| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0286/И/ |
| Дугаар | 334 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 334
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Нарлаг хороолол 19 дүгээр байр 16 тоотод оршин суух Жамъян овгийн Рэнцэнсамбуугийн Амартүвшин /РД: ДЮ86030677/, Авга овгийн Лхамсүрэнгийн Нарантуяа /РД: ИЧ85122407/ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээл 44.238.047,62 төгрөг, хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг, нийт 54.285.429,63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Рэнцэнсамбуу овогтой Амартүвшин, хамтран үүрэг гүйцэтгэгч Лхамсүрэн овогтой Нарантуяа нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200016486 тоот Зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 26.4%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээл хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан 2015 оны 09 сарын 30-ны өдөр 1200018771 тоот зээлийн гэрээний дагуу 47.619.047,62 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 26.4%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар болгож гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 1200018771 тоот зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Р.Амартүвшин, Л.Нарантуяа нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 1200018771 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 11 сарын 05-ны өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 264 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Өгөөмөр дэлгүүрийн баруун талд байршилтай улсын бүртгэлийн Ү-0518001456, Г-0518001458, Г-0518001649 дугаартай 180 м.кв орон сууц, үйлчилгээний барилга, 103 м.кв талбайтай газар, 2713 м.кв талбайтай газар, 2. Гэр ахуйн цахилгаан бараанууд, тавилга эд хогшил зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.7 дахь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах шаардлагыг гаргаж байна. 2016 оны 07 сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200018771 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 44.238.047,62 төгрөг, хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг, нийт 54.285.429,63 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, тэмдэгтийн хураамж 429.377 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Рэнцэнсамбуу Амартүвшин /ДЮ86030677/-н 1200018771 тоот зээлийн үндсэн төлбөр болох 44.238.047,62 төгрөг, хуримтлагдсан хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг нийт 54.285.429,63 төгрөгийг зээлдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс зээлдэгчтэй тохирч зээлийг төлүүлэхээр болсон тул В20/990 тоот нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Р.Амартүвшин, Л.Нарантуяа нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл 44.238.047,62 төгрөг, хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг, нийт 54.285.429,63 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “... 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Рэнцэнсамбуу Амартүвшин /ДЮ86030677/-н 1200018771 тоот зээлийн үндсэн төлбөр болох 44.238.047,62 төгрөг, хуримтлагдсан хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг нийт 54.285.429,63 төгрөгийг зээлдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс зээлдэгчтэй тохирч зээлийг төлүүлэхээр болсон тул В20/990 тоот нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна...” гэх 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 120/1137 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.377 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Р.Амартүвшин, Л.Нарантуяа нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл 44.238.047,62 төгрөг, хүү 10.046.336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.046,01 төгрөг, нийт 54.285.429,63 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчтай тохиролцсон шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.377 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ