Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00485

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1966 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 4 хүүхэд төрүүлсэн, 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1984 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт тогооч, үйлчлэгч, хүмүүжүүлэгч, туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 469 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот тушаал, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тушаал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот тушаал, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тушаал, 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тушаал, 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалын хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, гэрч Д.*******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* сумын цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь түүнийг тогоочоор ажилд томилсон”ажилд авч ажиллуулах тухай” Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* сумын цэцэрлэгчийн эрхлэгчийн 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалаар, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* цэцэрлэгт хүмүүжүүлэгч,туслах багшаар ажиллаж байсан болох нь түүнийг хүмүүжүүлэгч багшаар ажилд томилсон” ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот тушаал, “Ээлжийн амралт олгох тухай” 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тушаал, “Ажилчин ажлаас чөлөөлөх, ажилчин ажилд томилох тухай” 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот тушаал, “Ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тушаал, “Ажилтнуудын орон тоо цалинг батлах тухай” 1993 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тушаал, “Ажилтанг ажилд томилох тухай” 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалын 1986 -1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал авч байсан цалинг төрийн авхивын тасгийн сан хөмрөгийн Х№168, Б№01, Х№02, 03 дугаар хадгаламжийн нэгжээс түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 469 тоот албан бичиг, түүнтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* сумын цэцэрлэгт тогоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа ******* цэцэрлэгт хүмүүжүүлэгч, туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ