Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00513/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 65-11 тоотод оршин суух Дамар овогт Энхбаясгалангийн (РД: СФ90030709) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 27-02 тоотод оршин суух, Боржигон овогт Магсарын Ганбаатарт (РД:СЭ88101375) холбогдох
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхбаясгалан, хариуцагч М.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.  
           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Э.Энхбаясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2009 онд М.Ганбаатартай танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 03-нд гэрлэлтийн 0088012 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Цэлмэгийг төрүүлсэн билээ.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй, бид тус тусын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Цэлмэгийг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож  өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч М.Ганбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: 
Миний бие нь 2009 онд гэрлэлтийн 0088012 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 10-нд охин Г.Цэлмэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 онд салж тусдаа амьдрах болсон. М.Ганбаатар миний бие нь айлд толгой хорогдож амьдардаг, ажил төрөл эрхэлдэггүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 19х/
Нэхэмжлэгч Э.Энхбаясгалан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний бие 2009 онд М.Ганбаатартай танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 03-нд гэрлэлтийн 0088012 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Цэлмэгийг төрүүлсэн билээ.  Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торниж байнаминий асрамжинд үлдээж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.Оюунбаатараас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв. 
Хариуцагч М.Ганбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Би 2009 онд Э.Энхбаясгалантай гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 10-нд охин Г.Цэлмэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 онд салж тусдаа амьдрах болсон. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгү  одоогоор би ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэлийг өгөх боломжгүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Энхбаясгалан нь хариуцагч М.Ганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                                       

Э.Энхбаясгалан, М.Ганбаатар нар нь 2009 оны 11 дүгээр сарын 03-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Цэлмэгийг төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зохигчдын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7 тал/, охин Г.Цэлмэгийн №0000813124/317 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 6 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 
Зохигчид нь 2015 оноос зан харьцааны таарамжгүй байдлаас болж тус тусдаа амьдрах болсоор арав гаран жилийн хугацаа өнгөрсөн байна.
Одоо зохигчдын хэн аль нь тус тусын амьдралыг зохиож нэхэмжлэгчийн хувьд бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон, хариуцагч мөн бусадтай хамтын амьдралтай болсон байдлууд тэдний шүүхэд өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Э.Энхбаясгалангийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн хувьд маргаангүй болохыг дурдах нь зүйтэй юм. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Дамар овогт Энхбаясгалангийн (РД: СФ90030709), И Боржигон овогт Магсарын Ганбаатарт (РД:СЭ88101375) нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар                                          2012 оны 07 дугаар сарын 10-нд төрсөн охин Ганбаатарын Цэлмэг (РД: СЮ12271024)-ийг нэхэмжлэгч /эх/  Э.Энхбаясглангийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Цэлмэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч (эцэг) М.Ганбаатараас хүүхдийн тэтгэлэгийг түүний цалин хөлс, түүнтэй адилтгаж, мөнгөн хэлбэрээр гаргуулан охин Г.Цэлмэгийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхбаясгалангаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганбаатараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР