Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01573

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01573

 

Ф-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/02139 дугаар шийдвэртэй,

 

Ф-ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн *** шийдвэрээр Ф-ХХК, С к ХХК, А.У-, Б.Н- нараас 200,699,416 төгрөг гаргуулан О- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ****, ****, ****, **** дугаартай Хан-Уул дүүрэг, ** хороо, Зайсан /17020/ **** гудамж ***** байрны **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг үнэлүүлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Мөн хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ дэд бүтэц ойр эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг байрлалыг харгалзан үзээгүй байна. Иймд дээрх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Барьцаа хөрөнгүүдийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар санал нийлээгүй тул шинжээчээр "В в-" ХХК-ийн шинжээч О.Б, "С э-" ХХК-ийн шинжээч Г.О, Б-" ХХК-ийн шинжээч С.Ц-, "Х э-" ХХК-ийн шинжээч Б.Б- нарыг томилсон. Шинжээч нар **** тоотыг 242,825,730 төгрөгөөр, **** тоотыг 396,666,730 төгрөгөөр, **** тоотыг 251,021,870 төгрөгөөр, **** тоотыг 396,600,000 төгрөгөөр тус тус үнэлснийг талуудад танилцуулсан. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн ** тогтоолоор 2023 оны 11 сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2024 оны 01 сарын 30-ны өдрийн **тогтоолоор 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулахад эрхийн улсын бүртгэлийн ****, **** дугаартай Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, 21-р байрны **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө орон сууц 125,500,000 төгрөгөөр, мөн хаягт байх **** тоот ** м.кв талбайтай 2 өрөө орон сууц 129,550,000 төгрөгөөр тус тус худалдагдсан.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ***** байрны **** тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай ** м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн 2206069281 дугаартай Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ***** байрны **** тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай ** м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ***** байрны **** тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай ** м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ***** байрны **** тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай ** м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ф-ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн шүүхийн *** шийдвэрээр Финанс энд сервис" ХХК, "С к" ХХК, У, Н нараас О- ХХК-д 200,699,416 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулахдаа улсын бүртгэлийн ****, УЭБ *****, УЭБ ****, УЭБ **** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийсэн ч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус барьцаа хөрөнгө нь нийслэлийн хамгийн эрэлттэй, үнэ цэнэ бүхий бүс нутагт байрладагийг харгалзаж үзэлгүйгээр үнэлгээ гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Шинжээч зах зээлийн ханшаар үнэлгээг гаргасан талаар анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо тодорхой тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ф-ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 000*** захирамжаар хариуцагч Ф-ХХК, С к ХХК, А.У-, Б.Н- нараас 200,699,416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О- ХХК-д олгож, хариуцагч нар захирамжийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ф-ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206069290 дугаартай, Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ***** байрны **** тоот хаягтай ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн ***** байрны **** тоот хаягт орших, улсын бүртгэлийн **** дугаартай, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн ***** байрны **** тоот хаягт орших, улсын бүртгэлийн **** дугаартай, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн ***** байрны **** тоот хаягт орших, улсын бүртгэлийн **** дугаартай, ** м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

5. Ф-ХХК, С к ХХК, А.У-, Б.Н- нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2022 оны 02 сарын 23-ны өдөр үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгүүдийн үнийн талаар тохиролцоогүй буюу нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгүүдийн м.кв-ын үнийг 10,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч дараах байдлаар барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ.

 

6.1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 10/396 дугаартай тогтоолоор Ф-ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ** байрны **** тоот хаягтай ** м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор В в- ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин О.Б-г томилсон. Шинжээч нь тус 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,600,000 төгрөгөөр үнэлсэн.

6.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 10/394 дугаартай тогтоолоор Ф-ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, **байрны **** тоот хаягтай ** м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгохоор С э- ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О-ыг томилсон. Шинжээч нь тус 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 251,021,870 төгрөгөөр үнэлсэн.

 

6.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 10/397 дугаартай тогтоолоор Ф-ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ **** гудамж, **байрны **** тоот хаягтай 57,83 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгохоор Б  ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Ц-ыг томилсон. Шинжээч нь тус 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 396,666,730 төгрөгөөр үнэлсэн.

 

6.4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 10/398 дугаартай тогтоолоор Ф-ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** хороо, Зайсан /17020/ **** гудамж, ** байрны **** тоот хаягтай ** м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгохоор Х Э ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Б-ийг томилсон. Шинжээч нь тус 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 242,825,565 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 99, 129, 169,191/

 

7. Хариуцагч нь төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 10 сарын 30-ны өдөр танилцуулсан байна. Уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2023 оны 11 сарын 13-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн байна. Тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянаад 2023 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авахаас татгалзаж 21390 дугаартай захирамж гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал тухайн захирамжийг хүлээн авснаас хойш 2024 оны 02 сарын 23-ны өдөр дахин шүүхэд гомдлоо гаргасныг нэхэмжлэгч Ф-ХХК-ийг төлөөлөн А.Г 2023 оны 10 сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан хугацаанаас эхлэн тооцвол нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг 116 хоногоор хэтрүүлэн нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн шалтгаанаа нэхэмжлэлд дурдаагүй, мөн энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч Ф-ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Хэргийн баримтаар барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон В в- ХХК, С э- ХХК, Б ХХК, Х Э ХХК нарын үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчим, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан буюу үнэлэгдэж буй хөрөнгүүдийг ижил төстэй, ойролцоо Хан-Уул дүүргийн ** хороонд байрлах **, **, **, **, **, **, ** м.кв бүхий зургаан ширхэг хувийн сууцтай тус тус харьцуулан үнэлж, хөрөнгө тус бүрийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг үндэслэн үнэлгээний эцсийн аргыг сонгосон нь хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/02139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ