Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 150/2023/00135/И |
Дугаар | 207/ма2024/00081 |
Огноо | 2024-08-29 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2024/00081
2024 08 29 207/МА2024/00081
Ж.М нэхэмжлэлтэй, хариуцагч
“**********” ХХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, ********** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
********* аймгийн ********* сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00035 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “**********” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шиМ-тгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, өмгөөлөгч П.С нар цахимаар, нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж овогтой М миний бие 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор "**********н үйлдвэр" хувийн хэвшлээс төрд шилжих үед техникийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба "**********” *********-ийн гүйцэтгэх захирлаар Л.Н томилогдож ирээд хаМ-тран ажиллах санал тавьж үргэлжлүүлэн ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаар тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Л.Н нь гүйцэтгэх захирлаар томилогдон ирэхдээ өөрийн найз болох Н.Б үйлдвэр эрхэлсэн орлогч захирал, ерөнхий инженерээр томилон ажиллуулсан. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль гарч орлогч болон дэд захирлуудыг цоМ-тгох шийдвэр гарч Н.Б ажлаа хүлээлгэн өгөх үеэр 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Л.Н захирал Улаанбаатар хотод намайг дуудаж ерөнхий инженерийн ажлыг санал болгоход би зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар миний бие үйлдвэр технологийн газрын дарга, ерөнхий инженерийн албан тушаалд түр томилогдон ажилласан. Техникийн бодлогын хэлтсийн дарга болон ерөнхий инженерээр ажиллах хугацаандаа цементийн тээрмийн Монголд засагдах боломжгүй байсан засварын ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж хэвийн ажиллагаанд оруулж Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж өгсөн 400.000 тонн цементийн төлөвлөгөөг 409.000 тонн болгож давуулан биелүүлэн 2014 оноос хуурай аргын үйлдвэр ашиглалтад орсноосоо хойш анх удаагаа 400.000 тонноос дээш цемент үйлдвэрлэсэн. Мөн Ч үйлдвэрийн их засварыг үр дүнтэй хийж гүйцэтгэн 320.000 тонн чулуунцрын төлөвлөгөөг 332.000 тонноор, Шохойн үйлдвэрийн хэвийн жигд тасралтгүй ажиллагаагаар хангаж 50.000 тонн үйлдвэрлэх төлөвлөгөөг 52.000 тонн үйлдвэрлэж ********* үйлдвэр ********* болон бусад харилцагч компаниудыг технологийн шохойгоор ханган ажилласан. ...Л.Н захирлын гаргасан ашиг сонирхлын зөрчил, найз нөхдөдөө албан тушаал өгөх, ямар ч ур чадваргүй үйлдвэрлэлийн анхан шатны мэдэгдэхүүнгүй, үйлдвэрт ажиллаж үзээгүй хүмүүсийг ажилд томилдог зэрэг шийдвэрүүдийг болохгүй байгаа талаар ил шулуухан хэлсний улмаас янз бүрээр хавчин гадуурхаж эхэлсэн. ...Гэтэл намайг томилолтоор явсан хойгуур 2023 оны 2-р сарын 14,15-ний өдрийн өглөөний шуурхай зөвлөгөөн дээр Л.Н захирал болон ерөнхий инженер Н.Б нар " Ж.М инженер яагаад Улаанбаатар хот явав. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу, зөвшөөрөл хэн өгөв” гэх зэргээр ор үндэслэлгүй хардаж, үйлдвэрийн нэгжийн дарга нарт намайг өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж явсан мэтээр ойлголт өгсөн байсан. Улмаар нэхэмжлэгч Ж.М би 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр цайны газарт гүйцэтгэх захирал болон ерөнхий инженер нартай таарах үедээ " та бүхэн өөрсдөө томилолт өгч явуулчхаад яагаад намайг дураараа явсан мэтээр ярив аа" гэж асуухад Л.Н, ерөнхий инженер Н.Б, ХААХ-ний дарга Д.А нар " чи яахаараа явдаг юм, үнэ судлах чамд хамаагүй" гэх зэргээр дайрсан. Нэхэмжлэгч миний бие - шууд удирдлагын дарга үүрэг даалгавар өгсний дагуу явсан та бүхэн хоорондоо ярилцаж шийдвэр гаргадаггүй юм уу" гэж хэлээд гарсан. Гүйцэтгэх захирал Н найз болох борлуулалтын хэлтсийн дарга Э.Г ахлуулсан ёс зүйн хорооноос /энэ үедээ өмнөх ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн байсан / 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ХААХ-ний дарга Д.А даргын өгсөн өргөдөл гомдлын дагуу" танаас тайлбар авна" гээд дуудсаны дагуу миний бие болсон явдлын талаар тайлбараа хэлээд гарсан. 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүний нөөцийн хэлтсээс таныг халсан тухай 2023 оны 2 дугаар сарын 27 ний өдрийн дугаар Б/199 тушаал гарсан байна ирж авна уу гэж мэдэгдсэн. Ёс зүйн хорооны дүгнэлтийг надад танилцуулаагүй. ...********* суМ-ын Засаг даргын тамгын газраас 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 01/73 дугаар албан бичгээр “ ********* аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо байгуулагдаагүй тул суМ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй болно" гэсэн хариуг 2023.06.14-ний өдөр ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 03 сарын 01 хүртэлх сүүлийн гурван сарын дундаж цалин 6,507,288 төгрөгөөр тооцож 2023.03.01-2023.07.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 26,029,152 төгрөгийг нөхөн олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн Даатгалын шиМ-тгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч Ж.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь “*********” ********* -ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны Б/199 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиМ-тгэл төлж бичилт хийлгүүлэх тухай гэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Ж овогтой М миний бие 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-ын тогтоолоор **********н үйлдвэр нь хувийн хэвшлээс төрийн хэвшилд шилжсэн. Энэ үед гүйцэтгэх захирлаар Н томилогдож ирээд хаМ-тран ажиллах хүсэлт тавьсны дагуу ажилд томилогдсон. ...Ажиллах явцад Б, И, А, Г, Б гэсэн хүмүүсийг цементийн үйлдвэрт өөрийн найз нөхдөө авчирч дандаа гүйцэтгэх албан тушаалуудад томилж ажиллуулсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Н захирал нь ажлаас чөлөөлөгдсөн байсан Б-г дагуулж орж ирээд ерөнхий инженерийнхээ ажлыг энэ хүнд хүлээлгэж өг, өөрийг чинь Техникийн бодлогын хэлтсийн дарга дээр томилно гээд зөвшилцөлд хүрээд салсан боловч тушаал гаргахдаа, Уул уурхайн засварын ахлах инженерээр томилсон байсан. Би тухайн үед ээлжийн амралтаа аваад явчхаад, эргэж орж ирээд энэ тушаалыг 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүлээж аваад тухайн ажлыг гүйцэтгэсэн. Тэгээд ажил гүйцэтгэж явж байгаад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн хэлтэстэй хурал хийж, шинэ бизнес төлөвлөгөө гаргахтай холбоотой хурал хийгээд үүнтэй холбоотой Улаанбаатар руу томилолтоор явах асуудал яригдсан. Ингээд томилолтоор явахад миний шууд удирдлага болох Геологи уул уурхайн хэлтсийн дарга У надад үүрэг өгсний дагуу би 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан. Тэгээд буцаад томилолтоор явчхаад эргээд ирсний дараа Н захирал болон Б захирлууд өглөөний шуурхай хурал дээр намайг ямар ч томилолтгүйгээр, гүйцэтгэх захирлын шийдвэргүйгээр Улаанбаатар руу дураараа явсан мэтээр ярьсан. ... Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг битгий та нар оролдоод байгаарай” гэж хэлчхээд гараад явсан. Үүнтэй холбоотойгоор 27-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гараад, Ёс зүйн хороогоор дүгнэлт хийгдээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу гомдлоо гаргаад маргаан таслах комисст болон шүүхэд гомдол гаргасан. А намайг зодсон, танхайрсан гэдэг байдлаар цагдаад өргөдөл гаргасан байсан. Цагдаа Зөрчлийн тухай хуулиар намайг 100 нэгжээр торгосон. Би шийтгэврийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахад шүүх зодож, танхайрсан зүйл байхгүй байна гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөг гаргуулахаар шаардлага хүргүүлж байна. Үндэслэл нь би 2022 онд Ерөнхий инженерээр бүтэн ажилласан. Хувийн хэвшлээс байхаас нь эхлээд төрийн компанид 2022 оныг дуустал ажилласан. Энэ хугацаандаа 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан. Ийм нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Компанийн зүгээс ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. "**********” *********-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/267 дугаартай тушаалаар "Хөдөлмөрийн дотоод журам", хавсралтаар “Хөдөлмөрийн гэрээ” батлагдсан бөгөөд “**********” *********-ийн нийт 765 ажилтнууд дагаж мөрдөн ажиллаж байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлөөс Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 13 зөрчилд сануулах /нээлттэй, хаалттай/ арга нь хамаарч хэмжээ авахаар, 19 зөрчилд үндсэн цалинг 1-3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авахаар, 27 зөрчилд ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авахаар тус тус журамлан зохицуулж, хөдөлмөрийн гэрээнд мөн тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч Ж.М нь “**********” *********-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/742 дугаартай тушаалаар ********* уул уурхайн хэлтсийн Уурхайн засварын ахлах инженерээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд "**********” *********-ийн цайны газрын VIP өрөөнд Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.А-ын шилэн хүзүүнээс базаж, "аятайхан байгаарай, ална шүү” зэргээр ажлын байрны дараМ-т үзүүлсэн, бусдын биед халдсан, танхайрсан, сүрдүүлсэн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Дээрх зөрчилд Хөдөлмөрийн дотоод журМ-ын 12 дугаар зүйлийн 12.7-д "Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 12.7.11-д "Ажлын байр, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн” гэсэн заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д "Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 7.3.11-д "Ажлын байр, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас компанийн ажилтны ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд Ж.М ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргасан тухай дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийг ажил олгогчийн зүгээс үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй” гэж заасны дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаартай “Ж.М-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал гаргасан. Уг тушаал нь үндэслэл бүхий бөгөөд зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...********** компанийн ХХК-ийн удирдлага, захирал удирдлагуудыг муухай харагдуулах, эд нар нь өөрсдийн хувийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргадаг гэж ойлгуулах. Цаашлаад бусад хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдаг юм уу, шүгэл үлээсний төлөө ч гэдэг юм уу ажлаас халсан мэтээр ийм ойлголт төрүүлэх ийм ажиллагаануудыг бол зохион байгуулалтаар зохион байгуулсаар байгаа. Энэ хүмүүсийг бол компанийн дотоод дүрэм журам, хөдөлмөрийн хууль, бусад холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн үндэслэлээр л ажлаас чөлөөлж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн нотлох бариМ-тгүйгээр ялгаварлан гадуурхсанаар хэн нэгний захиалгаар хэн нэгний үг, үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд санаа зорилго гүйцэлдүүлэхийн тулд хийсэн ийм шийдвэрүүд гаргасан шийдвэрүүд биш. 02 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр болсон дараМ-тын шинжтэй үйлдэл, үйл ажиллагааны хүрээнд тухайн дараМ-тад өртсөн гэх Аын гомдлоор Ёс зүйн зөвлөл хуралдаж дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг үндэслэж мөн холбогдох бусад бариМ-тууд, үүссэн нөхцөл байдлыг харгалзаж Ж.М-ыг ажлаас чөлөөлөх, захирлын тушаалыг 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ үйл процесс дээр тухайн өдөр М нь Аын биед халдаж, бусад удирдлагууд руу хандаж та нар аятайхан байгаарай, би тайван хүн биш шүү, тэсэрвэл тэсэрдэг хүн шүү, гөлөгнүүдийг хачин болгоно оо гэх зэргээр үг зэрэг үгсийг хэлж ажлын байрны дараМ-т үзүүлсэн, нэлээдгүй хэд хэдэн удирдах ажилтан тухайн үед байсан. Энэ тухай тайлбаруудаа бичгээр гаргаж өгч, ёс зүйн зөвлөлд гаргаж өгч, ёс зүйн зөвлөл дүгнэлтээ гаргахдаа М-ын тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх нь зүйтэй байна гэдэг дүгнэлтийг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулаад улмаар тухайн өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч, ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дараМ-т, хүчирхийлэл, бэлгийн дараМ-тыг хориглох гээд зүйл байгаа. 7 дугаар зүйлийн 7.4-д ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дараМ-т, хүчирхийлэл, бэлгийн дараМ-таас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэмжээнд тусгаж, дараМ-т, хүчирхийлэл, бэлгийн дараМ-тыг үл тэвчих, оршин бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлсэн тухай би түрүүн хэлсэн. Энэ үүргийнхээ хүрээнд таслан зогсоож, энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргасан. Энэ нь холбогдох бариМ-туудаар болон гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдагдсан байсан. Ер нь бүх бариМ-таар хангалттай тогтоогдсон учраас энэ шийдвэрийг гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг зааж өгсөн 5.3-д аливаа хэлбэрийн хэлбэрийн дараМ-тыг хориглохоор тодорхойлоод өгчихсөн. ...Нийгмийн даатгал, шиМ-тгэлийн төлөлтийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Уг лавлагаа нь дээр 15,000,000 орчим төгрөгийн цалин авсан гэж 12 сард тусгагдсан байгаа. Түүний задаргааг сая шүүхэд нотлох бариМ-таар гаргаж өгсөн. Үүн дээр 12 сард гүйцэтгэх захирлын тушаалаар 13 дахь сарын цалинг нийт ажилтанд ажилтанд олгох тушаал гарсан. Энэ тушаалын хүрээнд бол 8000,000 төгрөгийн 13 дахь сарын цалинг ерөнхий инженерээр ажиллаж байсан М-т олгосон байгаа. Мөн дээрээс нь ажил хүлээлцэх хугацаа хүлээлцэх үйл ажиллагаа бол ерөнхий инженерээр ажиллаж байсан учраас шинээр томилогдсон Б ерөнхий инженертэй хүлээлцэх хугацаа нэлээдгүй урт хугацаанд үргэлжилж 12 дугаар сарын 20-д гартал үргэлжилсэн. Тэгэхээр ажил хүлээлцэх хугацааг бол Хөдөлмөрийн тухай хуульд ажилласнаар тооцож ингэж явах зохицуулалттай байдаг. Түүний дагуу бас ерөнхий инженерээр ажиллаж байсан гэдэг үндэслэлээр нь утгаар нь ерөнхий инженерийн цалингаар бас давхар тооцож ингэж цалин олгогдсон. Тэрнээс биш ахлах инженерээр томилогдсон цалин хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаар тооцогдоно. Тэрнээс бусад цалин урамшуулал яг тухайн сард хөдөлмөр эрхэлсэн, ажил хөдөлмөр эрхлэлтийнх нь хөлс биш болж байгаа. ...Энэ нь тухайн албан тушаалд ажиллаж байсан цаг ашиглалтад үндэслэж тооцож олгохоор журамлагдсан, аргачлалыг баталсан. Ерөнхий инженерээр 05 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 01-ийг хүртэл хугацаанд ажилласан. Нийт жилд ажиллах ёстой цагийн 42%-д ноогдож байгаа. Тэгэхээр ерөнхий инженерийн цалингаар тооцогдох урамшуулал нь 42% буюу 10,000,000 төгрөг орчим болж байгаа. Энэ тооцооллыг Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнээр бодуулж газрын даргаар хянуулаад нотлох бариМ-таар гаргаад өгчихсөн байж байгаа. Бусад албан тушаалд ажилласан хугацаа нь 47% буюу 4000,000 гаруй төгрөгийн тооцоолол гаргасан. Үлдсэн нь болохоор яаж байгаа юм бэ гэхээр анх ажилд 01 дүгээр сарын 27-нд томилогдсон тухайгаа өөрөө нэхэмжлэл дээрээ дурдсан. Тэрнээс тэр хүртэл хугацааны буюу нэг сар орчим буюу 10 хэд хоногийн ажил өдөрт ямар нэгэн урамшуулалд тооцогдохгүй гэсэн үг. 01 дүгээр сарын 1-с 12 дугаар сарын 3-ийг хүртэлх хугацаанд 100% бүтнээрээ ерөнхий инженерийн албан тушаалыг хашсан бол тухайн албан тушаалыг эрхэлсэн, тэгээд ажлын чөлөө аваагүй 100%-ийн гүйцэтгэлтэй ажилласан тохиолдолд 26,000,000 төгрөгийг бүрэн хэмжээнд авах ийм журам, аргачлалыг гүйцэтгэх захирал тушаалаараа баталсан юм. Энийг би тайлбарлаад тодотгоод хэлчих нь зүйтэй байх гэж үзэж байна. М-ын 02 дугаар сарын 16-ны өдрийн гаргасан үйл үйлдэл нь компанийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтууд, хөдөлмөрийн гэрээнд заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил, хөдөлмөрийн дотоод журамд заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдох ийм үйлдлийг гаргаж одоо ажлын байрны дараМ-тад үзүүлсэн гэж үзэж холбогдох бариМ-туудыг бүрдүүлж ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг гаргаж ийм шийдвэр гаргасан. Тийм учраас захирлын тушаал үндэслэл бүхий тушаал болсон. Түрүүн бас өөрөө дурдсан, хавтаст хэрэгт өгсөн. Зөрчлийн хэрэг үүсгээд түүнийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн магадлал, шүүхийн шийдвэрийг хараад дүгнэлт хийхэд хүний биед халдах, зөрчил гаргасан гэдгээр хүний биед халдаж зодсон үйлдлээр 100,000 төгрөг буюу 100 нэгжээр торгох шийтгэлийг цагдаагаас оногдуулсан байсан.Тэр нь дээр гомдол гаргаж магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. М-ын тухайн цайны газарт гаргасан үйлдэл нь олон нийтийн газар болон бусдыг дараМ-талж заналхийлсэн, танхайрсан, Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасан ийм зөрчлийг гаргасан гэх үндэслэл харагдаж байсан. Харин тэр 5.3-д заасан зөрчлийг гаргаагүй гэдгийг нь шүүхээс дүгнэсэн байна. Тэрнээс танхайн зөрчил дээр бол ямар нэгэн байдлаар дүгнэлт шүүх гаргаагүй. Гэхдээ бусдын биед халдаж, шилэн хүзүүнээс нь атгасан, базсан үйл бариМ-т тогтоогдож байна гэж шүүхээс бол дүгнэсэн байна. Түүнийг бас шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. М-ын шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үндэслэлгүй байна. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаал үндэслэл бүхий байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох ажил эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ж.М тайлбараа хэллээ. Шүүхэд гаргаж байгаа тайлбар үнэн зөв, бодит байдалд бас нийцсэн байх ёстой. Түрүүн тайлбар дээрээ ярьж байна. 02 дугаар сарын 16-ны өдөр ажилчдын цайны газар Ви Ай Пи өрөөнд томилолтоор явсан тухайгаа ярьж ойлгуулах гэж орсон. Тэгээд ойлгохгүй болохоор нь гараад явсан мэтээр шүүхэд тайлбар өгч байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад гэвэл өөрөө тэртээ тэргүй хүчирхийллийн хэрэгтээ холбоотойгоор цагдаад гомдол гаргасан. Дээрээс нь тэр тухайн үед байсан бүх ажилчдаас тайлбар гэрчийн мэдүүлэг авсан. Энэ нотлох бариМ-тууд бүгд байгаа. Ж.М-ыг бид нар яагаад ажлаас чөлөөлсөн юм бэ гэхээр энэ хүн ажлын байранд зүй зохисгүй байдал гаргасан. Цайны газар нь ажлын байрны объект юм. Ажлын байрны тэвчишгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Бусдыг хөдөлмөрлөх эрх зүйн холбоотойгоор дараМ-талсан, бусдын биед халдсан, зөвшөөрөлгүй хүрсэн. Ийм зүйлүүд гарсан. Энэ байгууллагад би Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Ажиллаж байгаа цаг хугацаанд ийм зохисгүй байдлыг бол гаргахгүй. Хэл ярианы дараМ-тын шинж чанартай, хүний биед гэнэт халдсан, хүрсэн, базаад авсан ийм зүйл байдаг. Энэ талаар бүх гишүүд мэдүүлдэг. Тэр зөрчлийг шалгаж шийдсэн гэсэн. Шүүхийн шийдвэр дээр ч энэ нөхцөл байдал ноцтой гэдэг зүйл бас байдаг. Ер нь бол иймэрхүү байдлаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэж байна. Энэ бол зүгээр нэг энгийн маргаан биш. Энгийн маргаан бол зөндөө л байдаг. ...Ажлын байран дээр ажлын цайны газарт орж ирээд гаргасан үйлдэл нь 2 дахь удаагийн шинж чанартай тэр үргэлжилсэн үйлдэл байсан. Манай ёс зүйн дүрэмд энэ хориотой гэв.
********* аймгийн ********* сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00035 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиМ-тгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 16,225,066 төгрөгийг "*********” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ж.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.917.624 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239.075 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Иргэн Ж.М нэхэмжлэлтэй, "**********" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ********* аймгийн ********* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00035 дугаартай Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “... 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд... нэхэмжлэгч 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөг гаруулах маргаанаа шийдвэрлүүлэхээр “**********” *********-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянан шийдвэрлэжээ... Зохигч дээрх нэмэгдүүлсэн шаардлагын гомдол гаргах хугацааны талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй” гэх дүгнэлтийг үйлдэж, уг ихэсгэсэн шаардлагаас 16,225,066 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Тодруулбал нэхэмжлэгч Ж.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч "**********” *********-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба энэхүү нэхэмжлэлдээ 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах талаар огтоос дурдаагүй байдаг. Улмаар уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулалд 26.142.690 төгрөгийг гаргуулахаар ихэсгэснийг шүүх хүлээн авсан билээ. Хариуцагчийн зүгээс энэхүү ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээ зүйлийн 154.2- т "ажилтан цалин хөлс, урамшуулалтай холбоотой болон бусад маргааныг Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэн хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах боломжтой” гэж зааснаар хуульд заасан хугацаанд, зохих журМ-ын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй тул хангах үндэслэлгүй талаар тодорхой няцаалт, тайлбарыг гаргасан болно. Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн 4-5-р тал, шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-ын гаргасан дээрх татгалзал, тайлбар нь тодорхой бичигдсэн байх ба хариуцагчийн зүгээс Гүйцэтгэх захирлын баталсан журМ-ын дагуу Ж.М-т олгох урамшууллын хэмжээ, тооцооллыг гарган өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагын тухай хэсгийг хүлээн зөвшөөрсөн зүйл биш гэдгийг дурьдмаар байна. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь урамшуулал нь цалин хөлс гэсэн ойлголтод хамаарах бөгөөд тухайн урамшууллыг ямар тохиолдолд, хэрхэн тооцож, хэний шийдвэрээр олгох нь тодорхой нөхцөл тогтоогдсон үед олгогдох учиртай билээ. Иймд нэхэмжлэгч Ж.М хувьд 2022 онд авах ёстой байсан урамшуулаллыг гаргуулахаар нэхэмжлэх тохиолдолд уг эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш буюу "**********" *********-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор хуульд заасан журМ-ын дагуу зохих байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх, шийдвэрлээгүй тохиолдолд шүүхийн өмнө дээрх ажиллагааг явуулснаа нотлох үүрэгтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч Ж.М нь ихэсгэсэн шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаандаа гомдлоо гаргаж шийдвэрлээгүй гэх тайлбарыг хүлээж авалгүй, хөөн хэлэлцэх хугацаатай маргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардалагаас 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 26,142,690 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай байсан. Иймд ********* аймгийн ********* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00035 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын "2022 оны Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 16,225,066 төгрөгийг "**********” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ж.М-т олгож" гэх хэсэгт өөрлчлөлт оруулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн бариМ-тыг хавсаргасан ба шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
********* аймгийн ********* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 150/ШШ2024/00035 дугаар шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгч Ж.М өмгөөлөгч П.Б би эс зөвшөөрч, доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "**********" *********-ны захирлын 2023 оны 02-р сарын 27-ний өдрийн Б/199 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын шиМ-тгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Нэг. Гүйцэтгэх захирлын тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар: Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарны 27-ны өдрийн " Ж.М-ы ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" Б/199 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох”-оор шийдвэрлэсэн байдаг. Гүйцэтгэх захирлын тушаалд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т “ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж заасан байна. Гүйцэтгэх захирлын Б/199 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийн аль нэг үндэслэлийг заагаагүй байх тул уг тушаалыг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхгүй гэж нэхэмжлэгч талаас маргасан. Гэтэл анхан шатны шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.11-т ажлын байр, олон нийтийн арга хэмгээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, 7.3.25-т аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхал, бие махбод, сэтгэл зүйн дараМ-т, бэлгийн дараМ-т үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн, заналхийлэх замаар ажлын байранд тэвчишгүй орчныг үүсгэсэн үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тушаалын эрх зүйн үндэслэл бүрэн шаардлага хангах боловч хөдөлмөрийн гэрээний аль нэг зүйл заалтыг бариМ-тлаагүйг үндэслэлгүй тушаал шийдвэр гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Иймд хариуцагчийн хожим шүүхэд ирүүлсэн тайлбараар гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэлийг тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан" гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг заагаагүй байхад уг тушаалыг эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан " ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах, зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь харш үйлдэл, эс үйлдэл байна ойлгох талаар улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Гэтэл манай тохиолдолд Ж.М үйлдлийн улмаас эдийн болон эдийн бус ямар нэгэн хохирол учраагүй болох нь ********* аймгийн ********* сум дундын шүүхийн 2023.05.02-ны өдрийн 2023/3Ш/69 дугаар Шийтгэвэр, ********* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон. Хоёр. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хүчинтэй эрх зүйн бариМ-т гэж үзэх боломжгүй талаар: Гүйцэтгэх захирлын 2023.02.27-ны өдрийн Компанийн ёс зүйн зөвлөлийн 2023.02.27-ны өдрийн дүгнэлт, ёс зүйн зөвлөлийн оны Б/199 дугаар тушаал, 2023.02.28 -ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл ёс зүйн дүгнэлт нь ёс зүйн хорооны хурал болон захирлын тушаал гарахаас нэг өдрийн өмнө урьдчилж гарсан байна гэж нэхэмжлэгч талаас маргасан. Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн хэрэгт бичгээр авагдсан уг нотлох бариМ-тын огноог анхан шатны шүүх " техникийн шинжтэй алдаа гарч тэмдэглэлд буруу огноо бичигдсэн" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон. Хавтаст хэрэгт 2022.07.26-ны өдрийн No129 тоот тушаалаар батлагдсан Ёс зүйн зөвлөлийн ажиллах журМ-ын 6.1-т " Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд дор дурдсан агуулгатай байна.", 2023 оны 03 сарын 31-ний өдрийн А/170 тушаалаар батлагдсан Ёс зүйн зөвлөлийн ажиллах журМ-ын 6.1-т " Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн гаргах шийдвэр нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлт байна" гэж тус тус өөрөөр заажээ. Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарны 27-ны өдрийн Б/199 дугаар тушаал гарах үед 2022.07.26-ны өдрийн No129 тоот тушаалаар батлагдсан зөвлөлийн ажиллах журам мөрдөгдөж байсан байна. Гэтэл хавтаст хэр **********" *********-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлаас дүгнэлт гаргасан нь эрх зүйн актын хэлбэрийн шаардлага хангаагүй шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч талаас маргасан. Энэ талаар анхан шатны шүүх Ёс зүйн зөвлөлийн шийдвэр дүгнэлт хэлбэртэй гарсан байгаа боловч эрхийн актын хэлбэрийн шаардлага хангахгүй байгааг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч нь төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд хууль дээдлэх зарчМ-ын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэмжээний акт, түүний дотор Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Ялангуяа Ёс зүйн зөвлөл нь журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, ёс зүйтэй ажиллах ёстой байтал журамд зааснаас өөр шийдвэр гаргаж, дураараа аашилсныг зөвтгөх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Гурав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Нэхэмжлэгч Ж.М болон Д.А нарын хооронд ямар маргаан үүссэн маргааны талаархи үйл бариМ-т ********* аймгийн ********* сум дундын шүүхийн 2023.05.02-ны өдрийн 2023/3Ш/69 дугаар Шийтгэвэр, ********* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл бариМ-тыг харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Ж.М-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн. Түүнчлэн ийнхүү шүүх гэрчийн мэдүүлгээр ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Ёс зүйн зөвлөлийн хийвэл зохих ажлыг шүүх хийж, хөндлөнгийн байр суурьтай байх зарчмаа зөрчсөн. Өөрөөр хэлбэл Ж.М ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт үндэслэлтэй болохыг нотлох үүрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагчийн үүрэгт хамаарч байна. Дөрөв. Ажлын байр, ажил амралтын цагийн талаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч талаас удирдах ажилтнуудын хоол иддэг вип өрөө нь ажлын байр биш, үдийн завсарлагаа нь ажлын цагт тооцогдохгүй гэж маргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг ойлгоно" гэж заажээ. Ажилтны ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд цайны ажилтны ажил үүрэгтэйгээ газарт, тэр тусмаа дарга нарын вип өрөөнд холбоотойгоор гүйцэтгэх үүргийн тухай заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т "Амралтын цаг дараах төрөлтэй байна, 93.1.1 амрах, хооллох, завсарлага", мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т Амрах хооллох завсарлагын хугацааг ажлын цагт тооцохгүй" заажээ.
Хэрэгт авагдсан нотлох бариМ-таар Ж.М болон Д.А нарын хоорондох " маргаан" нь үдийн завсарлагаар, дарга нарын вип өрөөнд болсон үйл бариМ-т тогтоогдсон тул тухайн үйл явдал ажлын цагаар, ажлын байранд болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Тав. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, "**********" *********-ны захирлын 2023 оны 02-р сарын 27-ний өдрийн Б/199 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиМ-тгэл төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч ********* аймгийн ********* сум дахь “**********” *********-д холбогдуулан захирлын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дугаар тушаалыг хүчингүй болгуулах ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиМ-тгэл төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “**********” ********* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох бариМ-туудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ж.М 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед ажиллагсдын цайны газрын VIP өрөөнд хаМ-т ажилладаг Аыг “аятайхан байгаарай” гэж хэлээд шилэн хүзүүн дээр нь дараад хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн танхайрсныг бусад хөндлөнгийн гэрчүүдийн шаардлагаар таслан зогсоогдсон үйл бариМ-т тогтоогдсон. Энэ үйлдэлдээ ********* аймаг ********* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэх үндэслэлээр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан ба шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/69 дугаартай шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
“**********” *********-ийн захирлын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4., 43 дугаар зүйлийн 43.1.1., 43.1.4., 43.1.7. дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9., 123 дугаар зүйлийн 123.2.5. дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1. дэх хэсэг, Компанийн дүрмийн 8.1., 8.9.9. дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журМ-ын 12.7.11. дэх заалт, Компанийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 2 дугаар 27-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийг үндэслэн тус компанийн уурхайн засварын ахлах инженер Ж.М-ыг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалаа гардаж авсны дараа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан, тус комиссийн шийдвэрийг гардан авч суМ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан боловч суманд байгуулагдаагүй шалтгаанаар шүүхэд хандсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулалд 26.142.690 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардсан зэрэг үйл бариМ-тууд тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.М нэхэмжлэлийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиМ-тгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 16.225.066 төгрөгийг хариуцагч “**********” *********-иас гаргуулж нэхэмжлэлээс үлдэх 9.917.624 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.М нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдсан гомдол гаргасан ба ********* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаар хэргийг харьяалал тогтоолгон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн ирүүлсэн ба давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзаж, шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ ирүүлсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.********* аймгийн ********* сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ж.М нэхэмжлэлтэй ********* аймгийн ********* сум дахь “**********” *********-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.076 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчМ-ын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А
ШҮҮГЧ С.У