Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Хохирогч Г.Атарцэцэг, Л.Түмэндэмбэрэл, Б.Баатарсүрэн, Ц.Баттунгалаг, Т.Урнаа, Ч.Алтантүлхүүр, Л.Ариунболд,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 2014250008388  дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр гудамж 569 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Зенит худалдааны төвд “олон жил уулзаагүй аавтайгаа уулзана” гэж 300.000 төгрөг, “аав хагалгаанд орно” гэж 150.000 төгрөг, “мөнгө хэрэг болоод байна” гэж 550.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж кулон зэргийг авч хуурч, төөрөгдөлд оруулж хохирогч Б.Өлзийбаярт нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

  1. оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангууны түрээслэгч, хохирогч С.Бадамцэцэгээс “их хэмжээний ногоо худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

  1. оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангууны түрээслэгч, хохирогч С.Алтанцэцэгээс “их хэмжээний ногоо, бусад бараа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

  1. оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Саруул захын түрээслэгч, хохирогч С.Алтанцэцэгээс “их хэмжээний ус, ундаа, жимс худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 294.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лхатүшиг” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч П.Гандиймаагаас “их хэмжээний гурил, будаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Ч.Алтантүлхүүрээс “2.000.000 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, ус, ундаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

  1. оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран туул” олон улсын худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Л.Түмэндэмбэрэлээс “2 тн хивэг худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан талст” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Х.Шинэцэцэгээс “их хэмжээний мах худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Сухбаатар дүүргийн 18 дугаар хороо “бэлхийн 49-369 тоот хашааг зарна” хэмээн худалдах худалдан авах гэрээ байгуулан хуурч, хохирогч Х.Оюумааг төөрөгдөлд оруулж 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө авна” гэж хуурч төөрөгдөлд оруулж хохирогч Ө.Бямбасүрэнгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөг, хохирогч Т.Урнаагаас 2017 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд нийт 3.000.000 төгрөг, хохирогч Ц.Баттунгалагаас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, хохирогч Г.Цэрмаагаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, хохирогч Г.Атарцэцэгээс 2017 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт 3.500.00 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

 

  1. оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баячгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баатарсүрэнг “Солонгос улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, 4.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

        2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ариунболдоос “Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2.370.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 1043-2а тоотод байрлах хохирогч С.Баянмөнхийн хашааны агуулахад байсан 25 ширхэг шуудай будааг зараад мөнгийг чинь данс руу хийсэн гэж хуурч, 1.954.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг шуудай будаа, түлшний мөнгө гэж 70.000 төгрөг, нийт 2.024.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Мөн 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Мартин трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 1.500.000 төгрөгийн бараа борлуулахаар авч орлогыг бүрэн тушаалгүй завшиж, хохирогч С.Алтантулгад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Хохирогч Ц.Баттунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад Д.Ооос нэхэмжлэх зүйл байхгүй. Би Атарцэцэгт мөнгөө өгсөн учраас мөнгөө Атарцэцэгээс нэхэмжилнэ гэж ойлгож байсан. Гэтэл Атарцэцэг нь мөнгийн шүүгдэгчид өгсөн байгаа учраас би үүнд холбоотой юм байна гэж бодоод сууж байна. Атарцэцэг нь манай том ахын эхнэрийн дүү нь байгаа юм. 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр манай том ах над руу залгаад “Атарцэцэг 2 хүүхдээ солонгос явуулах гэж байгаа, хоёр хүн хэрэгтэй гэнэ” гэж ярьсан. Тэгээд би Атарцэцэгтэй танилцсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор Урнаагаас 6.000.000 төгрөг зээлсэн. Атарцэцэг нь Олонцоожтой утсаар яриад надад данс өгсөн. Би тэр данс руу нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би одоо ямар данс байсныг санахгүй байна. Манай хүү миний хүнээс зээлсэн мөнгийг төлсөн. Би хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч Т.Урнаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Баттунгалаг эгч над руу залгаад Атарцэцэг гэх хүний утасны дугаар өгсөн. Атарцэцэгээс Солонгос улс руу явуулах талаар ярихад болно гэсэн. Би тухайн үед Атарцэцэгийг өөрийг нь явуулж байгаа юм байна гэж ойлгосон. Атарцэцэгтэй Тэнгис кинотеатрын үүдэнд уулзсан. Намайг мөнгөө бэлнээр өгчих гэхээр нь дансаар шилжүүлнэ гэсэн. Тэгээд Атарцэцэгт данс байхгүй гээд ажлын газрын хүний данс руу хийлгэе гэж хэлээд нэг данс руу хийлгэсэн. Маргааш нь Баттунгалаг эгчтэй хамт Атарцэцэгтэй уулзсан. Тэгэхэд Атарцэцэг нь би зуучилж өгдөг гэж хэлсэн. Тэгээд надад 800.000 төгрөг өгсөн. Би 3.000.000 төгрөгийг Цэрэнхандын дансанд шилжүүлсэн. Би Олонцоож гэх хүнд гомдол санал байхгүй. Би Атарцэцэг гэх хүнд 3.000.000 төгрөгийг өгсөн учраас Атарцэцэг, Цэрэнханд, Олонцоож нарыг хамтран оролцсон гэж үзэж байна. 1.520.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл хохирлоо Атарцэцэгээс барагдуулж авмаар байна...” гэв.

 

Хохирогч Б.Баатарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 3 дугаар сарын 20-ны орчим Жавхлан буюу манай хүргэн Одгийвийн найз, эхнэр Аззаяагын хамт манай гэрт орж ирээд “Одгийв чи эхнэртэйгээ бид хоёртой хамт Солонгос яваач” гэсэн. Цэрэнхандын нөхөр Баяраа нь Солонгос улс руу хүмүүс явуулдаг юм байна гэсэн. Гэтэл манай охин Солонго “надад Солонгос явах бодол байхгүй. Норов, Гомбо хоёрыг явуулаад хүнийх нь тоог гүйцээгээд өгчих” гэсэн. Би хүргэнээсээ мөнгө зээлээд Баяраад 4.000.000 төгрөг өгсөн гэх бичиг хийлгээд өгсөн. Солонгос улсын элчингийн ярилцлаганд оруулах гээд 300.000 төгрөг өгсөн. Би нийт 4.300.000 төгрөг өгсөн. 5 дугаар сарын 13-ны өдөр Солонгос руу ниснэ үлдэгдэл мөнгөө өгчих гэхээр нь надад нэг л итгэл төрөхгүй байхаар нь мөнгийг  чинь өгье гэж хэлж дуудаад барьж авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очиход нэрийг нь Баяраа гэдэггүй Олонцоож гэх нэртэй хүн байсан. Би зээлээ өөрөө төлж байгаа. Гомдол саналтай байна...” гэв.

 

Хохирогч Г.Атарцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Олонцоожийн хамтран амьдарч байсан Цэрэнхандтай нэг газар ажилладаг байсан. Цэрэнханд нь манай  нөхрийн таньдаг хүн нь Солонгос улс руу хүн явуулдаг гэсэн. Тэгээд би Олонцоожтой утсаар холбогдож ярьсан. Би Цэрэнхандад итгэж байсан болохоор ийм зүйл болно гэж бодоогүй. Би Цэрэнхандын данс руу эхний өдөр 1.400.000 төгрөг дараагийн өдөр 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад итгэл төрүүлэхээр зүйл ярьж байсан болохоор би Баттунгалаг, Урнаа гэх хүмүүст ярьсан зүйлийг нь дамжуулан хэлж байсан. Би хүмүүсээс мөнгө зээлээд өгсөн гэдгээ Цэрэнханд болон Олонцоож нарт хэлж байсан. Би хүнээс зээлсэн мөнгөө өгч чадаагүй байгаа. Би хүнээс зээлсэн 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Ч.Алтантүлхүүр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би “Барс” төв дээр архи, ус, ундааны лангуу ажиллуудаг. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энэ залуу манай дэлгүүрт орж ирээд “бараа бичүүлье” гэсэн. “Машин ирчихлээ” гэхээр нь барааг нь машин дээр аччихсан юм. Буцаж орж ирээд “аавыг иртэл би өндөгөө авч байя та надад 320.000 төгрөг өгч байгаач” гэж хэлээд жолоочынхоо үнэмлэхийг үлдээгээд надаас 320.000 төгрөг аваад явсан. Би гадаа байгаа машины жолоочоос асуухад би мэдэхгүй гэсэн. Утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би “та нар намайг нийлж залилсан юм байна” гээд цагдаад хандсан. Тэр жолоочид байсан 10.000 төгрөгийг бас авсан байсан. Хэд хоногийн дараа “Барс” зах дээр Олонцоож явж байхаар нь барьж авсан...” гэв.

 

Хохирогч Л.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэмдүүлэхдээ “...Би Нарантуул зах дээр бөөний бараа зардаг. Надаас 2 тонн хивэг авах гэж ирсэн. Би авч ирсэн машин дээр нь хивгийг нь ачсан. Надаас 280.000 төгрөг аваад жолоочийн бичиг баримт өгсөн байсан. Жолоочоос нь асуухад надад чамайг эгч нь гэж хэлээд миний бичиг баримт авсан гэж хэлсэн. Би жолоочид энэ миний ах гэж хэлсэн болохоор чи надад 200.000 төгрөгийг төл гэж хэлээд 200.000 төгрөгийг төлүүлсэн. Үлдэгдэл 80.000 үлдсэн. Би жолоочийн 200.000 төгрөгийн төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч Д.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цэрэнханд, Мөнх-Эрдэнэ нар нь манай нутгийн хүмүүс юм. Тэгээд Мөнх-Эрдэнээр дамжуулж Олонцоожтой танилцсан. Тэгээд 370.000 төгрөг Солонгос улсын виз гаргуулахаар өгсөн. Цэрэнхандын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохиролд төлөгдсөн зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2014250008388 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2016 оны 3 дугаар сарын 13-ны 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хан талст” худалдааны төвийн махны худалдагч Х.Шинэцэцэгээс мах худалдаж авна гэж хуурч 200.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын хооронд “Хүчит Шонхор” болон “Барс-1” худалдааны төвийн захуудаар ногоо, ундаа усны наймаа эрхэлдэг хүмүүсээс 250.000, 420.000, 130.000, 210.000, 120.000 төгрөгөөр тус тус авсан. 153.000 төгрөгийг мобайл банкаар өөр хүний данс руу шилжүүлүүлж авсан. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр жимс зарж байсан эгчээс “спирт авах гэхэд 140.000 дутаад байна зээлээч” гэхэд тэр эгч надад бэлнээр 153.000 төгрөг өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ногоо зарж байсан залуугаас “1 тонн 500 кг төмс худалдаж авна” гэж хэлээд портер машинд ачуулаад зогсож байхдаа “85.600 төгрөг түр өгөөч” гэж авсан. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Барс” худалдааны төвийн архи, пиво ундаа зарж байсан “320.000 түр өгөөч мөнгө ирэхээр танд өгөх болно” гээд бэлнээр 320.000 төгрөг авсан. Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж Бямбасүрэнгээс дансаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөг, Урнаагаас дансаар 2017 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд нийт 3.000.000 төгрөг, Баттунгалагаас дансаар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, Цэрмаагаас бэлнээр 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, Атарцэцэгээс дансаар 2017 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр 3.500.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Би Одгийвээс 2 сая төгрөг авсан. 4.300.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. /1-р хх-ийн 210-226, 2 дугаар хх-ийн 205-206, 3-р хх-ийн 4-6, 3-р хх-ийн 118-119, 3-р хх-ийн 215-216, 4-р хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ногооны лангуун дээр зогсож байсан. Үл таних өөрийгөө Гантөгс гэх залуу “эгчээ ногоо бөөнөөр авах гэсэн юм” гээд миний утасны дугаарыг аваад явсан. Маргааш өглөө нь 10:00 цагийн орчим над руу залгаад “эгчээ ногоогоо авмаар байна ногоогоо бэлдсэн үү” гэсэн. Тэгтэл 13 цагийн орчимд ирээд “төмс 40 шуудай 1,8 тн, 10 сээтэг 340 кг, 100 кг сармис ачуулна” гээд өөрөө нэг цагаан өнгийн портер машинтай ирсэн байсан. Бид нар Гацуурт гэсэн нэртэй хүнсний үйлдвэр барьж байгаан бид нар ногоо дарах гээд лууван энэ тэр их хэмжээгээр авч байгаа гээд бодитой юм ярьсан... “эгчээ хоолны амтлагч давхар авч байгаа манай ээж ирж байгаа та надад 500.000 төгрөг бэлнээр өгчих энэ хүмүүсийг явуулахгүй бол яараад байна гэнээ” гэхээр нь би тоолоод өгсөн. Тэгсэн нөгөө амтлагч авч ирсэн 2 залуу над дээр ирээд “эгчээ таны ногооны мөнгийг өгсөн үү гэхээр” би “өгөөгүй та нарын мөнгийг өгсөн юм уу” гэтэл “үгүй” гэхээр нь би бэлнээр 500.000 төгрөг өгсөн гээд 94425263 дугаар руу зөндөө залгасан боловч утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Хохирогч Са.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчим би “Хүчит шонхор” худалдааны төвийн Хүнсний бөөний ногооны 14- р тээшин дээр ажлаа хийгээд байж байсан чинь гаднаас 160 см өндөртэй махлагдуу цайвардуу царайтай 30 орчим насны залуу орж ирээд “за сайн байцгаана уу ачилтаа ачих гэж байна. Танайх ачиж байна уу” гэхээр нь би тухайн үед санаанд ороогүй бас нэг ачилт ачих гэж байна даа гэж бодоод тэгсэн нөгөө залуу сонгино 35 сээтэг буюу 1 тн гаран хэмжээтэй сонгино нэг портер шахуу болж байсан юм гэсэн, ...надад тосны 310.000 төгрөг дутчихлаа ээж одоо гаднаас орж ирнэ та түр бэлнээр өгчихөөч падаанаа бичиж бай ээж хажууханд ирж байна гээд үнэн худал мэдэгдэхгүй утсаар яриад ээжээ тэгж байна ингэж байна барааны мөнгө жаахан дутчихлаа гээд яриад байсан, ... би тухайн 310.000 төгрөгийг цалингаасаа тухайн байгууллагад суутгасан учраас мөнгөө гаргуулж авахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

Хохирогч П.Гандиймаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би Лхатүшиг худалдааны төв дээр бөөний гурилын лангуу эрхэлдэг ажилтай 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16-17 цагийн хооронд үл таних 30 гаран насны залуу орж ирээд надад би “НААРАА” гээд өдөр өнжүүлэх ажиллуулдаг юм. Танайхаас бараа авъя гээд үнэ тохиролцоод бараг 2 сая төгрөгний бараа авахаар болсон. Тэгээд тэр залуу машинаа аваад ирье гээд нэг портер машин дагуулаад ирсэн. Тэгээд тэр залуу манай ээж одоо орж ирж байна гэнэ ээжийг ирэхээр мөнгөө өгье гээд одоо бараг бараагаа ачиж байя гэж хэлээд бараагаа нөгөө портер дээр ачсан. Тухайн үед тэр залуу Портерийн жолоочийг манай ах байгаа юм гэж ярьж байсан ба тэр залуу их зузаан падаан барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би итгэчихсэн. Тэр залуу гарч яваад орж ирэхдээ "Бүрэн плазагаас ногоо авсан чинь 280.000 төгрөг дутчихлаа ээжийг ирэхийг хүлээж чадахгүй байна. Худалдагчийнхан хүүхэд нас барчихлаа гээд мөнгөө нэхээд байна миний дүү түр надад 280.000 төгрөг өгчих гэхээр нь би итгээд тэр залууд мөнгөө тоолж өгөөд гаргасан. Гомдолтой байна 280.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

 

Зураг таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Хохирогч Со.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нэг залуу ажлын байрандаа буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Саруул” худалдааны төвийн ундааны 12 павилонд байхад орж ирж Нарантуул худалдааны төвөөс бараагаа татдаг юмаа. Тэгсэн Нарантуул амарсан байна гэж хэлээд манайхаас 2.670.000 төгрөгийн орчим ус ундааны бараа аваад, хажуу талаас жимс авч байгаа гэж хэлээд 10 хайрцаг банана, 10 хайрцаг алим лангуун дээр авч ирсэн. Тэгснээ ээж одоо Эмээлтээс ирж байгаа гээд 1 хүнтэй цагийн дотор ирээрэй гээд ярьсан. Тэгснээ жимсний хүн юм үзэх гээд явах гээд байна 294.000 төгрөг дутчихлаа та өгчих ээжийг ирэхээр ус ундааны мөнгөтэй цуг өгчихөе гэж хэлээд надаас 294.000 төгрөг авсан. Жимсний хүн нь падаан барьчихсан та ус ундааны мөнгөтэйгээ хамт авчих гэхээр нь танайхаас жимс аваад тал мөнгийг өгсөн үлдсэн мөнгө нь дутчихлаа гээд надаас мөнгө авсан гэж хэлсэн тэгээд нөгөө залууг хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Шинэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” худалдааны төвийн махны С17 тоот лангуун дээр худалдаа хийж байхад 30-35 орчим насны үл таних эрэгтэй ирээд 8 ямааны гулууз авъя гадаа миний машин байгаа гэх хиллүүлээд кг хэд бэ гэх мэтээр яг мах авах гэж байгаа хүн шиг үүдэнд манай машин байна гээд гадаа зогсож байсан приус-11 зааж өгсөн, ...чи миний бичиг баримтыг аваад надад 200.000 төгрөг түр өгчих би өөр хүнсний ногоо авах гэсэн юм ээжийг ирэхээр нэг мөсөн хоёулаа тооцоо хийе ногоон таньдаг хүн байна уу гэж хэлэхээр нь би байгаа гээд доод давхарын ногооны тасаг руу дагуулж ороод буцаад дээшээ гарч байхад шатан дээр надаас 200.000 төгрөг аваад алга болохоор нь жолооны үнэмлэх, машины бичиг баримтыг харсан шал өөр хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Алтантүлхүүр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад үл таних залуу хүрч ирээд 2.800.000 төгрөгний пиво, ундаа аваад портер машинд ачуулсан тэгэхээр нь би чи тооцоогоо хийчих гэхэд аавыг ирэхээр би тооцоогоо хийе гэж хэлэхээр нь хүлээгээд байж байтал тухайн залуу та надад түр 320.000 төгрөг зээлээч би аавыг иртэл цаг хожоод өндгөө аваад байж байя гэхээр нь би тэр залууд 320.000 төгрөг өгөөд явуулсны дараагаар удаад ирэхгүй байхаар нь ачуулсан бараагаа буцааж аваад цагдаад өргөдөл гаргасан. 320.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/,

 

Гэрч М.Алтанхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэг залуу “ачаа ачих уу” гэхээр нь би “ачаа ачна” гэж хэлсэн. Барс зах руу ороод зогссон ба ундаа, пиво ачаад байж байхад чи эндээ ачаад байж байгаарай манай аав ирэхээр тооцоог нь хийчихнэ. Би барааг нь ачиж дуусчихаад ирэхгүй удаад байхаар нь надад өгсөн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 170 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим Ботаникийн эцэс дээр 28-77 УНБ улсын дугаартай портер машинтайгаа зогсож байхад нэг залуу ирээд “Нарантуул захаас хивэг аваад Хонхор явна тэндээс гэр ачаад хот руу орж ирнэ хэдээр явах уу гэхээр нь 50.000 төгрөгөөр явъя” гэж хэлээд хамт явсан. Нарантуул захын өргөтгөл дээр очоод 95 дугаар павилоноос ачаа ачина гээд тэр залуу өөрөө түрүүлж хүнтэй уулзаад буцаж ирээд 60.000 төгрөг өгөөч гэхээр нь мөнгө байхгүй гэхэд эргээд явснаа дахин эргэж ирээд “зах хаах гээд байна ахаа та машиныхаа бичиг баримтыг өгчих энэ контейнерт тавьчихаад мөнгө аваад эндээс хэдэн бараа авах гэсэн юм. Тэр хооронд ээж мөнгөтэй хүрээд ирнэ тэгэхээр нь таны бичиг баримтыг аваад өгье” гэхээр нь итгээд машиныхаа бичиг баримтыг өгсөн. Тэгээд ганцаараа бүх хивгийн ачаад дуусгаад байж байтал худалдагч хүүхэн ирээд “танай дүү яасан бэ надаас 280.000 төгрөг таны бичиг баримтыг өгөөд аваад явсан” тухай хэлсэн. Тэгээд би тэр худалдагч хүүхэнд 200.000 төгрөг өгч бичиг баримтаа авч явсан одоо 80.000 төгрөг өгөх дутуу байгаа..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Өлзийбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Олонцоож нь надаас 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олон жил уулзаагүй аваатайгаа уулзана гэж 300.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр аав хагалгаанд орно гэж 150.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зүүж байсан монетон ээмэг, гинж кулоныг өгөөд явуулсан. Надад нийт 950.000 төгрөгийн хохирол учирсан. Итгэж явсан хүндээ луйвардуулсан болохоор гомдолтой байна. 950.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Гомбодорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сард өдрөө санахгүй байна. Би хүү Лхагвадоржийн 65-12 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн аксент машинтай бөхийн өргөөний хажууд зогсож байхад нэг залуу ирээд Хархорин орно 15.000 төгрөг өгье гэж хэлээд суусан. Тэгээд хажууд том том наймаа яриад байсан тэгээд зах орж бараа ачна манай аав, ээж эмээлтэд дэлгүүр ажиллуулдаг гээд баахан бараа ачаад машин дүүрсэн. Тэгсэн нөгөө залуу надаас 160.000 төгрөг байна уу мөнгө дутчихлаа гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь утсаар хүнтэй яриад хурдан ирээчээ гээд яриад байсан. Тэгснээ миний бичиг баримтыг түр өгчих ээжийг ирэхээр аваад өгье дараа нь эмээлт хамт явья гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд сууж байтал зах тарах болоод миний машинд ачсан барааг эздүүд нь ирээд аваад явсан. Би харих гээд явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагаас залгаад хүрээд ир гэсэн. Гэтэл машины бичиг баримтыг 200.000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явчихсан. Миний өдрийн орлого болох 50.000 төгрөг болдог тул төлбөрийг өгөх юм бол гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Оюумаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 9 дүгээр сарын эхээр зар дээр хоосон газар авна гээд зар тавьсан. Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр миний гар утас руу 99641418 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн
залгаад хоосон газар авна гэж зар тавьсан уу гэхээр нь тийм гэж хэлтэл, би нэг
газар зарах гэж байгаа юм чи сонирхох уу гэхээр нь тэгье гээд маргааш нь уг
хүнтэй Баянбүрдийн автобусны буудлын орчимд уулзсан. Сүхбаатар
дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн орчимд очоод нэг
хоосон газар үзүүлсэн. Уг газар надад таалагдахаар нь би энэ газрыг авмаар
байна. Хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуутал 6.800.000 төгрөгөөр
зарна гэхээр нь би ийм үнэтэй авч чадахгүй гэж хэлтэл за яахав би чамд
хямдруулаад 4.800.000 төгрөгөөр зарж болно гэхээр нь тэгье гээд тохирсон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед
Автоплаза худалдааны төвийн хойд талд байрлах нэг жижиг цайны газарт
уулзсан. Тэгтэл тэр залуу мөнгөө яасан гэхээр нь одоо надад 1.100.000
төгрөг байна. Үлдсэн мөнгийг нь маргааш өгье гэхэд за яахав тэгж болно гээд
надаас 1.100.000 төгрөгийг маань авсан. Чиний газрын гэрчилгээ чинь хаана
байгаа юм гэхэд Т.Чулуунбаатар гэдэг хүний нэртэй газрын гэрчилгээ үзүүлсэн.
Энэ хүн хэн юм гээд асуухад манай эгчийн газар байгаа юм. Би дүүргийн газрын
албан дээр очоод чиний нэр дээр хурдан болгоод өгнө гэж хэлсэн. Тэгснээ
надаас салахдаа чи мөнгөө нэмээд 1.500.000 төгрөг болчих гэхээр нь за гэж
хэлээд салсан. 2 цагийн дараа гар утас руу нь залгаад би нэмээд
400.000 төгрөг олчлоо энэ мөнгөө яаж авах юм гэхэд би одоогоор нисэхэд явж
байна. Чи энэ данс руу мөнгө хийгээрэй гээд нэг дансны дугаар явуулсан. Тэгээд
би мөнгөө явуулахаа болиод түр азнаад, надад зарна гэсэн хашааны булан дээр
байсан дугаарыг нь гэнэт санаад тэр дугаар руу залгаад хашаа байшин зарах уу
гэж асуутал зарна гэхээр хэд юм гээд асуутал 15.000.000 төгрөгөөр зарна гээд нэг
эмэгтэй хэлэхээр би танай газрыг авсан юм. Танай газрыг надад нэг эрэгтэй хүн
зарсан юм гэхэд юу яриад байгаан бэ би газрын эзэн байна чи хүнд залилуулсан
юм шиг байна гэсэн. Тэр үед би өөр хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 131-132 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Цэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний оюутан ангийн найз Ганчимэг гэх эмэгтэй байдаг. Тэр оюутан ангийн зарим найзуудад 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр ажиллахаар явах гэж байгаа талаараа хэлсэн байсан. Тэгээд би Ганчимэгтэй түүний 88803423 гэх дугаараар нь холбогдож яаж визэнд орсон яаж визээ гаргуулж байгаа талаар асуусан. Ганчимэг надад манай эгч Атарцэцэг хүүхдээ явуулах гэж байгаа тэрэнтэй хамт визээ хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Банкинд барьцаа мөнгө байршуулах шаардлагатай юу гэхэд шаардлагагүй гэж хэлсэн. Атарцэцэг эгчээр дамжуулан бүтээлгэж байгаа гэж хэлсэн. Би 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Атарцэцэгийн хэлсэнчлэн бичиг баримтуудыг бүрдүүлээд 2 сая төгрөгийг бэлнээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино театрт Атарцэцэгийн ажлын байранд авч ирж өгсөн…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

                 Хохирогч Ц.Баттунгалагын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 92-93, 98-100 дугаар хуудас/,

 

            Хохирогч Т.Урнаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ө.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Атарцэцэг эгч залгаад нөгөө хүн чинь мөнгөө хийчих гэнээ гэхээр нь би талыг нь хийе, бүгдийг нь хийж чадахгүй, виз гарсны дараа өгье, хэний данс руу яаж хийх юм бэ гэхэд Атарцэцэг, Цэрэнханд гэх хүний Хаан банкны дансыг явуулсан гэхээр нь би тал мөнгө болох 1.750.000 төгрөгийг данс руу “So wiz” /Солонгосын виз/ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Атарцэцэг эгч тэр БНСУ виз хөөцөлдөж байгаа хүн өөртэй нь хамт ажилладаг хүнийх нь найз, найдвартай хүн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 102-103 дугаар хуудас/,

 

           Хохирогч Г.Атарцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Надад анх Цэрэнханд нөхрийгөө Мөнхбаяр гэдэг гэж танилцуулж байсан гэтэл сүүлд би Баянгол дүүргийн цагдаа дээр тэр Мөнхбаяр нь баригдсан байхад Д.О гэдэг нэртэй болохыг мэдсэн. Надад харуулсан Олонцоожийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа нь Мөнхбаяр гээд байсан хүний зураг мөн байна. Энэ хүн анхнаасаа залилан хийх зорилготой нэрээ буруу хэлж байсан байна. Олонцоож надад та олон хүн олж өгсөн юм чинь таныг шагнана гэхээр нь намайг шагнаад яахав гэхэд 2 хоногийн дараа 800.000 төгрөг надад урамшуулал гэж хэлээд өгсөн. Урнаа эгчид эхлээд 800.000 бэлнээр өгөөд дараад нь 500.000 төгрөг өөрөөсөө гаргаж өгөөд хамгийн сүүлд 220.000 төгрөгийг бас өгсө. Ингээд нийт 1.520.000 төгөргийг Урнаа эгчид буцаан өгсөн Урнаа эгчид би найдвартай хүн гэж хэлж байсан боловч Олонцоож нь итгэл алдаад зугтаагаад олдохгүй худал хэлээд явчихсан. Тэгээд хүмүүс надаас мөнгөө нэхээд үнэхээр хэцүү байсан. Би Олонцоожид Цэрэнхандын дансаар дамжуулан 3.500.000 төгрөг өгсөн. Олонцоожийн өмнөөс
Урнаа эгчид 720.000 төгрөг өгсөн болохоор нийлүүлээд 4.220.000 төгрөг
нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

           Хохирогч С.Алтантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын эхээр ажилд орсон Даваанямын Олонцоож нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 16:00 цагийн үед борлуулахаар авсан барааны мөнгө болох 1.200.000 орчим төгрөгийг тооцоо хийлгүйгээр алга болсон. Ажилд гарахдаа 5303 УНЦ улсын дугаартай тоёото пробокс маркийн автомашинтай гарсан ба уг автомашиныг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-47 тоотод байрлах автомашины гражид байрлуулсан байсан. 1.200.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 222-225 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Олонцоожид итгээд 1.000.000 орчим төгрөгийн бараа өгөөд 5303 УНЦ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн машинаар түгээлт хийлгэхээр явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хувийн шалтгаанаар ажилдаа явж чадалгүй хэд хоносон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 234 дүгээр хуудас/,

 

          Гэрч Д.Цэрэнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Олонцоожид 1.500.000 төгрөгийн үнэтэй 1.200 ширхэг бэлэн гоймон өгч гарын үсэг зуруулсан. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Олонцоож 300.000 төгрөгийн орлого тушааж гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 236-237 дугаар хуудас/,

 

          Хохирогч Б.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

          Гэрч Ж.Одгийв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Олонцоожийг найз нөхдийн хүрээнд танина. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Олонцоож манай Баянгол дүүргийн 11 хороо Өндөр дэнжийн 77-2-39 тоотод ирээд надтай уулзаад манай 2 дүү Солонгос явах гэж байна. Виз гаргаж чадах уу гэхэд чадна гэсэн. Тухайн үед Олонцоож нь нэг хүний 4.500.000 төгрөг болно 3 жилийн хугацаатай очоод ажлын байр бэлэн, сардаа доод тал нь 2 сая төгрөгийн цалинтай ажилд оруулна. Урьдчилгаа гэж хоёр саяыг авна.  Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг Солонгос улсад очоод 3 сар ажил хийсний дараа авна. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэг боломж байна, 5 дугаар сарын 13-ны өдөр ниснэ гэж хэлсэн. Урьдчилгаа 4 сая төгрөгөө авъя гэсэн. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 нэрийн барааны урд талд Олонцоожийн машин дотор түүнтэй уулзаж бэлэн 2 сая төгрөг өгч гарын үсэг зуруулсан. Тухайн үед хадам ээж Баатарсүрэн байсан. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дахин уулзаж 2 сая төгрөг өгч цаасан дээр зуруулж авсан. 2017 оны 04 дүгээр сарын эхээр Олонцоож нь надруу утасдаад "нөгөө 2 хүнийг чинь ярилцлаганд оруулах гэж байна. 300.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн Хаан банкны 5100171454 гэсэн данснаас гар утсаараа мобайлдсан. Би Олонцоожид өгсөн. Гэхдээ уг мөнгийг хадам ээж Баатарсүрэн нь надаас зээлсэн…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ариунболдын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сард Олонцоож гэх залуу манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орж байгаа гээд би хоёр өдөр Олонцоожийг дагуулж зааж өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр компаний агуулахаас миний нэр дээр авсан будааг Олонцоож би зараад өгье хүнд бөөндчихнө чи амбаартаа буулгачих би очоод авчихна гэж хэлэхээр нь итгээд 35 шуудай будааг амбаартаа буулгаж үлдээгээд тэгээд би хөдөө явчихсан. Намайг явсны дараа 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Олонцоож над руу залгаад будааг чинь одоо авлаа шүү гээд 35 шуудай будаа байснаас 25 шуудай будааг нь ачаад аваад явсан байсан. Тэгээд дахиж надтай холбогдохгүй байж байгаад бүр сүүлд нь нэг холбогдоод будааны мөнгийг шилжүүлчихсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...25 шуудай цагаан будаа нь манай зах зээл дээр дунджаар 1.954.000 /нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэжээ. /5 дугаар хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Худалдах худалдан авах гэрээ /2 хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

         “Хаан” банкны орлогын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 131-135 дугаар хуудас/,

 

         “Хаан банкны” депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 171-176 дугаар хуудас/,

                

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 144 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 120 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 146 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/, гэрч Л.Энхтуяагийн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

 

    Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зенит” худалдааны төвд олон жил уулзаагүй аавтайгаа уулзана” гэж 300.000 төгрөг, “аав хагалгаанд орно” гэж 150.000 төгрөг, “мөнгө хэрэг болоод байна” гэж 550.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж кулон зэргийг авч хуурч, төөрөгдөлд оруулж хохирогч Б.Өлзийбаярт нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангууны түрээслэгч, хохирогч С.Бадамцэцэгээс “их хэмжээний ногоо худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” захын хүнсний ногооны лангууны түрээслэгч, хохирогч С.Алтанцэцэгээс “их хэмжээний ногоо, бусад бараа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” захын түрээслэгч, хохирогч С.Алтанцэцэгээс “их хэмжээний ус, ундаа, жимс худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 294.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лхатүшиг” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч П.Гандиймаагаас “их хэмжээний гурил, будаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Ч.Алтантүлхүүрээс “2.000.000 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, ус, ундаа худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран туул” олон улсын худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Л.Түмэндэмбэрэлээс “2 тн хивэг худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий бслгож, түүнийг төөрөгдөлд оруулж 280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан талст” худалдааны төвийн түрээслэгч, хохирогч Х.Шинэцэцэгээс “их хэмжээний мах худалдаж авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнийг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Сухбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 49-369 тоот хашааг зарна хэмээн худалдах худалдан авах гэрээ байгуулан хуурч, хохирогч Х.Оюумааг төөрөгдөлд оруулж 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө авна” гэж хуурч төөрөгдөлд оруулж хохирогч Ө.Бямбасүрэнгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөг, хохирогч Т.Урнаагаас 2017 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд нийт 3.000.000 төгрөг, хохирогч Ц.Баттунгалагаас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, хохирогч Г.Цэрмаагаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, хохирогч Г.Атарцэцэгээс 2017 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт 3.500.00 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

 

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баячгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баатарсүрэнг “Солонгос улс руу явуулж өгнө” хэмээн хуурч, 4.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

        2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ариунболдоос “Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2.370.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 1043-2а тоотод байрлах хохирогч С.Баянмөнхийн хашааны агуулахад байсан 25 ширхэг шуудай будааг зараад мөнгийг чинь данс руу хийсэн гэж хуурч, 1.954.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг шуудай будаа, түлшний мөнгө гэж 70.000 төгрөг, нийт 2.024.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 26.228.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өлзийбаяр, С.Бадамцэцэг, Са.Алтанцэцэг, Со.Алтанцэцэг, П.Гандиймаа, Ч.Алтантүлхүүр, Л.Түмэндэмбэрэл, Х.Шинэцэцэг, Х.Оюумаа, Г.Цэрмаа, Ц.Баттунгалаг, Т.Урнаа, Ө.Бямбасүрэн, Г.Атарцэцэг, Б.Баатарсүрэн, Д.Ариунболд, С.Баянмөнх нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Зоригтбаатар, П.Гомбодоржийн нарын мэдүүлэг, гэрч Д.Одгийв, М.Алтанхуяг нарын мэдүүлэг, зураг таньж олуулсан тухай тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хаан” банкны орлогын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.  

 

          Мөн 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Мартин трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 1.500.000 төгрөгийн бараа борлуулахаар авч орлогыг бүрэн тушаалгүй завшиж, хохирогч С.Алтантулгад 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол болох нь шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Алтантулгын мэдүүлэг, гэрч Д.Туул, гэрч Д.Цэрэнбаяр нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгчээс хохирогч нарт “бараа, материал авна”, “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэсэн үг яриа, үйлдлээр хуурч, төөрөгдүүлэн тэдгээрийн эд хөрөнгө болох мөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь хохирогч нараас мөнгийг дансаар шилжүүлсэн баримт, бэлнээр өгсөн болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн баримтаар тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, тэдгээрийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч нь “Мартин трейд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа тус компаниас борлуулахаар хариуцуулан өгсөн хөрөнгийг өөртөө завшсан болох нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож, түүний үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан түүнийг гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Л.Түмэндэмбэрэлд 200.000 төгрөг, хохирогч Т.Урнаад 1.520.000 төгрөг төлөгдсөн байх ба шүүгдэгч Д.Ооос 25.858.000 төгрөгийг гаргуулж 1.000.000 төгрөгийг хохирогч Б.Өлзийбаярт, 500.000 төгрөгийг хохирогч С.Бадамцэцэгт, 310.000 төгрөгийг хохирогч С.Алтанцэцэгт, 294.000 төгрөгийг хохирогч Са.Алтанцэцэгт, 280.000 төгрөгийг хохирогч П.Гандиймаад, 80.000 төгрөгийг хохирогч Л.Түмэндэмбэрэлд, 200.000 төгрөгийг хохирогч Х.Шинэцэцэгт, 1.100.000 төгрөгийг хохирогч Х.Оюумаад, 1.750.000 төгрөгийг хохирогч Ө.Бямбасүрэнд, 1.480.000 төгрөгийг хохирогч Т.Урнаад, 3.000.000 төгрөгийг хохирогч Ц.Баттунгалагт, 2.000.000 төгрөгийг хохирогч Г.Цэрмаад, 3.500.000 төгрөгийг хохирогч Г.Атарцэцэгт, 4.300.000 төгрөгийг хохирогч Б.Баатарсүрэнд, 2.370.000 төгрөгийг хохирогч Д.Ариунболдод, 2.024.000 төгрөгийг хохирогч С.Баянмөнхөд, 700.000 төгрөгийг хохирогч С.Алтантулгад, 200.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Зоригтбаатарт, 50.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Гомбодоржид, 720.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Атарцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Д.Оид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Оид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оид хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

                                 

Хэрэгт шийдвэрлэвэл эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.О нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 46 хоног, 2016 оны 5 дугаар сарын 23-наас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 30 хоног, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 28 хоног, нийт 118 хоног, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 119 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 153 хоног, нийт 390 хоног болохыг цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Д.Ог үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Д.Ог бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оид оногдуулсан хэд хэдэн төрлийн ял болох 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Оид оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оийн цагдан хоригдсон 390 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            8. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ооос 25.858.000 төгрөгийг гаргуулж 1.000.000 төгрөгийг хохирогч Б.Өлзийбаярт, 500.000 төгрөгийг хохирогч С.Бадамцэцэгт, 310.000 төгрөгийг хохирогч С.Алтанцэцэгт, 294.000 төгрөгийг хохирогч Са.Алтанцэцэгт, 280.000 төгрөгийг хохирогч П.Гандиймаад, 80.000 төгрөгийг хохирогч Л.Түмэндэмбэрэлд, 200.000 төгрөгийг хохирогч Х.Шинэцэцэгт, 1.100.000 төгрөгийг хохирогч Х.Оюумаад, 1.750.000 төгрөгийг хохирогч Ө.Бямбасүрэнд, 1.480.000 төгрөгийг хохирогч Т.Урнаад, 3.000.000 төгрөгийг хохирогч Ц.Баттунгалагт, 2.000.000 төгрөгийг хохирогч Г.Цэрмаад, 3.500.000 төгрөгийг хохирогч Г.Атарцэцэгт, 4.300.000 төгрөгийг хохирогч Б.Баатарсүрэнд, 2.370.000 төгрөгийг хохирогч Д.Ариунболдод, 2.024.000 төгрөгийг хохирогч С.Баянмөнхөд, 700.000 төгрөгийг хохирогч С.Алтантулгад, 200.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Зоригтбаатарт, 50.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Гомбодоржид, 720.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Атарцэцэгт тус тус олгосугай.

 

            12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Оид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

             14. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Оид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН