Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01614

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02248 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,070,200 төгрөг, ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,070,200 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай компанийн эзэмшлийн, ******* улсын дугаартай, Nissan pathfinder Navara маркийн автомашиныг ******* нь өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн нэр дээр худалдан авахаар болж урьдчилгаа 6,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй. Улмаар 2016 онд тооцоо нийлсэн акт хийж, үлдэгдэл төлбөрийг жил бүр хувь тэнцүүлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй.

Мөн манай компани нь ******* ХХК-иас авлагатай байсан учир шүүхэд хандахдаа тооцоо нийлсэн актаа үндэслэн автомашины мөнгөө давхар нэхэмжлэхэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг автомашины төлбөрийг ******* ХХК-иас шаардах эрхгүй ******* ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд ******* ХХК-иас автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 16,070,200 төгрөг гаргуулна.

1.2 Манай компани нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-тай Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 001 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээнд *******, ******* нар гарын үсэг зурсан. Гэрээгээр Дорнод аймгийн ******* сумын нутагт овоо нэртэй газар тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300 метр өрөмдлөгийн ажлыг 30,000,000 /1м-100,000/ төгрөгөөр хийхээр тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд, захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн.

Гэрээний 6.3-т захиалагч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ажлын хөлс 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч манай компани гэрээний дагуу ажлаа хийж, хүлээлгэн өгсөн тайланг өгсөн боловч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй. ******* ХХК-ийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэн, гэрээнд заасан ажлын хөлс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

Тухайн үед захирал байсан ******* нь ажлын үр шимийг хүртээд ******* ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт т шилжүүлсэн байдаг. Мөн гэрээний 8.1-д заасны дагуу ажлын хөлсөө төлөхийг ******* ХХК-иас удаа дараа и-мэйлээр болон утсаар холбогдон шаардаж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг ******* ХХК-тай өр төлбөрийн тооцоог нийлж, 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр дуусгана гэж тохиролцсон.

Мөн ******* нь тухайн Тэргүүн ресурс ХХК, ******* ХХК, ******* ХХК гэсэн 3 компанийн захирал байсан тул уг 3 компанийн үлдэгдлийн тооцоог нийлж байсан учраас нэг тооцоо нийлсэн баримтаар нэхэмжилж байгаа. Тиймээс Х.Батбаяр захирлын и-мэйл хаяг руу нэхэмжлэхүүдийг илгээж байсан. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 20, 2020 оны 01 дүгээр сарын 24, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд 30,000,000 төгрөг төлөх тухай нэхэмжлэхүүдийг илгээж байсан.

Иймд ******* ХХК-иас ажлын хөлс 30,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200, нийт 30,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажил хийсэн гэх боловч гэрээ хийсэн зүйл байхгүй. Мөн өрөмдлөгийн ажил хийсэн талаар баримт байхгүй. Иймд гэрээний хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.1.1 ******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу н. гэдэг хүний нэр дээр шилжиж ирсэн. Тухайн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.1-д компанийн эрх шилжүүлж байсан үйл ажиллагаанд гүйцэтгэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэж тодорхой заасан. Тэгэхээр тухайн компанийг шилжүүлж байгаа н.Батбаяр гэх хүн тухайн гэрээтэй холбоотой асуудлыг хариуцна.

2.1.2 Бодит байдлаар ажил хийсэн гэж үзээд байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жил дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж байгаа. Бодит байдал дээрээ тухайн ажил хэрэгжээгүй, хийгдээгүй. Ажил гүйцэтгэсэн нь үнэн бол тухайн баримтууд нь бүрэн байх ёстой. Гэтэл ******* ХХК болон нэхэмжлэгч компанид ажил хийж гүйцэтгэсэн гэх баримт байхгүй.

2.2 ******* ХХК 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр албан бүртгэлгүйгээр шилжиж ирсэн. Автотээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн баримтаас харахад тухайн маргаан бүхий автомашин нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-д шилжиж ирээд, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр н.Даваахүү гэх хүний нэр дээр шилжсэн байсан. н. гэдэг хүн тухайн компанийг худалдаж авахад компанийн эзэмшилд тухайн автомашин байгаагүй. Тэгэхээр ******* ХХК-тай тооцоо нийлсэн атлаа одоо ******* ХХК-иас шаардаад байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 16,070,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 5.3-т заасны дагуу гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийсэн ажлын зардлын тооцоог манай компаниас гаргаж хэрэгт хавсаргасан. Иймд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь уг баримтаар нотлогдсон.

4.2 Хэргийн 42 дугаар талд байгаа Тэргүүн ресурс ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баримт хийж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон баримт үйлдэж, хандаж байсан нь нотлогдож байхад уг баримтыг шүүх үнэлээгүй.

4.3 Гэрээний дагуу хийсэн ажлын репорт, ажлын явцын тайлан зэргийг хариуцагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Уг ажлын үр дүнгээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хамт компаниа Г. т худалдаж, үр шимийн хүртсэн байдаг. Манайд хувь үлдээгүй учраас баримт гаргаж өгч чадаагүй. Гэрээний 6.3-т захиалагч тал гүйцэтгэгч талаар өрмийн ажлыг зээлээр гүйцэтгүүлнэ гэж заасан. Иймд манай зүгээс тодорхой хэмжээний зээл авч ажлыг гүйцэтгэсэн баримтууд байгаа.

4.4 Нэхэмжлэгчийн зүгээс *******ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг өгөхөд ******* нь оролцох боломжгүй гэсэн гээд оролцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээл авч шатахуун авч байсан нотлох баримтууд, мөн гэрчүүдийг оролцуулах боломжоор хангаж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Гэтэл хэргийн материалд хийсэн ажлын зардлын тооцоо гэх баримт нь нэг талын гаргаж өгсөн баримт бөгөөд тус нотлох баримт өөр бусад баримтаар нотлогдох ёстой боловч нэхэмжлэгч талаас өөр баримт байхгүй хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг бөгөөд нотлогдсон хэмээн үзэх боломжгүй юм.

Дээрх дурдаж буй баримт нь ******* ХХК-тай биш ХХК болон ******* ХХК-ийн нарын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баримт бөгөөд талуудын хооронд үүсээд буй маргаантай холбоотой нотлох баримт биш юм.

5.2 Нэхэмжлэгч нь шүүхийг төөрөгдүүлж хийгээгүй ажлыг хийсэн мэтээр тайлбарлаж, баримт байгаа мэтээр гомдолдоо дурдаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэсэн боловч давж заалдаж журмаар гаргасан гомдолдоо баримтууд байгаа мэтээр бичиж байгаа нь илт үндэслэлгүй байна.

5.3 Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрч Х.Батбаярыг оролцуулах хүсэлтээсээ өөрсдөө татгалзсан атлаа шүүхийг буруутгаж гэрчээр оролцуулаагүй мэтээр гомдолдоо дурдаж байгаа нь илт үндэслэл муутай байх дээрх гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх хуулийн этгээдийг худалдан авсан талаарх баримтаа гаргаж өгсөн. Тус нотлох баримтаас харахад маргаан бүхий машин тухайн үйл явдал болсон цаг хугацаанд ******* ХХК-ийн өмчлөлд байгаагүй байдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Тооцоо нийлсэн гэх актад хэзээ, хэрхэн тооцоо нийлсэн талаарх тодорхой хугацаа заасан зүйл байхгүй байхад байгаа мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

6.2 Хариуцагч талаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь ******* ХХК-ийн өмчлөлд байсан байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан хуулийн этгээдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр зөвхөн 2 захирлын хооронд өөрчлөлт орсон. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар өр төлбөр хариуцах талаар тохиролцоогүй. ******* ХХК-ийн нэр дээр хоёр автомашиныг худалдаж авсан нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нотлогддог. Уг автомашиныг 22,000,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 6,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* ХХК-ийн өмчлөлд байсан. Тухайн машин ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэнээс хойш автомашины үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй.

7.2 Тооцооны үлдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэх хоёр талын нягтлан бодогчийн гарын үсэгтэй баримтад үлдэгдэл мөнгийг төлнө гэж тусгасан байдаг. Иймд анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн автомашины үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 16,070,200 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 30,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200, нийт 30,070,200 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

2.1 Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК ...нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажил хийсэн гэх боловч гэрээ хийсэн зүйл байхгүй. Мөн өрөмдлөгийн ажил хийсэн талаар баримт байхгүй. ******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу н.т шилжиж ирсэн. Тухайн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.1-д заасны дагуу н.Батбаяр тухайн гэрээтэй холбоотой асуудлыг хариуцна гэж, хариуцагч ******* ХХК ...Автомашин 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-д шилжиж ирээд, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр н.Даваахүүгийн нэр дээр шилжсэн байсан. н. гэдэг хүн тухайн компанийг худалдаж авахад компанийн эзэмшилд тухайн автомашин байгаагүй. ******* ХХК-тай тооцоо нийлсэн атлаа одоо ******* ХХК-иас шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж тус тус үгүйсгэн маргасан.

 

3. Хариуцагч ******* ХХК-иас 16,070,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

3.1 ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч ******* ХХК нь арлын дугаартай, ******* улсын дугаартай, Nissan Pathfinder Navara маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр худалдан авагч ******* ХХК-д худалдах, худалдан авагч ******* ХХК нь гэрээнд заасан үнийг 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө өдрийн 0 хувийн хүүтэйгээр, тухайн өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн өдөр бүр 0,02 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 127/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Гэрээний дагуу автомашин нь худалдан авагч ******* ХХК-ийн эзэмшилд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шилжиж, улсын бүртгэлд бүргэгдсэн /хх 184/ байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин хариуцагч ******* ХХК автомашины үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч ******* ХХК автомашины үнээс 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь ******* ХХК-тай тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хх 128/ Учир нь, худалдах-худалдан авах гэрээг худалдан авагч ******* ХХК-ийг төлөөлж Х.Батбаяр байгуулсан. Төлбөр тооцоо нийлсэн актыг нэг талаас Тэргүүн ресурс ХХК-ийг төлөөлж мөн Х.Батбаяр байгуулсан нь ******* ХХК-ийг тухайн худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч ******* ХХК нь тухайн баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй, автомашины үлдэх үнийг төлсөн талаар мэтгэлцээгүй байна.

Түүнчлэн, Х.Батбаяр болон нарын хооронд байгуулагдсан гэх Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хариуцагч ******* ХХК-ийг дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-иас автомашины үлдэх төлбөр 16,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн. Учир нь, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс мөн хэмжээний зардал гарсан гэж үзнэ. /хх 136-137/

6. Хариуцагч ******* ХХК-иас 30,070,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1 ******* ХХК болон ******* ХХК-ууд нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дахь /УБ хотоос 610 км/ овоот нэртэй, тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн ажлыг, технологийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч ******* ХХК нь гэрээний үнэд 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

6.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй үндэслэлээр ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

6.3 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Түүнчлэн, мөн зүйлийн 343.3 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэснээ, мөн ийнхүү гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх цахим хаягаас цахим хаягт 2018.10.20, 2020.01.24-ний өдөр, o цахим хаягаас цахим хаягт 2020.07.04-ний өдөр тус тус илгээсэн цахим шууданд тус тус үзлэг хийсэн. Үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК руу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус 30,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх илгээсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 74-79/ Өөрөөр хэлбэл, уг үйл баримтаар хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байхаас гадна тухайн баримтыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй, мөн тухайн баримт нь нотлох баримтын хувьд нэг талын үйлдсэн баримтад хамаарахгүй.

6.4 Түүнчлэн, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус тус 30,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид илгээсэн, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03086 дугаар шийдвэрээр дээрх хөөн хэлэлцэх хугацаа тухай бүр тасалдсан байна. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг шинээр тоолох бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан уг хугацааны дотор гэж үзнэ.

7. Иймд ******* ХХК нь ******* ХХК-иас ажлын хөлс 30,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.

8. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03086 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ. /хх 14-15/

9. Х.Батбаярыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/06942 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх 172-173/ Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр Х.Батбаярыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******аас энэхүү хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах шаардлагатай эсэх гэснийг анхан шатны шүүхээс тодруулаагүй орхигдуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/02248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 16,070,200 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 30,070,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэснийг 238,301 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас 308,301 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-иас төлсөн 238,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас төлсөн 308,301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН