Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00549/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант 2 дугаар багт оршин суух, иргэн Тангуд овогт  Гончигийн Содном (РД:СБ56060116)-ын нэхэмжлэлтэй 

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Содном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнудулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч  Г.Содном нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчин, хоньчноор ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгч Г.Содном нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Тангуд овогт Гончигийн Содном нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Тангуд овогт Гончигийн Содном нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар  ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Ганхуягийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 20 тал/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-11 тал/, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал /хх-ийн 12 тал/, гэрч Б. Оюунбаатар, Д. Чангарав нарын мэдүүлэг /хх-ийн 25-29 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Тангуд овогт Гончигийн Содномыг (РД:СБ56060116) Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Содномын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР