Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2019/02084/И |
Дугаар | 210/МА2022/01875 |
Огноо | 2022-10-10 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2022/01875
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/03324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххаас 1,390,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххх-т олгож, үлдэх 1,020,449,550 төгрөгт холбогдох хэсгийг, 8,500 ам.долларыг сар бүрийн 05-ны өдрийн дотор шилжүүлэхийг хариуцагч ххххххад даалгах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид 770,904,508 төгрөг гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ххххххх-аас 204,000 ам.доллар буюу 629,111,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххад олгож, үлдэх 697,725.65 ам.доллар буюу 2,151,702,177 төгрөгт холбогдох хэсэг, Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,850,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,062,019 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,107,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хххххх-т олгож, нэхэмжлэгчээс 3,303,508 төгрөг гаргуулан хариуцагч хххххад олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч хххххаас төлсөн 29,178,070 төгрөг /12,547,400+16,630,670/-ийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД