| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00536/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 482
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00536/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 05-07 тоотод оршин суух, Чойн Эрдэнэд (СП 59051611) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
"үйлчилгээний төлбөр 10 000төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 05-07 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, Чойн Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр саатуулагдсан юм. Ч.Эрдэнэ нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 10 000 (арван мянган) төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ч.Эрдэнэ нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Ч.Эрдэнэ би цагдаагийн газрын нэхэмжилж буй үйлчилгээний төлбөр 10 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 12 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь хариуцагч Ч.Эрдэнээс "үйлчилгээний төлбөр 10 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Эрдэнэ нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр 10 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ч.Эрдэнэд холбогдох, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 10 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Эрдэнэ нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ