| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00495/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 480
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00495/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Сариг”-ийн А32 дугаар байрны 04 тоотод оршин суух, Жанчивдоржийн Эрдэнэбат .(РД: СЭ 77082871)
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "зээлээр худалдах авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 860 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Онцгой байдал нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 09 дүгээр сард Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж ажилчидаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд Ж.Эрдэнэбат нь хамрагдаж гар утас худалдан авсан. Гэтэл Ж.Эрдэнэбат нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Иймд Ж.Эрдэнэбатаас төлбөрийн үлдэгдэл 860 000 төгрөг, нотариатын зардал 2 500 төгрөг, нийт 862 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)
Хариуцагч Э.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2012 оны 09 дүгээр сард НТС, Alcatel, Skytel-ийн модем, SMART-AB-г авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж байсан боловч SMART-AB нь гэмтэлтэй байсан тул ажиллаагүй. Одоо бусал төлбөрийг төлж барагдуулна SMART-AB-г скайтел ХХК-д буцаан өгөхөөр тохиролцсон байгаа.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 15 тал)
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой би, Ж.Эрдэнэбаттай эвлэрэн хэлэлцэж, 860 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 500 000 ( таван зуун мянган) төгрөгөөс татгалзаж, 360 000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг Ж.Эрдэнэбатаас гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
Хариуцагч Ж.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ж.Эрдэнэбат миний бие, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойтой эвлэрэн
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\\457-Ш-И Хэнтий ус-Б.Чимэгшүхэр.docx
хэлэлцэж, 360 000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь, хариуцагч Ж.Эрдэнэбатаас "зээлээр худалдах авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 860 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч ““Скайтел”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой нь шүүхэд гаргасан зээлээр худалдах авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 860 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 500 000 (таван зуун мянган) төгрөгөөс татгалзаж, Ж.Эрдэнэбатаас 360 000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ж.Эрдэнэбат нь 360 000 (гурван зуун жаран мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ж.Эрдэнэбатад холбогдох, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй ""зээлээр худалдах авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 860 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 360 000 (гурван зуун жаран мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллага “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25 250 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 12 652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12 625 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Скайтел” ХХК-д, хариуцагч Ж.Эрдэнэбатаас 12 625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Скайтел” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ