албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх тухай” төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн зөрчил гаргасан төрийн албан хаагч Н.П ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулсныг шууд санаатай, болгоомжгүй үйлдэл гаргаж төрд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ. Н.П-ийн эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн үйл баримт энэ иргэний хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Д.Ц нь Тамгын газрын дарга Н.П шууд санаатай үйлдлийн улмаас ажлаас чөлөөлсөн гэх, үүний үр дагаварт 50.000.000 төгрөгийн хохирол төрд учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Н.П тухайн үедээ төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шийтгэл оногдуулахаар сахилгын зөрчил гаргасан болохыг Х аймгийн Төрийн албаны салбар зөвлөл тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахыг Засаг дарга Д.Ц даалгасны дагуу Н.П-д ажлаас халах шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн төрд хохирол учруулсан шууд санаатай үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00809 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Н.Ж нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Д.Ц нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.О

 

                                           ШҮҮГЧИД                                  Х.Б

 

                                                                                                   С.У