Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
Хэргийн индекс | 129/2024/00141/и |
Дугаар | 211/МА2024/00019 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 211/МА2024/00019
211/МА2024/00019
Я.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэртэй
Б овгийн Яы Мийн нэхэмжлэлтэй
З овгийн Пийн Бд холбогдох
20.460.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х /онлайн/
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А
Хариуцагч: П.Б
нарийн бичгийн дарга: А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Би Я.Мийн эзэмшлийн 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Crown majesta машинаар Б дүүргийн 0-р хороо, 0 тойргийн баруун талд 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед явж байсан. Миний барьж явсан машины хойд талаас 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн автомашин мөргөж машины эд ангид хохирол учруулсан. 00-00 00 Crown маркийн машины хойд гуфер, кузов /дан/, гуферын тогтоогч хойд, баруун хойд гэрэл, баруун хойд багажны гэрэл, гуферийн мэдрэгч 1 ширхэг, хойд тэвш, хойд яндан, хөндлөн татуурга дээд доод 2 ширхэг, баруун хойд татуурга, өнцгийн мэдрэгчийн уян, Navigation компьютер, камерын компьютер зэрэг эд анги эвдэрч гэмтсэн байсан. 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн авто машинаас хоёр согтуу хүн гарч ирээд цагдаа битгий дуудаарай, тохиролцъё гэж хэлсэн. Машинд эвдрэл гэмтэл гарч хохирол учирсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Ч.Э, П.Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөөр бүртгэгдсэн. Тухайн үед машиныг П.Бтэй хамт явж байсан Ч.Э гэх хүн барьж байсан. Би Ч.Э, П.Б нартай хамт машины хохирлыг үнэлгээний газраар тогтоолгоход 20.460.000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээ хийхэд 1.242.000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүн дээр машины цахилгааны гэмтэл засуулахад 1.200.000 төгрөг төлсөн. Нийт хохирол 22.957.000 төгрөг болсон. 00-00 00 Crown маркийн машины бүх эд анги засагдсан. Ч.Э, П.Б нар учруулсан хохирлоо төлж барагдуулна гэж хэлсэн. Осол болсны дараа П.Б болон түүний өмгөөлөгч над руу утсаар ярьж машин барьж яваагүй учраас асуудал чинь П.Бд хамаагүй, 5.000.000 төгрөг өгье тэгээд энэ асуудлыг дуусгая гэхээр нь би тэгж болно гэж хэлсэн. Гэвч П.Б 5.000.000 төгрөг өгөөгүй. Ч.Э цагдаад мэдүүлэг өгөхдөө манай найз хотод машин барьж чаддаггүй болохоор би машиныг нь унаад явж байсан гэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан учраас машины хохирол, төлбөрийг П.Б хариуцаж төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжилсэн нийт хохирол 22.957.000 төгрөгөөс цахилгааны гэмтэл засуулахад гарсан зардалд 1.200.000 төгрөг, мөн П.Бгийн өөрөө төлсөн үнэлгээний төлбөр 1.242.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Машины эвдрэл, хохирол 20.460.000 төгрөгийг П.Бгээс гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.А анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ... Тэр өдөр Ч.Э бид хоёр согтуу байсан учраас машинаа тэнд нь тавиад буудалд орох гэсэн боловч буудал олдоогүй болохоор машиндаа унтъя гээд би машиныхаа зорчигчийн суудал дээр унтаж байсан. 00-00 00 улсын дугаартай машин миний өөрийн машин. Гэнэт миний нүүрэн дээр машины голын толь унахад би сэрж машинаас гарч харахад миний машин зүүн урд талаараа 00-00 00 Crown маркийн машины баруун хойд талаас нь мөргөсөн байсан. Ч.Эыг машин жолоодоод явчихна гэж би бодоогүй. Тэр үед Ч.Э машины хохирлыг хариуцна гэж хэлж байсан. Тухайн үед мөргөсөн машины эвдрэлд Ч.Э, У.Х нартай хамт Х үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэсэн. 20.460.000 төгрөгийн хохирол гарсан нь үнэн. Ч.Э бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай үйлдэлдээ Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэврээр хариуцлага хүлээсэн. Дээрх шийтгэврийн 5 дахь хэсэгт хохирогч У.Х нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар зөрчилд холбогдогч Ч.Эгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэж заасан байна. Зөрчилд холбогдогч, хохирол учруулсан этгээд Ч.Э гэдэг нь тодорхой байна. Зам тээврийн осол гаргаж машин мөргөсөн хүн нь Ч.Э учраас хохирол, төлбөрийг нь хариуцах ёстой гэж үзэж байна. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоогүй, машин мөргөж хохирол учруулаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигч болох П.Бгээс хохирол, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би тухайн үед түлхүүрээ Ч.Эд шилжүүлж өгөөгүй, түүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй учраас нэхэмжлэгч Я.Мийн хохирол 20.460.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.
А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч П.Бгээс 20.460.000 (хорин сая дөрвөн зуун жаран мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Мт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.735 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Бгээс 260.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Мт олгож, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга ... Хариуцагч П. Бгийн өмгөөлөгч Б. А /00000/ миний бие А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэрийг гардан авч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх П. Бгээс 20.460.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Мт олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь 2023 оны 11 сарын 11-ны шөнө 01 цагийн үед хариуцагч П.Бгийн 00-00 00 улсын дугаартай автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Ч.Э гэгч нь согтуугаар жолоодож улмаар Улаанбаатар хот Б дүүргийн нутаг дэвсгэр Офицерын тойргийн баруун талд нэхэмжлэгч Я.Мийн эзэмшлийн Crown majesta маркийн автомашины хойд талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Ч.Эгийн дээрх үйлдэлд Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, нэхэмжлэгч нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа зөрчилд холбогдогч Ч.Эгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Харин П.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэж дүгнээгүй, зөрчлийн шийтгэл оногдуулаагүй байна. Тухайн үед П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Улаанбаатар хотод хонох газаргүйн улмаас автомашиндаа унтаж байх үед нь Ч.Э гэгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн автомашиныг унаж, жолоодож яваад зам тээврийн осол гарган нэхэмжлэгчид 20.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг “өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулахгүй байх арга хэмжээ аваагүй ашиглах бололцоо олгосноос Ч.Э Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Я.Мийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан нь хариуцагч П.Бгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна” гэж дүгнэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар П.Бгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч тухайн үед өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, урьд шөнө нь нойргүй хонон өнжин явсан байсан тул автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг ухамсарлаж, хонох газаргүйн улмаас автомашиндаа унтаж байгаа үйлдлийг бусдад тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй байх арга хэмжээ аваагүй гэж дүгнэснийг буруу гэж үзнэ. Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр П.Бгийн автомашиныг жолоодож осол гаргаж байгаа үйлдэл нь тухайн хүний өөрийнх нь зан үйлтэй шууд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэнд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч тал аль аль нь тус тусдаа гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан боловч хариуцагчийн гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж байна. Иймээс А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй Гомдолд хариуцагчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... П.Б зөрчлийн хэргээс эхлээд өнөөдрийг хүртэл 3 өмгөөлөгчтэй оролцож байгаа буюу 3 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байна. Энэ хэрэгт хэн тээврийн хэрэгсэл жолоодсон нь чухал биш, хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл вэ гэдэг нь чухал. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Мөн гомдолдоо шүүх тухайн үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэсэн байсан. Үүнд тайлбар хэлэхэд тухайн үйлдэлд дүгнэлт хийгээд байх шаардлага байхгүй. Мөн П.Б өөрөө ярихдаа буудал үнэтэй байна, танай эгчийнх хүртэл жолоо барьчих гэж хэлж байсан. Гэхдээ өмгөөлөгчтэй болсноосоо хойш мэдүүлэг нь бүгд өөрчлөгдсөн. Яагаад жолооч жолооныхоо ард унтаагүй юм бэ, яагаад хажуу суудал дээрээ унтаж байсан юм бэ гэсэн логикийн алдаатай зүйлүүд яриад байгаа. Энэ хажуу суудал дээрээ унтсан нь Ч.Эг машин жолоодох бүх боломжийг нь өгч байна гэж харж байна. Ч.Эг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад огт олоогүй. Сүүлд П.Бгээр холбогдуулан олж авч байсан. Мөн хариуцагч Ч.Эг анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцуулах хүсэлт гаргахдаа хаяг болон утасны дугаарыг мэдэхгүй, тодорхойгүй хүсэлт гаргаж байсан. Ч.Э одоо хүртэл амьд эсэх нь тодорхойгүй сураггүй алга болсон. Мөн би П.Бд миний ээж үхэх гээд байна, чи надад мөнгөө өгч болохгүй юм уу гэж хэлж байсан. Гэтэл Д.Б олон дахин өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан. Хүн чанартай байх хэрэгтэй. Би элдэв мөнгө төгрөг нэхээгүй, энэ гэм хороо л төлчих гэж байгаа юм. Анхан шатны шүүх мэтгэлцэх болон нотлох баримт бүрдүүлэх бүх боломжоор хангасан. Иймд П.Б 20.460.000 төгрөгийг хариуцан төлөх нь зүйтэй ... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэрээр миний үйлчлүүлэгч П.Бгээс 20.460.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Тухайн үед Ч.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 00-00 00 улсын дугаартай авто машины ард талаас мөргөж 20.460.000 төгрөгийг хохирол учруулсан. Дээрх үйлдэлд Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 691 дугаартай шийтгэврээр 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, хохирогч У.Х нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Ч.Эгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн П.Б өөрийн эзэмшлийн 00-00 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Эд ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй, автомашины жолоог шилжүүлээгүй байхад анхан шатны шүүх П.Бг өөрийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулахгүй байх арга хэмжээ аваагүй хэмээн үзсэн нь хэргийн байдалтай огт нийцээгүй хэмээн үзэж байна. Чухам П.Бгийн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулах боломжийг олгосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Энэ талаараа Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тайлбарлаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Гэтэл мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсгийг баримтлан А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн байдлыг хууль буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр талууд гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, хариуцагчийн шүүх хуралдаанд Ч.Эг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэмээн үзэх үндэслэлтэй байна. Шүүх Ч.Эг шүүх хуралдаанд оролцуулж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, нэхэмжлэгчид учирсан гэм хорыг чухам хэн, ямар хэмжээгээр, хэрхэн яаж хариуцах вэ гэдгийг тогтоох ёстой байсан. Гэтэл дээрх ажиллагааг хийгээгүй нь анхан шатны шүүх хэргийн байдлыг буруу дүгнэж шийдвэрлэхэд нөлөөлсөн байна гэж харж байна. Иймд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэв.
Хариуцагч П.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ч.Этай энэ хэргийг хэрхэн, яах вэ гэж ярилцаж байсан яриагаа утсан дээрээ бичиж авч байсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр миний утас эвдэрсэн тул нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, Ч.Эг гэрчээр оролцуулж, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байх ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.
Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Я.М нь хариуцагч П.Бд холбогдуулан гэм хорын хохирол болох 20.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Би Я.Мийн эзэмшлийн 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Crown majesta машинаар Б дүүргийн 0-р хороо, 0 тойргийн баруун талд 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед явж байсан. Миний барьж явсан машины хойд талаас 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн автомашин мөргөж машины эд ангид хохирол учруулсан. 00-00 00 Crown маркийн машины хойд гуфер, кузов /дан/, гуферын тогтоогч хойд, баруун хойд гэрэл, баруун хойд багажны гэрэл, гуферийн мэдрэгч 1 ширхэг, хойд тэвш, хойд яндан, хөндлөн татуурга дээд доод 2 ширхэг, баруун хойд татуурга, өнцгийн мэдрэгчийн уян, Navigation компьютер, камерын компьютер зэрэг эд анги эвдэрч гэмтсэн байсан. 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн авто машинаас хоёр согтуу хүн гарч ирээд цагдаа битгий дуудаарай, тохиролцъё гэж хэлсэн. Машинд эвдрэл гэмтэл гарч хохирол учирсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Ч.Э, П.Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөөр бүртгэгдсэн. Тухайн үед машиныг П.Бтэй хамт явж байсан Ч.Э гэх хүн барьж байсан. Би Ч.Э, П.Б нартай хамт машины хохирлыг үнэлгээний газраар тогтоолгоход 20.460.000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээ хийхэд 1.242.000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүн дээр машины цахилгааны гэмтэл засуулахад 1.200.000 төгрөг төлсөн. Нийт хохирол 22.957.000 төгрөг болсон. 00-00 00 Crown маркийн машины бүх эд анги засагдсан. Ч.Э, П.Б нар учруулсан хохирлоо төлж барагдуулна гэж хэлсэн. Осол болсны дараа П.Б болон түүний өмгөөлөгч над руу утсаар ярьж машин барьж яваагүй учраас асуудал чинь П.Бд хамаагүй, 5.000.000 төгрөг өгье тэгээд энэ асуудлыг дуусгая гэхээр нь би тэгж болно гэж хэлсэн. Гэвч П.Б 5.000.000 төгрөг өгөөгүй. Ч.Э цагдаад мэдүүлэг өгөхдөө манай найз хотод машин барьж чаддаггүй болохоор би машиныг нь унаад явж байсан гэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан учраас машины хохирол, төлбөрийг П.Б хариуцаж төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжилсэн нийт хохирол 22.957.000 төгрөгөөс цахилгааны гэмтэл засуулахад гарсан зардалд 1.200.000 төгрөг, мөн П.Бгийн өөрөө төлсөн үнэлгээний төлбөр 1.242.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Машины эвдрэл, хохирол 20.460.000 төгрөгийг П.Бгээс гаргуулж өгнө үү ...” гэж,
хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тэр өдөр Ч.Э бид хоёр согтуу байсан учраас машинаа тэнд нь тавиад буудалд орох гэсэн боловч буудал олдоогүй болохоор машиндаа унтъя гээд би машиныхаа зорчигчийн суудал дээр унтаж байсан. 00-00 00 улсын дугаартай машин миний өөрийн машин. Гэнэт миний нүүрэн дээр машины голын толь унахад би сэрж машинаас гарч харахад миний машин зүүн урд талаараа 00-00 00 Crown маркийн машины баруун хойд талаас нь мөргөсөн байсан. Ч.Эыг машин жолоодоод явчихна гэж би бодоогүй. Тэр үед Ч.Э машины хохирлыг хариуцна гэж хэлж байсан. Тухайн үед мөргөсөн машины эвдрэлд Ч.Э, У.Х нартай хамт Х үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэсэн. 20.460.000 төгрөгийн хохирол гарсан нь үнэн. Ч.Э бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай үйлдэлдээ Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэврээр хариуцлага хүлээсэн. Дээрх шийтгэврийн 5 дахь хэсэгт хохирогч У.Х нь цаашид зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар зөрчилд холбогдогч Ч.Эгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэж заасан байна. Зөрчилд холбогдогч, хохирол учруулсан этгээд Ч.Э гэдэг нь тодорхой байна. Зам тээврийн осол гаргаж машин мөргөсөн хүн нь Ч.Э учраас хохирол, төлбөрийг нь хариуцах ёстой гэж үзэж байна. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоогүй, машин мөргөж хохирол учруулаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигч болох П.Бгээс хохирол, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би тухайн үед түлхүүрээ Ч.Эд шилжүүлж өгөөгүй, түүнд машин жолоодох зөвшөөрөл өгөөгүй учраас нэхэмжлэгч Я.Мийн хохирол 20.460.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тус тус тайлбарлажээ.
Хавтаст хэрэгт үнэлгээний төлбөр төлсөн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн и-баримт, оношилгооны хуудас, Б ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн 0 тоот тодорхойлолт, 2023 оны 11 сарын 11-ний өдрийн Б дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 11 сарын 11-ний өдрийн зам тээврийн осол хэргийн үзлэгийн тэмдэглэл, Х үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, үнэлгээний төлбөр төлсөн 2024 оны 3 сарын 28-ны өдрийн төлбөрийн баримт, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/691 дүгээр шийтгэвэр, Ч.Э, У.Х, гэрч П.Б нараас авсан мэдүүлэг, зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэл болон зохигчийн тайлбар зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.
Я.Мийн эзэмшлийн 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Crown majesta машиныг Б дүүргийн 0-р хороо, 0 тойргийн баруун талд 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн автомашин мөргөсөн, 00-00 00 улсын дугаартай хар өнгийн Prius 41 маркийн автомашиныг Ч.Э жолоодож явсан, автомашины эвдрэл хохирлын үнэлгээг Х үнэлгээ ХХК 20.460.000 төгрөгөөр тогтоож гаргасан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Харин хариуцагч нь тухайн автомашиныг Ч.Э жолоодож явсан, жолоодож явснаа зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн, түүнд автомашин жолоодох зөвшөөрөл би олгоогүй тул тухайн автомашины эвдрэлийг үнэлгээний дагуу би хариуцахгүй гэж давж заалдах шатны шүүхэд мэтгэлцжээ.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэхэд хариуцагч П.Б өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулахгүй байх арга хэмжээ аваагүй, ашиглах бололцоо олгосноос Ч.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Я.Мийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан нь хариуцагч П.Бгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигч П.Бгээс хохирол нэхэмжилсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч Я.Мт учирсан гэм хорыг нөхөн төлөх үүргээс хариуцагч П.Б чөлөөлөгдөхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, хариуцагч П.Б нь 00-00 00 улсын дугаартай Crown маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээтэй маргадаггүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 20.460.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Я.Мт нөхөн төлөх үүрэгтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00267 дугаартай шийдвэр хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 260.250 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД В.Ц
Н.Э