Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00753

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00753

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 104/ШШ2023/00082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчлөн найруулж,

 

1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2, 3, 4 дэх заалтыг нэгтгэж 2, 3 гэж тус тус дугаарлан өөрчилж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Н-гээс 1,270,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,480,000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн ****дугаар бүртгэлтэй, Налайх дүүрэг, **** хороо- **** дүгээр-байр, *** тоот- хаягт байрлах, 17 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч З.Т-гийн өмчлөлд үлдээж, ногдох 11,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-д өгөх, *****- маркийн, ****УАС- улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч З.Т-гийн өмчлөлд үлдээж, ногдох 10,150,000 төгрөгийг хариуцагч Д.Н-д өгөх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн ***** дугаар бүртгэлтэй, Налайх дүүрэг, **** хороо- **** дүгээр-байр, *** тоот- хаягт байрлах, 17 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Н-г тогтоож, хариуцагчаас Д.Н-гээс 5,949,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Т-д олгож, *****- маркийн, ****УАС- улсын дугаартай автомашины өмчлөгчөөр хариуцагч Д.Н-г тогтоож, нэхэмжлэгч З.Т-гийн хууль бус эзэмшлээс *****- маркийн, ****УАС- улсын дугаартай автомашины чөлөөлж, Д.Н-д олгож, нэхэмжлэгч З.Т-гаас 3,200,000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 өөрчлөн дугаарлаж,

 

4 дэх заалтын ...98,630 төгрөг гэснийг ...130,665 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ