| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0465/И |
| Дугаар | 131/ШШ2016/00488 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00488
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: итгэмлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
******* овогтой *******ийн 1956 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******анд төрсөн. Тэрээр Баянхонгор аймгийн *******ын “Давшилт” нэгдлийн 1-р багт 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 232 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/27 тоот тогтоол, Баянхонгор аймгийн *******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот хурлын протокол, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 тоот тогтоол, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн хурлын ирц, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 тоот хурлын тогтоол, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот хурлын протокол, Давшилт нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлын 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлын протокол, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот хурлын тогтоол, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 тоот хурлын протокол, гэрч Б.*******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1978, 1981, 1983 онд авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн х№24, б№24, 25, 27 дугаар хадгаламжийн нэгжээс түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 232 тоот албан бичиг, Д.******* нь Баянхонгор аймгийн *******ын “Давшилт” нэгдлийн зөвлөлийн ээлжит 2 дугаар хуралд оролцсон талаарх “Нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг хуралдуулах тухай“ Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/27 тоот тогтоол, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Д.******* нь 3 үнээ дутаасан асуудлыг хэлэлцсэн 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот хурлын протокол, түүний Баянхонгор аймгийн *******ын “Давшилт” нэгдлийн зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралд оролцсон талаарх Нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг хуралдуулах тухай“ Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 тоот тогтоол, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн хурлын ирц, Д.*******ийг үхэр хариуцагчаар ажлын комисст оруулсан “Сүү хүлээн авах, тасаг зохион байгуулах ажилчид томилох тухай” 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 тоот хурлын тогтоол, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот хурлын протокол, Давшилт нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлын 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлын протокол, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот хурлын тогтоол, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 тоот хурлын протокол, Д.*******той хамт ажиллаж байсан талаар мэүүлсэн гэрч Б.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан хэсгийн аваргын диплом, Ардын хувьсгалын 65 жилийн ойн баярын бичиг зэрэг нь он сар өдөргүй, тамга, тэмдэг, гарын үсэггүйгээс тухайн үйл явдлыг тогтоож, үнэлэх боломжгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ