| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0485/И |
| Дугаар | 131/ШШ2016/00500 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2016/00500
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхоншгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үнэ 16610000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 02-р сарын 01-ний өдөр иргэн , нараас Баянхонгор сумын тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 18000000 төгрөгийг төлж орсон. Манайх байрны төлбөрөө тодорхой шалтгааны улмаас төлөх боломжгүй болсон тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5-1 хувийн алданги авна гээд маргаан үүссэн. Бид 2016 оны 03-р сарын 26-нд уг байрнаас гарсан. Учир нь , нар нь байнга мөнгө нэхэж, дарамтлан, харааж зүхэн, тэр байранд амьдрахын аргагүй болгосон. Иймд бид тухан байрны 5 тоотод байрлах Эрдэнээ гэх хүнтэй дахин гэрээ байгуулж, өөр байр авсан. Бид ийн байрнаас гарахдаа , нарт албан ёсоор хэлж, байраа хүлээлгэн өгөөд гарсан. Гарахдаа 1 сар 25 хоногийн түрээс 1440000 төгрөгийг урьдчилгаа 18000000 төгрөгөөс суутгаж авахаар тохиролцож, үлдэгдэл 16560000 төгрөгийг авахаар болж байрыг чөлөөлсөн. 16560000 төгрөгөө Эрдэнээд өгөх гээд уг мөнгөө ээс авах гэхээр өгөхгүй янз бүрийн шалтаг хэлж, үнэн худал яриад байгаа тул шүүхэд хандах асуудлаа үнэн зөвөөр шийдүүлэхээс өөр аргагүй болоод байна. Иймд бидний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн 2 удаа худалдах, худалдан авах гэрээ хийлгэж, тус бүр 25000 төгрөг, нийт 16610000 төгрөгийг авах юм. Бид 3 сарын 16610000 төгрөгөөс банкны журмаар хүү бодуулан авах болно гэжээ.
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан тайлбартаа:
П.ийн гаргасан тайлбартай танилцаад 16560000 төгрөгийг надад төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16610000 төгрөгөөс гэрээний үнэ болох 50000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч П. тайлбартаа:
П. миний бие Н.д орон сууж худалдаж, байрны урьдчилгаа болох 18000000 төгрөг авснаас байр эзэмшиж ашигласны түрээс 1440000 хасч 16560000 төгрөгийг төлнө. Байр худалдаж, худалдан авах гэрээнд заасны дагуу гэрээний зардал болон бусад зардлыг хариуцахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 16610000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 50000 төгрөгийг татгалзаж, хариуцагч П. нь 16560000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н. нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 16610000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 50000 төгрөгийг татгалзаж, хариуцагч П. нь 16560000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 120500 төгрөг, хариуцагч П.ээс 120500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ