| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0429/И |
| Дугаар | 131/ШШ2016/00489 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00489
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие 1976 оноос *******ийн Сангийн аж ахуйд туслах үйлдвэр хадлангийн бригадад туслах ажилчнаар 1977 оны 6 дугаар сар хүртэл ажилласан, 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс НАХЯ-ны харъяа 0182 дугаар ангид цэргийн албанд татагдаж 1980 оны 7 дугаар сарын 01-ний халагдаж *******ийн Сангийн аж ахуйд ирээд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сар хүртэл тракторчнаар ажилласан. 1988 онд Улаанбаатар хотын авто сургуульд суралцсан. 1988 оны 05 дугаар сараас Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж аухйн үйлчилгээний комбинатад нярав, жолооч, захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллаж 1990 оны зах зээлд ортол ажилласан болно. Иймд дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 426 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот тушаал, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 тоот тушаалын хуулбарууд, гэрч Ч.*******, Ж. нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1977 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг Төрийн авхивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Төрийн архивын тасгийн 426 тоот албан бичгээр,
1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот тушаал, “Трактор-комбайнчдын удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 тоот тушаал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг Төрийн авхивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Төрийн архивын тасгийн 426 тоот албан бичиг, түүнтэй хамт 1980-1987 онд түүнтэй хамт тракторчноор ажиллаж байсан гэрч Ч.*******ын мэдүүлгээр,
1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд нярав, жолоочоор ажиллаж байсан болох нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг Төрийн авхивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Төрийн архивын тасгийн 426 тоот албан бичиг, түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд туслах үйлдвэрт нормчноор, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд нярав, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ