Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2024/00706/И |
Дугаар | 207/ма2024/00078 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2024/00078
2024 08 12 207/МА2024/00078
Б.Э нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.Ч холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Х.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2024/00822 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “********” ХХК, Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч холбогдох,
Ажил гүйцЭ-тгэх гэрээний үүрэгт 55.450.871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.О илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга А.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ХХК, түүний төлөөлөгч Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Э нь “********” ХХК-нд захирлаар ажилладаг. Манай компани 2023 оны 07-р сарын 24-ны өдрийн БУАОНӨГ/********* тоот Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцЭ-тгэх гэрээ байгуулж, тус ажлыг хийж гүйцЭ-тгэхээр иргэн Б.Ч /ФБ*********/-тэй аман хэлбэрээр тохирч ажлыг гүйцЭ-тгүүлэхээр болсон. Б.Ч нь Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажил-ыг 2023 оны 08-р сарын 18-наас эхлүүлэн газар шорооны ажлыг гүйцЭ-тгэсэн гэж хэлсэн бөгөөд гэрээнд зааснаар 60 хувийн гүйцЭ-тгэл авмаар байна, мөнгөө авчихвал ажлаа гялс дуусгачихмаар байна гэж гуйсан. Ажлын дундын гүйцЭ-тгэлийн бичиг баримтыг бүрдүүлж 2023 оны 09-р сарын 28-ны өдөр 109.512.884 төгрөг “********” ХХК-ийн Капитрон банкны дансанд орж ирсэн. 109.512.884 төгрөгөөс НӨАТ-ын 10 хувь болох 10.620.200 төгрөг, өөр ажлын материалын тооцоо болох 9.379.800 төгрөг, нийт 20.000.000 төгрөг суутгаж авсан. 2023 оны 09-р сарын 28-ны өдөр Б.Ч-ийн Хаан банкны ********* тоот дансанд 89.512.884 төгрөгийг ***** спорт залны ажлын хөлс, материалын үнэ гэж шилжүүлсэн. Б.Ч нь уг ажлыг 60 хувь гүйцЭ-тгэхээр авсан мөнгөнөөсөө төсөвт тусгасан арматур-22.162.367 төгрөг, 10 катанги 1 боодол-1.108.118 төгрөг, ус 139.198 төгрөг, цемент 1 тн -374.242 төгрөгийн материал авсан бөгөөд ажлын гүйцЭ-тгэл нь газар шорооны ажлын хөлс 5.101.845 төгрөг, суурийн бэлтгэл хийх м-150 ажлын хөлс 1.066.986 төгрөг, машин механизмын зардал 4.109.257 төгрөг, нийт 34.062.013 төгрөгийг зарцуулж ажлыг 60 хувь гүйцЭ-тгээгүй. Үлдсэн ажлын гүйцЭ-тгэлийн 55.450.871 төгрөгийг залилан ажлыг гүйцЭ-тгэхгүй архи ууж утсаа авахгүй алга болсон. Б.Э миний бие 2023 оны 10-р сарын 16-ны өдрөөс эхлэн Д.Дтай спорт заалны суурин ажлыг үргэлжлүүлэн гүйцЭ-тгэхээр тохирч ажлыг эхлүүлсэн. 2023 оны 10-р сарын 19-ны өдөр баганы суурины цутгалт, 10-р сарын 27-нд баганы цутгалт, 11 дүгээр сарын 16-нд дам нурууны цутгалтуудыг авч ажлыг 11-р сарын 22-нд бүрэн дуусгасан. 2023 оны 10 дугаар сарын 11-нээс хойш уг ажлыг гүйцЭ-тгэж дуусан дуустал Б.Ч ганц ч холбоо бариагүй, ганц удаа ч уулзаагүй. Мөн Б.Ч нь би энэ ажлыг гүйцЭ-тгэх гэж байхад Э булааж авч хийсэн гэж хүмүүст худал ярьж, өнөөдрийг хүртэл ажил гүйцЭ-тгэхээр авсан 89.512.884 төгрөгийн зөрүү тооцоог хийхгүй явж байна. Иймд Б.Ч нийт 55.450.871 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү.. ***** ажлын хүмүүсийг хөөж явуулсан гэж байгаа нь худлаа, ажлын 60 хувийг хийж гүйцЭ-тгэсэн гэсэн нь худлаа, энэ ажлын 20 хувийг л хийж гүйцЭ-тгэсэн байсан. Яагаад гэхээр энэ ажлыг хийж гүйцЭ-тгэж байгаа хүмүүс зөвхөн ул бетон хийсэн байсан. Энэ ул бетон дээр дахиад аяган суурь хийгдээд арматурыг нь зангидаад, дээшээгээ баганын цутгалт орж ирнэ. Үүний дараа хайргаар булж, булсныхаа дараа индүү барьж нягтаршуулна, тойруулаад 38, 16 суурийг нь ар нуруунд арматорчилж зангидана. Маш их ажилтай байдаг. Тэгтэл чи зөвхөн газар шорооны ажил буюу газар ухаад, бетон цутгасан байсан. Чиний хийсэн ажлын үнийн дүнг бүгдийг нь төсөвлөөд хаасан байгаа. Чи арматурийн 3.000.000 төгрөг ирж аваад үүний дараа миний утсыг аваагүй. Би ****** руу кранын машинаар катанги өгч явуулаад, тэгээд очтол чи нүүгээд явсан байсан. Тэгээд Чийн найз Тогтох гээд залуу байгаа, тэр залууг дагуулаад Уртнасан гэдэг хүнийг хайгаад ерөөсөө олдоогүй. Уртнасан гэдэг хүний гэрт нь очтол хүн байгаагүй, Б.Ч 60 хувийн гүйцЭ-тгэлийн ажлыг хийсэн болоод гарын үсэг зураад би мөнгөө авсан гэж яриад байгаа боловч 60 хувийн гүйцЭ-тгэлийн ажлаа хийгээгүй, ерөнхийдөө энэ ажлыг хийж гүйцЭ-тгэхэд мөнгө байхгүй, ажлаа хийж гүйцЭ-тгээгүй байж хяналтын инженерийг гуйж, ******** аймгийн ******** сумын Засаг даргыг хүртэл гуйсаар байгаад 60 хувийн мөнгийг авсан. Ч ядаж үнэн зөв ярь, яагаад өөрийнхөө хийгээгүй ажлыг хийсэн болгож яриад байгаа юм бэ? Би А дансны хуулган дээр байсан цементний 200.000 төгрөгийг ярьсан. Ч 09 дүгээр сарын 24 гэхэд 100 хувь ажлаа хийж дуусгах ёстой байсан боловч 60 хувийн ажлаа ч хийж гүйцЭ-тгээгүй. Аргаа барсандаа би ажлаа өөрөө хийсэн. А чинь ч гэсэн надтай хамт хайж гүйгээд хамгийн сүүлд наадмын талбайгаас согтуу миний машинд суусан. Чи энэ ажлаа дуусгаад, Архангайн ажлынхаа хаалга үүдийг суулгачих, энэ ажлын гэрээний хугацаа дуусчихаад байна, 30.000.000 гаруй төгрөгийн алданги тооцох гээд байна гээд аргаа бараад согтуу байхад чинь олж аваад өөр хүн хөлсөлж Архангай руу явуулж тэр ажлыг чинь дуусгасан. Чи 2021 оноос хойш надтай ажиллаад гуйсан бүх зүйлийг чинь зөвшөөрөөд нэг төгрөг ч дутуу өгөхгүй гаргаж өгдөг байсан. Зөвхөн би татвараа аваад гаргаж өгдөг байсан гэв.
Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ч миний бие "********" ХХК-ийн нэр дээр ажил авч хийдэг байсан. 2023 оны 7 дугаар сард тус компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр ******** аймгийн ****** сумын Спорт заалны суурийн ажлыг хийж, гүйцЭ-тгэхээр болсон. Гэвч ажил гүйцЭ-тгэх явцад Б.Э нь компаний захирал гэдгээрээ хүч түрэн орж, ажил хийж байсан бригадыг маань хөөж явуулсан. Энэ үед миний бие Б.Э-тэй уулзан ажлаа үргэлжлүүлэн дуусгахыг удаа дараа гуйсан боловч хэл амаар доромжилж, давуу талаа шиглан өөр бригадаар ажлыг хийж эхэлсэн. Би дээрхи ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцЭ-тгэсэн бөгөөд энэ бүхэн миний дансны хуулга, материал авсан баримт, хийж гүйцЭ-тгэсэн ажлууд болон бусад баримтаар нотлогдоно. "********" ХХК нь Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцЭ-тгэх гэрээг ******** аймгийн ****** сумын Засаг дарга X.Ууганбаяртай байгуулсан ба надад өгсөн урьдчилгаа мөнгө тус компанийн Капитрон банкны дансаар орж ирсэн. Б.Ч намайг эд хөрөнгө, цаг хугацаа, сЭ-тгэл санаагаар хохироогоод ямар ч баримт нотолгоогүйгээр шүүхэд дуудан гүтгэж байгаа бол миний бие ч бас “********” ХХК-ийн нэр дээр авсан Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийн засварын ажил, "ЭрдэнЭ-т үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан Уурын даралтат түвшний тохируулагч нийлүүлэх гэрээний ажлуудын талаар шүүхэд хандан хохирлоо барагдуулах болно. Иймд Б.Э-ээс гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яг хугацаа сунгах гэж байтал хоорондоо маргаан болоод би наад ажлыг чинь өөрөө дуусгана гэсэн. Би хүнд машин механизмаар ухах ажил, аяган суурь, ул бетон цутгах ажил, баганын арматур босгох ажил, утас малтаж хомууд хийх ажлуудыг хийсэн. Энэ мөнгөнд дамнуурганы үлдэгдэл ажил үлдээсэн, 97.000.000 төгрөгт үлдэгдэл бетон цутгах ажил үлдээсэн. ГүйцЭ-тгэлийн инженер 60 хувийн гүйцЭ-тгэл дээрээ гарын үсэг зурсан байга. Газрын албанаас мэргэжлийн хүмүүс ирээд 60 хувийг гүйцЭ-тгэсэн байна гэсэн байгаа. Түүнээс бол дутуу хийсэн юм байхгүй. Энэ ажлыг хийж дуусгах гээд Эээс 89.000.000 төгрөг гуйж аваагүй. Хяналтын инженер цаг тухай бүрт нь үзээд явж байсан, Засаг дарга нь ч байсан. Архангайд хийсэн ажил энэ асуудалтай ямар ч холбоогүй байх. Газар шорооны ажил хийсэн зураг байгаа. Багана, суурийг өөрийнхөө хийсэн ажлын зураг руугаа оруулсан байгаа. 1 ширхэг нь 50.000 төгрөгний үнЭ-тэй 300 гаруй ширхэг хар панерыг хүртэл оруулаагүй байна. Намайг зөвхөн газар шороо ухаад хаясан мЭ-т яриад байгаа, гЭ-тэл би баганан суурийг хийсэн гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2024/00822 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч 55.450.871 /тавин таван сая дөрвөн зуун тавин мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэгч Б.Э Б.Ч холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж 435.204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нар давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх " ... 7.3охигчийн тайлбар болон гэрч Б.Г мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын ажлын гүйцЭ-тгэлийн гэрэл зургуудаар хариуцагч Б.Ч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцЭ-тгээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг үндэлэлээр нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Б.Э нь Б.Ч-эй байгуулсан гэрээг цуцалж, 2023 оны 10 дугаар сарын 19 ний өдрөөс эхлэн өөр хүмүүсээр ажлыг үргэлжлүүлэн гүйцЭ-тгүүлсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 19 ний өдрийн бетон зуурмагийн чанарын гэрчилгээ, ажлын явцын гэрэл зураг, Барилгын материал судлалын төвийн дүгнэлт бетон худалдаж авсан баримт, Э-ийн Хаан банкны дансны хуулбар 2023 оны 10 дугаар сарын 16 ны өдрөөс \Бугт спорт заалны суурин ажлын урьдчилгаа, ****** анкерийн боодол, ***** ажлын хөлс, помп, тулш, спорт заалны ажлын хөлс, түлш, хүнд машин механизмын ажлын хөлс, бензин нум, хар тос, барааны үнэ, хүнд механизм пумпны үлдэгдэл түрээс сорил шинжилгээ\ гэсэн гүйлгээний утгуудтай 127.269.088 төгрөгийн гүйлгээ хийгдсэнэнээр нотлогдон тогтоогдож байна. Хариуцагч Б.Ч нь аяган суурь эксковатороор ухаж, шороог Ховоогоор зөөх, аяган суурины ул бетон 15 см-ийн зузаантай цутгах, арматур матах, 10 диаметртэй төмөр утсаар холбож, татах, хар панераар аяган суурь, дам нуруун хайрцагугсрах ажлыгхийж, гүйцЭ-тгэхэд нийт 97.094.000 төгрөгийг зарцуулсан гэсэн тооцоо гаргаж, Б.А болон өөрийнхөө Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар өгч, гэрчээр эхнэр Б.А-г оролцуулсан боловч гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар түүний хийж гүйцЭ-тгэсэн ажил болон уг ажлыг хийж гүйцЭ-тгэхэд нийт 97.094.000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч компани нь Б.Ч-ийг ажлын 60 хувь гүйцЭ-тгэхээр авсан мөнгөнөөсөө ажлын төсөвт тусгасан арматур 22.162.361 төгрөг, 10 катенги 1 боодол-1.108.118 төгрөг, ус 139.198 төгрөг, цемент 1 тн 373.424 төгрөгийн материал авсан гэж тооцож, ажлын гүйцЭ-тгэл нь газар шорооны ажлын хөлс 5.101.845 төгрөг, суурийн бэлтгэл хийх м-150 ажлын хөлс 1.066..986 төгрөг, машин механизмын зардал 4.109.257 төгрөг, нийт 34.062.013 зарцуулсан гэж үзэж, үндсэн ажлын гүйцЭ-тгэлийн 55.450.871 төгрөгийн ажлыг хийж гүйцЭ-тгээгүй гэх үндэслэлээр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарын ажлын гүйцЭ-тгээлийн зургууд хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна..." гэсэн нь хЭ-тэрхий нэг талыг барьсан, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. ҮНДЭСЛЭЛ НЬ: Нэг.Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд тодруулбал Спорт заалны барилга угсралтын ажлын төсөв\ХХ-ийн 18-41-р хуудас, ...Б.Ч-ийн хийж гуйцЭ-тгэсэн ажлын зураг\ХХ-ийн 42-47-р хуудас\, Б.Э үргэжлүүлэн хийж гүйцЭ-тгэсэн ажлын зураг\ХХ-ийн 48-86-р хуудас\ ..." гэснийг шийдвэрт тусгасан боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нотлох баримтууд гэж нэгталыг барьж үнэлээд байгаа нь буруу юм.Тухайлбал: 1.1...Гэрч Б.Гмэдүүлэгт хЭ-т ач холбогдол өгчээ.Б.Г нь , 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өөр хүмуүсээр ажлыг ургэлжлүүлэн гүйцЭ-тгүүлсэн гэх Б.Э тайлбарыг нотлох гэрч гэх ба тэрээр ажлын талбайд 2023 оны 10 дугаар сарын 19 ний өдрөөс ажилласан барилгын мэргэжлийн бус хүн.Түүний мэдүүлэг нь Б.Э өөр хүмүүс\2023-10-16 наас өдрөөс 2023-11-22 ны өдөр дуустал Д.Д гэдэг хүнээр хийлгэсэн гэх нэхэмжлэлдээ бичдэгД хүмүүст хамаарах нь эргэлзэЭ-тэй. Энэ гэрч нь Б.Ч ямар ажлууд хийсэн гэдгийг тодорхой дурьдаж чадаагүй, бараа материалын талаар сайн мэдэхгүй, ажлын дараалалыг мэдэхгүй, бидний асуулт, хэрэгт авагдсан гэрэл зургуудад тайлбар, хариулт өгөхдөө тодорхой бус, будилж байсан.Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. 1.2 2023-10 дугаар сарын 16 ны өдөр Э рүү явуулсан зургуудад Б.Ч миний хийж гүйцЭ-тгэсэн: ул бетон зутгах, хэв хашмал хийх, аяган суурийн арматур, хом матах ажлууд бүрэн хийгдсэн байгаа нь харагдана.Эдгээр ажлуудыг 2023 оны 10 дугаар сарын 19 ний өдрөөс эхлэн өөр хүмүүсээр ажлыг ургэлжлүүлэн гүйцЭ-тгүүлсэн гэх Б.Э тайлбар, үгүйсгэгдэнэ.Гэрэл зургууд нь 2023-10-16 ны өдөр Э-т явуулсан зургууд юм. Эдгээр ажлуудыг хийж гүйцЭ-тгэсэн байдлыг маргаад байгаа одоогийн байдлаар бодит дүгнэлт хийх боломжгүй.Б.Ч миний 2023 оны 10-р сарын 16 ны өдөр Э рүү явуулсан гэрэл зургуудыг цаг хугацаагаар нь зөв тодорхойлж, барилгын ллэргэжлийн шинжээчид, ажлын гүйцЭ-тгэлийн төсөвтэй харьцуулан хөндленгийн байр суурьнаас дүгнэлт хийх ёстой.Энэ тухай гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдлвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа юм. Хоёр." Б.Ч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцЭ-тгээгүй болох нь тогтоогдож ... гэрээг цуцалж, болох нь 2023 оны 10 дугаар сарын 19 ний өдрийн бетон зуурмагийн чанарын гэрчилгээ, ажлын явцын гэрэл зураг, Барилгын материал судлалалын төвийн дүгнэлт бетон худалдаж авсан баримт, Эийн Хаан банкны дансны хуулбар 2023 оны 10 дугаар сарын 16 ны өдрөөс \Бугт спорт заалны суурин ажлын урьдчилгаа, ****** анкерийн боодол, ***** ажлын хөлс, помп, түлш, спорт заалны ажлын хөлс, түлш, хүнд машин механизмын ажлын хөлс, бензин, нум, хар тос, барааны үнэ, хүнд механизм пумпны үлдэгдэл түрээс сорил шинжилгээ/ гэсэн гүйлгээний утгуудтай 127.269.088 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр нотлогдон тогтоогдож байна." гэж шүүх дугнэсэн нь буруу юм. Эдгээр гүйцЭ-тгэсэн ажлууд тухайлбал ... ****** анкерийн боодол,... помп, түлш, спортзаалны ажлын хөлс, түлш, хүнд машин механизмын ажлын хөлс, бензин, нум, хар тос, барааны үнэ, хүнд механизм пумпны үлдэгдэл түрээс сорил шинжилгээ ... гүйлгээний утгуудтай ... гүйлгээ хийгдсэнэнээр суурийн ажлын үлдэгдэл 40%\Дөчин хувь/-тай холбоотой буюу ***** ажлыг бүрэн гүйцЭ-тгэж дууссан, үлдэгдэлээ аваагүй гэж Б.Э тайлбартай ажлын 100 хувь гүйцЭ-тгэлд хамруулан шүүх дүгнэлт хийсэн нь буруу байна. Гурав." ...Хариуцагч Б.Ч нь аяган суурь эксковатороор ухаж, шороог Ховоогоор зөөх, аяган суурины ул бетон 15 см-ийн зузаантай цутгах, арматур мататх, 10 диаметртэй төсөр утсаар холбож, татах, хар панераар аяган суурь, дам нуруун хайрцаг угсрах ажлыг хийж, гүйцЭ-тгэхэд нийт 97.094.000 төгрөгийг зарцуулсан гэсэн тооцоо гаргаж, Б.А болон өөрийнхөө Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар өгч, гэрчээр эхнэр Б.А-г оролцуулсан боловч гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар түүний хийж гүйцЭ-тгэсэн ажил болон уг ажлыг хийж гүйцЭ-тгэхэд нийт 97.094.000 төгрөгийг зарцуулсан бэлэх нь нотлогдохгүй байна." гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Барилгын мэргэжлийн шинжээчдийн дүгчэлт гарсан бол Б.Ч-ийн хийсэн ажлуудыг 2023-10-16 ны өдрийн байдлаар Б.Э-т явуулсан гэрэл зургаар бүрэн нотлогдож, түүний бусад хүмүүсээр хийлгэсэн ажлуүд үгүйсгэгдэх байсан. Энэхүү маргааны шийдвэрлэхдээ ллэргэжлийн шчнжээчдийн дүгнэлтийг гаргуулаагүй нь шүүх хараат бус байх, хэрэгт цугларсан бүхий нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Дөрөв. Нэхэмжлэгч компани нь Б.Ч ажлын 60 хувь гүцЭ-тгэхээр авсан мөнгөнөөсөө ажлын төсөвт стусгасан армтур 22.162.361 тегрөг, 10 катенги 1 боодол-1.108.118 төгрөг, ус 139.198 төгрөг, цемент 1 тн 373.424 төгрөгийн лгатэриал авсан гэж тооцож,, ажлын гүйцЭ-тгэл нь газар шорооны ажлын хөлс 5.101.845 тегрөг, суурийн бэлтгэл хийх м-150 өжлйн хблё 1.066..986 төгрөг, ашин механизмын зардал 4.109.257 тегрөг, нийт 34.062.013 зарцуулсан гэж үзэж, үндсэн ажлын гүйцЭ-тгэлийн 55.450.871 төгрөгийн ажлыг хийж, гүйцЭ-тгээгүй гэх үндэслэлээр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарын ажлын гүйцЭ-тгээлийн зургууд хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна..." гэсэн шүүхийн дүгнэлт нь хЭ-тэрхий нэгталыг барьсан үндэслэл муутай болжээ. ИХШХШТХ-ийн 40 дүгээр 40.1-д заасан " ... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ." гэсний дагуу нэхэмжлэгч М.Д маргаан бүхий байрыг ягаан таслабараар хувьчлан авсан гэж үнэлээд хариуцагч Ц.Б мөн байр хувьчлан авсан талаар дүгнэлт хийгээд байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, давж заалдах гомдлыгхүлээн авч, 00822 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан. шийдвэрлэх ажиллагааы журам зөрчсөн алдааг залруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Ч би өмгеөлөгч Б.Д-гийн хамт биечлэн оролцоно гэжээ.
Нэхэмжлэгч “********” ХХК давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх бөгөөд гомдолд дурьдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зерчөөгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Э миний бие нь “********” ХХК-нд захирлаар ажилладаг, 2023.07.24-ний өдөр ******** аймгийн ****** сумын Засаг даргатай БУОЭӨГ/********* тоот “Спорт заалны барилга шинээр барих оролцооны хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцЭ-тгэх гэрээ”-г байгуулж, тус ажлыг хийж гүйцЭ-тгүүлэхээр Б.Ч-эй 2023.09.28-ний өдөр “Хаан банк”-ны ********* тоот дансанд 89.512.884 төгрөгийг ажлын хөлс, материалын үнэ гэж шилжүүлсэн байдаг. Тус ажлын гүйцЭ-тгэл нь 60% байсан боловчиг бүрэн хийж дуусгаагүй, мөнгө дансанд орсны маргаашаас ажлаа орхигдуулж, утсаа салгасан. Тус мөнгөн дүнгээс “********” ХХК-ны захирал нэхэмжлэгч Б.Э миний бие нь Б.Ч дарматур-22.162.367төгрөг, Юкатанги 1боодол-1-108.118төгрөг,ус-139.198төгрөг, цемент 1тонн-374.242 төгрөгний материал авсан бөгөөд, ажлын гүйцЭ-тгэл хөлс-5.101.845 төгрөг, суурийн бэлтгэл хийх М-150 ажлын хөлс-1.066.986 төгрөг, машин механизмын зардал-4.109.257 төгрөг-Нийт-34.062.013 төгрөгийг төсөвт тусгасны дагуу ажил дутуу, чанаргүй, бүрэн бус байсан хэдий ч шилжүүлсэн мөнгөнөөс хасаж үлдэгдэл-55.450.871 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Барилгын ажил цаг хугацаатай, гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн хүлээлгэж өгөхгүй бол гүйцЭ-тгэгч компани алдагдал хүлээнэ, мөн хүйтний улирал болж байсан учраас яаралтай Б.Гаар хийлгүүлсэн болно. Б.Ч нь 2023.10.11-ний өдрөөс хойш ганц ч удаа утсаа аваагүй. Тиймээс өөр хүнээр хийлгэхээс өөр аргагүй болсон. Б.Г нь тус ажлыг аваад 2023.10.19-ний өдөр баганы суурины цутгалт, 2023.10.27-ний өдөрбаганы цутгалт, 2023.11.16-ний өдөр дам нурууны цутгалтуудыг авч ажлыг 2023.11.22-ний өдөр бүрэн дуусгасан. Б.Ч нь гэрээнд заасан ажлуудыг 2023.09.24-ний дотор бүрэн хийж гүйцЭ-тгээгүйн улмаас гэрээний хугацааг 2023.09.25-ний өдөр хүртэл 50 хоногоор сунгасан байдаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцЭ-тгэх гэрээгээр ажил гүйцЭ-тгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцЭ-тгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэж тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцЭ-тгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцЭ-тгэхэд бусад Э-тгээд /туслан гүйцЭ-тгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд гүйцЭ-тгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцЭ-тгэгч, туслан гүйцзтгэгчийн хувьд захиалагч болно”. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна” гэж огүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцЭ-тгэх гэрээний зүйл нь гүйцЭ-тгэсэн ажлын үр дүн байна гэсэн байдаг. Б.Ч тесөвт дурьдсан ажлыг бүрэн чанартай хийж гүйцЭ-тгээгүйн улмаас дараагийн туслан гүйцЭ-тгэгчээр үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Шүүх хуралд оролцсон Б.Г нь Б.Ч-ийн хийж гүйцЭ-тгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас баганы арматурчлал болон зарим ажлуудыг дахин хийхээс өөр аргагүй болсон талаар гэрчилдэг. Хариуцагч Б.Ч нь гэрчээр Б.А-г шүүх хуралд оролцуулж уг ажлыг хийж гүйцЭ-тгэхэд 97.094.000 төгрөгийг зарцуулсан гэж ямар ч баримтгүйгээр тооцоолж бичсэн байх бөгөөд үүнийгээ нотлохоор гэрч Б.А дансны хуулга нотлох баримтаар өгсөн хэдий ч энэ нь тус ажлыг хийж гүйцЭ-тгэсэн нь тогтоогдож нотлогдохгүй байдаг. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж дүгнэхэд учир дутагдалтай байх ба үүнийг эсрэгээрээ нэг талд ашигтай шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч болон түүний емгөөлөгч нарын гаргасан гомдол үнэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.28-ний өдрийн 00822 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй нь тогтоогдож байх тул хэвээр үлдээж өнгө үү. Жич: Шүүх хурапд оролцоно. Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд “... гүйцЭ-тгээгүй ажлын хөлс-55.450.871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр “********” ХХК-ийг татан оролцуулсан ба хариуцагч Б.Ч “...яг хугацаа сунгах гэж байтал хоорондоо маргаан болоод би наад ажлыг чинь өөрөө дуусгана гэсэн. Би хүнд машин механизмаар ухах ажил, аяган суурь, ул бетон цутгах ажил, баганын арматур босгох ажил, утас малтаж хомууд хийх ажлуудыг хийсэн. Энэ мөнгөнд дамнуурганы үлдэгдэл ажил үлдээсэн. 1 ширхэг нь 50.000 төгрөгний үнЭ-тэй 300 гаруй ширхэг хар панерыг хүртэл оруулаагүй, намайг зөвхөн газар шороо ухаад хаясан мЭ-т яриад байгаа, гЭ-тэл би баганан суурийг хийсэн...“ гэх тайлбар гаргаж, мЭ-тгэлцсэн байна.
3.Шүүх хариуцагч Б.Ч ажлын хөлс- 55.450.871 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.
5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцЭ-тгэх гэрээгээр ажил гүйцЭ-тгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцЭ-тгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцЭ-тгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг.
6. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь ажлын хөлс 89.512.884 төгрөг буюу ажлын гүйцЭ-тгэлийн 60 хувьд ногдох хөлсийг төлсөн, тэрээр ажил гүйцЭ-тгэгчийн гүйцЭ-тгээгүй ажлын хөлс- 55.450.871 төгрөг буцааж авна гэсэн агуулгаар шаардах эрхээ тодорхойлсон боловч ажил гүйцЭ-тгэгч нь гэрээгээр хүлээсэн гүйцЭ-тгэх ёстой ажлын ямар ямар ажлыг хийж гүйцЭ-тгэсэн, төсөвт тусгагдсан зардлаас бодит зардлын дүнг яаж хэрхэн тооцсон нь тодорхой бус, нийт гарсан зардлын тооцоог нэхэмжлэгч, хариуцагч нар өөр байдлаар тооцсон байхад шүүх эдгээрийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.
7.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагч татгалзлалаа тус тус нотлох үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч ажил гүйцЭ-тгэх гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлсөө буцаан шаардаж байгаа тохиолдолд шаардлага хэрэгжүүлж байгаа тал буюу нэхэмжлэгч өөрийн үндэслэлийг нотлох үүрэгтэй байхад шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэсэн нь учир дутагдалтай болжээ.
8.Хэрэгт авагдсан хариуцагч Б.Ч-ийн хийж гүйцЭ-тгэсэн ажлын талаарх хуулбар зурагнууд, хариуцагчийн шүүхэд гаргасан “... аяган суурь экскавораар ухаж, шороог ховогоор зөөх, аяган суурины ул бетон 15 см-н зузаантай цутгах, арматур матах, 10-н диаметртэй төмөр утсаар хом татах, хар панераар аяган суурь, дам нурууны хайрцаг угсрах ажлыг хийхэд орсон материал, тээврийн зардал, ажлын хөлсний нийт зардал 97.094.000 төгрөг гарсан “ гэх тайлбараас үзэхэд хариуцагчийн гэрээгээр хийж гүйцЭ-тгэсэн ажлын хэр хэмжээ, бодит гарсан зардлын талаарх асуудлыг мэргэжлийн шинжээчээс тодруулаагүй, маргааны бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
9.Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2024/00822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Ч-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч Э-тгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧИД Х.Б
Б.О