| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00545/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00545/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 14-04 тоотод оршин суух, иргэн Тугчин овогт Банзрагчийн Тогоодойн (РД: СВ56082919) нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
Нэхэмжлэгч Б.Тогоодой нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Улаанбаатар хотод оюутан хүүхдийнхээ хүүхдийг харах шаардлага гарсан тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Тогоодой нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан юм. Мөн 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Тогоодой минийх мөн болохыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1,16 тал/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тугчин овогт Банзрагчийн Тогоодой нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан байсан болон түүнчлэн 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Тогоодой өөрийнх нь мөн болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б. Тогоодой нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүнчлэн 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Тогоодой мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1, 16 тал/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-10 тал /, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-од хувьцаат компаний ерөнхий захирлын тушаал /хх-ийн 12 тал/, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Энх сүрэгтэн” аваргын дипломын хуулбар /хх-ийн 13 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугчин овогт Банзрагчийн Тогоодойг (РД: СВ56082919) Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Банзрагчийн Тогоодой мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Тогоодойн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР