Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00511/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Хайлаастын  22-05 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдийн Рэнцэндоржийн (РД: ЗА56062010) нэхэмжлэлтэй 

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
Нэхэмжлэгч Ч.Рэнцэндорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би хөдөө ажлаар явах шаардлага гарсан тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ч.Рэнцэндорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь1974 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг дуустал хугацаанд мөн 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Адаацаг сумын 8 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Боржигон овогт Чимэдийн Рэнцэндорж нь Дундговь аймгийн Адаацаг сумын 8 жилийн сургуульд 1974 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг дуустал хугацаанд мөн 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар саырн 05-ны өдрийг хүртэлх хугацаанд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Боржигон овогт Чимэдийн Рэнцэндорж нь Дундговь аймгийн Адаацаг сумын 8 жилийн сургуульд 1974 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг дуустал хугацаанд мөн 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 3 тал /, тагнуулын төв газрын тусгай архивын газрын лавлагаа /хх-ийн 6 тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Чимэдийн Рэнцэндоржийг (РД: ЗА56062010) Дундговь аймгийн Адаацаг сумын 8 жилийн сургуульд 1974 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн 1979 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус биеийн тамирын багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Рэнцэндоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР