| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0370/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Б.Чинзориг,
Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 1902001110053 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 04-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 3 дугаар баг, Уурхайчин 3 дугаар хороолол 8 дугаар байрны 9 тоотод орших суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 12а байрны 89 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 8 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савтай 11 хэсэг 1289,6 грамм “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Мөн Б.Л нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 12а байрны 89 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савтай 11 хэсэг 1289,6 грамм “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1902001110053 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өвс гэх ургамлыг ганцаараа сэтгэл санаагаар унасан үедээ бонго болгож бэлдсэн хуванцар саванд хийж татаж хэрэглэдэг байсан. Хууль бус гэдгийг мэддэг учраас ямар нэгэн хүнд өгч, худалдан борлуулж байсан удаа байхгүй. Мөн хамт хэрэглэсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12 а байр гэх ертөнцийн зүгээр арагш харсан орцтой 12 давхар байрны 10 давхарын 89 дугаартай бор өнгийн бүргэд хаалга байв. ...үзлэгийн үеэр 00-ийн өрөөний бохир, цэвэр усны шугам байх төмөр тагыг авч хананы хатуу хэсгийн тоосгыг нурааж хэрэгт ач холбогдол бүхий 12 ширхэг хуванцар савны эд зүйлсийг хураан авсан болно...” /хх-ийн 6-20 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...Б.Л нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэв...” гэжээ. /хх-ийн 25-28 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-38 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Эрүүгийн 1902001110053 дугаартай хэрэгт ШШҮХ-ийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон 33, 34, 35, 36, 37, 38, 41, 42, 44, 50, 52 гэж дугаар тавьж хурааж авсан 11 ширхэг хуванцар савтай бор өнгийн хатсан өвс мэт зүйл, 45 дугаар тавьж хурааж авсан ямар нэгэн эд зүйлгүй хажуу хэсэгтээ хоёр цоолсон хуванцар сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. 53 дугаар тавьж хураан авсан 12а байрны 10 давхарын үүдний хэсэгт байх улаан өнгийн хайрцагны дээрээс хураан авсан хуйлсан гуурс мэт зүйл /АТ3329503 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг хуйлж гуурс мэт болгож гадуур нь гялгар цаасаар ороосон байдалтай/-аас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийбуянт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... үеэл ах Лхагвабаярын амьдардаг тэдний эцэг эхийн худалдан авч өгсөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12а байрны 10 давхрын 89 тоот 2 өрөө байранд би амьдрахаар болсон. 00-ийн өрөөний зүүн талын хананд байх цэвэр бохирын усны шугам явдаг хэсгийг хаасан төмөр тагыг салгаж хажуу талаас нь тоосгыг цохиж зай гаргаад савиай эд зүйлсийг хураан авсан. Манай ах Лхагвабаяр надад ямар нэгэн зүйл нуусан талаараа хэлж байгаагүй. Тийм болохоор хуванцар саванд хийсэн байсан өвс мэт зүйлүүд болон мөнгө хуйлж шургуулсан зүйлсийг хэнийх болох хэзээнээс хойш хадгалж байгаа талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч М.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хүүгээ оюутан болоход Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 12а байрны 89 тоот 2 өрөө байрыг худалдан авч өгсөн. Тухайн байрны гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Лхагвабаяр манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд Өлзийбуянттэй хамт амьдардаг. Би хар тамхийг хууль бус хүний биед хортой зүйл болох талаар нь мэднэ. Манай Орхон аймгийн төвд болон гэр хорооллын айлуудын хажуугаар зөндөө ургадаг гэж хүмүүсийн ярианаас сонсож байсан. Ямар шинж байдалтай ургадаг талаар нь мэдэж байгаагүй. Орхон аймгийн төвд “Говил” нэртэй газар байдаг. Гэхдээ тэр газрынх нь орчмоор ургадаг үгүйг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1472 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 33, 34, 35, 36, 37, 38, 41, 42, 44, 50, 52 гэж дугаар тавьж хураан авсан 11 ширхэг хуванцар савтай бор өнгийн хатсан өвс, ургамал мэт зүйл, 45 дугаар тавьж хураан авсан хуйлсан мөнгө шургуулсан хуванцар сав, 47 дугаар тавьж хураан авсан ямар нэгэн эд зүйлгүй хажуу хэсэгтэй 2 цоолсон хуванцар сав, 45 дугаартай хуванцар саван шургуулсан ZN4767855 серийн дугаартай нэг ширхэг зуутын дэвсгэрт /хуйлагдсан дотор тал нь бохирлогдсон/ тус бүрт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
53 дугаар тавьж хураан авсан гэх хуйлсан байдалтай Ат3329503 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гуурс хэлбэрт оруулж гялгар цаасаар ороон ирүүлсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
3.Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэжээ /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1474 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №427 дугаартай дүгнэлт: “...Б.Л нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт, мэдээлэл үгүй байна.
Шүүгдэгч Б.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Лын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 91-98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 8 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савтай 11 хэсэг 1289,6 грамм “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Мөн Б.Л нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 12а байрны 89 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хуванцар савтай 11 хэсэг 1289,6 грамм “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Өлзийбуянтын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №1472 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн оршин суудаг гэрээс нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, гэртээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул Д.Лхагвабаярын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Лыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Лыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, тодорхой мэргэжил эзэмшихээр сурч байгаа байдал, эх нь хүнд өвчтэй байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 137,5 грамм жинтэй, 34 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 97,6 грамм жинтэй, 35 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 144,1 грамм жинтэй, 36 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 154,7 грамм жинтэй, 37 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 120,4 грамм жинтэй, 38 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 104,9 грамм жинтэй, 41 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 118,6 грамм жинтэй, 42 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 112,6 грамм жинтэй, 44 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 66,6 грамм жинтэй, 50 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 178,6 грамм жинтэй, 52 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 115,6 грамм жинтэй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Лг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Лт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 137,5 грамм жинтэй, 34 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 97,6 грамм жинтэй, 35 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 144,1 грамм жинтэй, 36 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 154,7 грамм жинтэй, 37 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 120,4 грамм жинтэй, 38 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 104,9 грамм жинтэй, 41 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 118,6 грамм жинтэй, 42 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 112,6 грамм жинтэй, 44 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 66,6 грамм жинтэй, 50 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 178,6 грамм жинтэй, 52 дугаартай хуванцар савтай өвс мэт зүйл 115,6 грамм жинтэй зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН