Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00507

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******ийн ******* *******ны *******од оршүин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овогтой *******ы 1979 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын ахуйн үйлчилгээнд оёдолчин хийж байсан. 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ар комбинатын харъяа сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сумын ахуйн үйлчилгээний төвд хүлээн авагч, олгогчоор, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *******ын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын Дөл ХЭАА-д оёдолчноор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ц.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 419539 дугаартай МҮЭ-ийн гишүүний 419539 тоот бат илэрхийлэхийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 07 дугаар 31-ний 181 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 185 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот тушаал, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот тушаал, Баянхонгор аймгийн *******ын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 тоот тушаалуудыг эх болон хуулбар байдлаар, ажилдаа амжилт гаргаж шагнуулж байсан 1984, 1989, 1991 онуудын баярын бичиг, 1989 оны дурсамж, 1990, 1991 онуудын гэрчилгээ, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 01/223 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гэрч ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ар комбинатын харъяа Баянхонгор аймгийн сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүнийг сумын Ахуй үйлчилгээний цэгт шилжүүлж ажиллуулахыг зөвшөөрсөн Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 07 дугаар 31-ний 181 тоот албан бичгээр,

1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын ахуйн үйлчилгээний төвд хүлээн авагч, олгогчоор ажиллаж байсан болох нь түүнийг сумын ахуйн үйлчилгээний төвийн хүлээн авагч,олгогчийн ажлаас чөлөөлж, *******ын Ахуй үйлчилгээний төвд шилжүүлсэн “чөлөө олгох тухай” Баянхонгор аймгийн сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот тушаал, ажилдаа амжилт гаргаж сумын Ахуйн үйлчилгээний төвөөс 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шагнасан баярын бичиг зэргээр,

1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******ын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүнийг сумын ахуйн үйлчилгээний төвийн хүлээн авагч,олгогчийн ажлаас чөлөөлж, *******ын Ахуй үйлчилгээний төвд шилжүүлсэн Баянхонгор аймгийн сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 тоот тушаал, *******ын ХЗЭ-ийн хорооноос 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон дурсамж, *******ын НАА, АҮ-ний төвөөс 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдөр шагнасан баярын бичиг, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон гэрчилгээ, *******ын Эмэгтэйчүүдийн нэгдсэн зөвлөлөөс 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон баярын бичиг, түүнтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ын мэдүүлэг зэргээр,

1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл ХЭАА-д оёдолчноор ажиллаж байсан болох нь *******ын Ахуйн үйлчилгээний төвийн захиргаанаас 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон “Ахуйн үйлчилгээний төвийн анхдагч” гэрчилгээ, *******ын “Дөл” ХЭАА нь 1993-1994 онд нийгмийн даатгалын байгууллагад тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 01/223 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн Ц.*******ы 1980 - 1991 онуудад авч байсан сар бүрийн цалингаас нь татвар төлж байсаныг тэмдэглэж баталгаажуулсан МҮЭ-ийн гишүүний 419539 тоот бат илэрхийлэх, 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын тухай мэдээг нь бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан1981 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ы 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ар комбинатын харъяа сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын ахуйн үйлчилгээний төвд хүлээн авагч, олгогчоор 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *******ын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл ХЭАА-д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ