Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00502/И |
Дугаар | 481 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 481
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00502/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнх”-ийн 3-30 тоотод тоотод оршин суух, Галсангийн Батболдод (РД:СЮ 63101875) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Сариг”-ийн 02-03 тоотод оршин суух, Пүрвээгийн Цогзолмаагийн (РД:СТ 69062301) нэхэмжлэлтэй,
"гар утас буюу 500 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Цогзолмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр U6 гар утасыг 1 жилийн хугацаатай, 500 000 төгрөг төлөхөөр болж гэрээ байгуулан “Жи мобайл” ХХК-иас хийж худалдан авсан юм. Тэгтэл 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай хүү Мөнх-Эрдэнэ нь авч явж байгаад ангийнх нь Тэлмэн гэдэг хүүхэд facebook ороод өгье гэж аваад буцааж өгөөгүй юм.
Иймд насанд хүрээгүй Тэлмэнгийн аав Г.Батболдоос гар утас буюу 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч П.Цогзолмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Батболдоос гар утасны төлбөр 500 000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Бид хэрэг хянан шийдвэрлэх явцад харилцан тохиролцож 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 100 000 (нэг зуун мянган) төгрөгөөс татгалзаж, 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг Г.Батболдоос гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
Хариуцагч Г.Батболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Батболд миний бие, нэхэмжлэгч П.Цогзолмаатай эвлэрэн хэлэлцэж, 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Цогзолмаа нь хариуцагч Г.Батболдоос гар утас буюу 500 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\481-Ш-И Батболд Цогзолмаа.docx
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч П.Цогзолмаа нь шүүхэд гаргасан 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 100 000 (нэг зуун мянган) төгрөгөөс татгалзаж Г.Батболдоос 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Г.Батболд нь 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Г.Батболдод холбогдох, П.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй “гар утас буюу 500 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч П.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 7 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 825 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч П.Цогзолмаад, хариуцагч Г.Батболдоос 7 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цогзолмаад тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ