| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00503/И |
| Дугаар | 485 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 485
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00503/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Ш.Энхтуяагийн хүсэлттэй, "хүүхдийн асрамж тогтоолгох " тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Бидний хүү Сайнбаяр нь Б.Мөнхтогоотой гэр бүл болж 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Сайнбаярын Билгүүнтөгс төрсөн юм. 2012 онд Сайнбаяр, Төмөртогоо нар нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. 2013 онд Төмөртогоо нь өөр хүнтэй гэр бүл болсон бөгөөд ач хүү С.Билгүүнтөгс нь 1 нас 3 сартайгаасаа хойш бидэндтэй хамт амьдарч өдийг хүрсэн. Бидний хүү Сайнбаяр нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Ач хүү Сайнбаярын Билгүүнтөгс нь одоо бид нар дээр амьдардаг ба ээжтэйгээ дотно биш. Ээж Мөнхтогоо нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хүү Сайнбаярын Билгүүнтөгс нь зуны амралтаараа 2-3 хоногоор ээж дээрээ очдог. Ач хүү С.Билгүүнтөгсийн цаашдын амьдралыг бодож бид ач хүүгээ өөрсдийн асрамжид авахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Иймд ач хүү Сайнбаярын Билгүүнтөгсийг бидний асрамжинд шилжүүлж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ш.Энхтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ асуудлыг сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэхээр болсон тул тус шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 14 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа нь "хүүхдийн асрамж тогтоолгох" -оор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа нь "хүүхдийн асрамж тогтоолгох" -оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\нэхэмжлэлээсээ татгалзсан\Ш.Энхтуяа .docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Ш.Энхтуяа нь "хүүхдийн асрамж тогтоолгох" -оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Ш.Энхтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ