| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0471/И |
| Дугаар | 131/ШШ2016/00484 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00484
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эцгийг *******гийн ******* гэдэг. Намайг ажилд авч хөдөлмөрийн дэвтэр нээж бичихдээ *******ийн ******* гэж миний эцгийн нэрийг товчилж бичиж алдаа гаргасан байдаг. Иймд энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Т.******* иргэний үнэмлэхний хуулбар, 1981, 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийг эх болон хуулбар байдлаар, гэрч Д.ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт *******ийн ******* гэж бичигдсэн нь *******гийн ******* иргэний үнэмлэхийн эцгийн нэртэй тохирохгүй байх боловч *******гийн нэрийг ******* гэж товчилон бичсэн, *******, ******* нь нэг хүний нэр болох талаар мэдүүлсэн гэрч Д.ийн мэдүүлэг, 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт *******гийн ******* гэж бичигдсэн байдал зэргийг үндэслэн -н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан -н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ нь *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ