| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0064/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч П.Ганбаатар,
иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргал,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Ч.Содончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эд холбогдох эрүүгийн 1809034060849 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ "Дородус" ХХК-нд будагчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар 14 хороо, Хандгайтын 32 гудамж 318 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны хавар 5 дугаар сарын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон талбайн 3-528 тоотод байрлах монгол гэрт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоотод байрлах монгол гэрт өөрийн дагавар охин 8 настай, Баасанжаргал овогтой Лхагвасүрэнгийн аманд удаа дараа бэлэг эрхтэнээ хийж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний охин надад хэлсэн. Хэзээ болсон цаг хугацааг сайн санахгүй байна. Хавар байсан. Энэ талаар ярихад хэцүү байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809034060849 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Э нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би муухай жигшүүртэй хэрэг хийсэн учраас Цагдаагийн байгууллагад ирэх болсон. Би 2017 оны 9-10 сарын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоотод байх гэртээ анх өөрийн дагавар охин Б.Лхагвасүрэнг айлгаж байгаад өөрийн бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Дараа нь 3-4 удаа удаа дээрх үйлдлийг хийдэг байсан. Эхнэртээ гомдсондоо тэгдэг байсан. Нэг удаа эхнэртэйгээ хэрэлдээд би Лхагвасүрэнг "шээс чинь" гээд хэлчихсэн чинь Баасанжаргал миний нүүр рүү заазуур шидсэн. Мөн өөр бусад зүйлээс болж Баасанжаргалд гомдсондоо ийм зүйл хийчихлээ. Лхагвасүрэнтэй ийм харьцаанд орсныг эхнэр Баасанжаргал удаагүй мэдсэн. Эхнэр Баасанжаргал би чамайг цагдаад хэлнэ, мөн хүүхдийн төвд «андана гэж хэлж байсан...Би урьд өгсөн мэдүүлгээ худал өгсөн юм. Учир нь эхнэр Баасанжаргал нь цагдаад өгсөн өргөдлийг нь би танилцсан ба би эхнэрийгээ яагаад ийм өргөдөл өгсөн юм бэ гэж бодоод шаралхаж, гомдсондоо ийм мэдүүлэг өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 57 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн үед 2018 оны хавар Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө, намайг Нийслэлийн 35 дугаар сургуулийн 2Б ангид сурч байхад хамгийн анх манай аав Энхбат нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон талбайн 3-528 тоот гэрт байхад боожгойгоо миний аманд хийсэн юм. Дараа нь хоёр хоногийн дараа дахин гэртээ байж байхад боожгойгоо аманд хийсэн. Дараа нь намайг хичээл тарсны дараа аав Энхбат нь сургуулиас аваад З.Ноосонхүү эмээгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоот хашаанд байрлах эзэнгүй гэрт оруулаад дахин боожгойгоо миний аманд хийсэн юм. Тухайн үед аав Энхбат нь “хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлээд хэтэвч дэлгүүрээс авч өгсөн юм. Уг асуудлын талаар ямар нэгэн хүнд хэлээгүй байсан ба сүүлд ээжид “аав надад боожгойгоо хөхүүлсэн” гэж хэлсэн юм. Боожгой гэдэг нь салтааны хавьд байдаг зүйл. Би энэ талаараа өөр хүнд хэлээгүй. Аав бэлэг эрхтнээ миний аманд хийхэд шингэн зүйл гардаг байсан бөгөөд би дараа нь гоожуур руу шүлсээ хаячихдаг байсан. 2018 оны хавар намайг 2 дугаар ангид байхад болсон ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Э.Баасанжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. Сүүлд бодоход 2017 он биш 2018 оны хавар асуудал болсон юм байна. Миний охин Б.Лхагвасүрэн 2018 оны хавар сар өдрийг нь санахгүй байна “аав надад боожгойгоо хөхүүлсэн” гэж хэлсэн. Тухайн үед охин Лхагвасүрэн нь 2 дугаар ангид суралцаж байсан юм. Тэгээд би мэдчихээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гэхээр нөхөр Энхбат хөдөө ажлаар явчихсан байсан учир цагдаад хандаж чадаагүй юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр хөдөөнөөс ирэхээр нь цагдаад гомдол гаргасан. Би Энхбаттай гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хэн нэгнийг огт үндэслэлгүйгээр гүтгэсэн асуудал байхгүй. Энэ асуудлын талаар хадам ээж Нямхандад хэлэхэд чи дагавар хүүхдээ бусдад үлдээж явдаг чиний буруу гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Цагдаад өргөдөл гаргасны дараа хадам ээж чи үр хүүхдээ бодсонгүй, хүүхдээ яаж тэжээх гэж байгаа юм, өргөдлөө буцааж ав гэж дарамталж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын №5 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13871 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
Шүүх Сэтгэц эмгэг судлалын №965 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Гэрч Э.Энх-Ундраагийн мэдүүлэг /шүүгдэгч Н.Эын хувийн зан байдлын талаар/, /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Ч.Нямхандын мэдүүлэг мэдүүлэг /шүүгдэгч Н.Эын хувийн зан байдлын талаар/, /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч О.Алтангэрэлийн мэдүүлэг мэдүүлэг /шүүгдэгч Н.Эын хувийн зан байдлын талаар/, /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-68, 72, 75-76, 80-81 дүгээр хуудсууд/, насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон талбайн 3-528 тоотод байрлах монгол гэрт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоотод байрлах монгол гэрт өөрийн дагавар охин 7 настай, Баасанжаргал овогтой Лхагвасүрэнгийн аманд удаа дараа бэлэг эрхтэнээ хийж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг удаа дараа хийж хүчиндсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнгийн “...2018 оны хавар Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө, намайг Нийслэлийн 35 дугаар сургуулийн 2Б ангид сурч байхад хамгийн анх манай аав Энхбат нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон талбайн 3-528 тоот гэрт байхад боожгойгоо миний аманд хийсэн юм. Дараа нь хоёр хоногийн дараа дахин гэртээ байж байхад боожгойгоо аманд хийсэн. Дараа нь намайг хичээл тарсны дараа аав Энхбат нь сургуулиас аваад З.Ноосонхүү эмээгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоот хашаанд байрлах эзэнгүй гэрт оруулаад дахин боожгойгоо миний аманд хийсэн юм...” гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд,
Гэрч Э.Баасанжаргалын “...Миний охин Б.Лхагвасүрэн 2018 оны хавар сар өдрийг нь санахгүй байна “аав надад боожгойгоо хөхүүлсэн” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,
Б.Лхагвасүрэн нь бага насны хүүхэд болохыг тодорхойлсон төрсний гэрчилгээний хуулбар,
Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнг сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №5 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгч Н.Эыг сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №965 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл насанд хүрээгүй хохирогчоос шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг удаа дараа дэлгэрэнгүйгээр, тогтвортой, тодорхой мэдүүлж, үүнийг гэрч Э.Баасанжаргал давхар нотолж мэдүүлсэн, гэмт хэрэгт өртсөн насанд хүрээгүй хохирогч нь бага насны хүүхэд болохыг хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болон хэрэгт цугларсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эын үйлдэл нь “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тэдгээр нь илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн байх ба энэ гэмт хэрэгт өртөх үедээ 7 нас 8 сартай бага насны хүүхэд байсан нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч Э.Баасанжаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эыг бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Н.Эыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бага насны хүүхийн эсрэг хүчиндэх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлсэн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй талаар мэдүүлсэн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргалаас “...Энхбатаас нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжилсэн баримтаар гаргасан зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирч, өртсөн шинж байдлыг харгалзан түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болох дурьдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч Н.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.Эын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 115 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс биеэ зөв авч явах нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн, гэр бүлийн гишүүдийн холбоо харилцаатай байдал, бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй, бусдаас хамааралтай байдлыг далимдуулсан, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Эг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын цагдан хоригдсон 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Баасанжаргал нараас гэмт хэргийн улмаас цаашид гарсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Д.РЕНЧЕНХОРОЛ