| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0482/И |
| Дугаар | 131/ШШ2016/00490 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00490
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1955 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл бичиг баримын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг туустал Баянхонгор аймгийн *******ын Батзам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаарр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 369, 505 тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрч Ж.*******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1982-1990 онуудад авч байсан цалинг төрийн авхивын тасгийн сан хөмрөгийн Х№22, Б№01, Х№39, Х№22, Б№01, ХН№45, 52 дугаар хадгаламжийн нэгжээс түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 369, 505 тоот албан бичиг, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлсийг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1980 оны хөдөлмөрийн дэвтэр, түүнтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******гийн 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ