| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0458/И |
| Дугаар | 131/ШШ2016/00510 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00510
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 50 нас хүрч өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдлийн туслах үйлдвэрт 1984-1987 онуудад нормчноор, 1987-1989 он хүртэл захиргаа, аж ахуйд галч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар О.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 447 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын ******* нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тушаалын хуулбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баялиг сумын ******* нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь 1984-1987 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 447 тоот албан бичиг, түүнтэй Баялиг сумын ******* нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр,
1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдлийн Захиргаа, аж ахуйд галч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Баянхонгор аймгийн *******ын ******* нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тушаал, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баялиг сумын ******* нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор, 1988 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “*******” нэгдлийн Захиргаа, аж ахуйд галч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ