Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00508

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  ******* нар  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан  хүсэлтдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.*******  нь тус *******ын “Ургац” нэгдэлд 1974- 1989 онуудад малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Л.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 3019, 434, 492 тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаа, 1976 оны Хөдөө аж ахуйн нэгдлйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, *******ын Ургац нэгдлийн Намын үүрийн орлогч даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар бригадын малчин Л.*******гийн ажил байдлын тодорхойлолтын эх болон хуулбар байдлаар, гэрч Я.*******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Л.*******гийн 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Ургац” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтээ ихэсгэсэн байна.

Л.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1975 - 1980 онуудад авч байсан цалинг  нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 434, 492 тоот албан бичгүүд, “...1972 оноос эхлэн төллөх бог мал хариуцан маллаж байсан” талаар 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичсэн Л.*******гийн ажил байдлын тодорхойлолт, ажилдаа амжилт гаргаж, сайн ажилласан Л.*******г 1981, 1985- 1989 онуудад шагнаж байсан талаар Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 3019 тоот албан бичиг, 1974-1980 онд ажилласан хоног, авсан  хөлсийг бичиж  эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1976 оны хөдөлмөрийн дэвтэр, түүний 1974-1989 онуудад тасралтгүй хамт мал малласан талаар мэдүүлсэн гэрч Я.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ