| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00537/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 483
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00537/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Дулаан”-ын 07-07 тоотод оршин суух, Сундуйсүрэнгийн Пүрэвдоржид (РД:СД-85091311) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
"үйлчилгээний төлбөр 7 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Дулаан”-ын 07-07 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, С.Пүрэвдорж нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр саатуулагдсан юм. С.Пүрэвдорж нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 7 000 (долоон мянган) төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч С.Пүрэвдорж нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Хариуцагч С.Пүрэвдорж би, нэхэмжлэгч цагдаагийн газрын нэхэмжилж буй үйлчилгээний төлбөр 7 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 13 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь хариуцагч С.Пүрэвдоржоос "үйлчилгээний төлбөр 7 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Пүрэвдорж нь Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үйлчилгээний төлбөр 7 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\цагдаагийн шийдвэрүүд\С.Пүрэвдорж.docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.Пүрэвдоржид холбогдох, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 7 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Пүрэвдорж нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ