Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01760

 

 

 

 

 

202,,,,,, оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА202,,,,,,/01760

 

 

,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202,,,,,, оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ202,,,,,,/02060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нарт холбогдох,

өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, өмгөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г ,,,,,,,,,,,,-тай байгуулсан. Энэ гэрээгээр эрх шилжүүлэгч ,,,,,,,,,,,, нь Хан-Уул дүүрэг, ,,,,,, дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам, ,,,,,,, төслийн Б блокын 2-р орцны 16 давхрын 1,,,,,,1 тоот 70.0,,,,,, м.кв, 3 өрөө орон сууцыг надад 133,076,000 төгрөгт тооцож худалдахаар харилцан тохиролцсон.

Гэрээний 2.2-т зааснаар 133,076,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,ы Хаан банкны 50,,,,,,021682,,,,,, тоот данс руу 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлснээр тухайн орон сууцыг эзэмшилдээ авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.2. ,,,,,,,,,,,, нь 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдөр ,,,,,,,,,-тай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж 317,12,,,,,,,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ,,,,,,,,, нь Хан-Уул дүүргийн ,,,,,, дүгээр хороо, ,,,,,,, төслийн А блокын 6 давхрын 67.8,,,,,, м.кв, 118 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр үнэлэн 156,032,000 төгрөгийн орон сууц, Б блокын 2 дугаар орцны 16 давхарт 70.0,,,,,, м.кв, 1,,,,,,1 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр үнэлэн 161,092,000 төгрөгийн орон сууцыг тус тус бартерын журмаар төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

,,,,,,,,,-ийн зүгээс ,,,,,,,,,,,,, ,,,,,,,, болон ,,,,,,,,,, нарт холбогдуулж 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдрийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнээс тус тус татгалзаж, дээрх орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгаж, орон сууцнаас ,,,,,,,,,,г албадан гаргуулахаар шаардсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ,,,,,,,,,-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Миний хувьд гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдрийн Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ээр тохирсон ажлаа ,,,,,,,,,,,, бүрэн гүйцэтгээгүйгээс шалтгаалж өөр этгээдээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд дутуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг яаралтай төлж барагдуулах талаар хариуцагчид мэдэгдэхэд бодитой үр дүн гараагүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч ,,,,,,,,,,,, биш гэдгийг гэрээ байгуулж байх үедээ мэдэж байсан болох нь гэрээний агуулгаас тодорхой харагддаг тул түүнийг эд хөрөнгө эзэмших эрхийг шударгаар олж авсан буюу хууль ёсоор эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,аас шүүхэд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

,,,,,,. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, ,,,,,, дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, 120,,,,,, байр, 1,,,,,,1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ,,,,,,,,,, болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нараас 893,530 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдрийн "Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ"- г шүүхээс хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх журам, зарчмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн ,,,,,, дүгээр хороо, Б блокын 2 дугаар орцны 16 давхрын 1,,,,,,1 тоот 70,01,,,,,, м.кв талбай бүхий орон сууцны өмчлөлийн асуудал гэрээгээр хэрхэн зохицуулагдаж байгаад дүгнэлт хийгээгүй.

Орон сууцны өмчлөгч нь ,,,,,,,,, болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхад нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний 3.7-д заасны дагуу ,,,,,,,,,,,, нь орон сууцны өмчлөх эрхийг өөртөө олж авсан эсэх, өмчлөх эрх үүссэн эсэх, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй.

,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,тай аливаа гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нарын яг хэнээс нь шаардаад байгааг тодруулаагүй атлаа хүчин төгөлдөр бүртгэлийг хариуцагч биш Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ,,,,,,,,,,,,,,-д хуулийн зөвлөх ажилтай боловч хуульчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Хуульд заасан эрхийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Урьд шүүхээс ,,,,,,,,,-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход одоо гомдолд дурдаад байгаа асуудал шийдвэрлэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хагас жил болсон тул өмгөөлөгч авах бололцоо хариуцагчид байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь Хан-Уул дүүрэг, ,,,,,, дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 120,,,,,, байр, 1,,,,,,1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах

тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ,,,,,,,,, эс зөвшөөрч маргаж, харин хариуцагч ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,ы зүгээс хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээгээр ,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-д ,,,,,,, төслийн Б блокын 2 дугаар орцны 16 дугаар давхрын 1,,,,,,1 тоот хаягт байрлах 70.0,,,,,, м.кв талбай бүхий орон сууцыг 161,092,000 төгрөгийн төлбөрт дүйцүүлэн төлөхөөр тохиролцсоны дагуу уг орон сууцыг 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 09-ний өдөр ,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,д актаар хүлээлгэн өгсөн.

 

3.1. 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,-иас хүлээн авсан дээрх 3 өрөө орон сууцыг 133,076,000 төгрөгөөр ,,,,,,,,,,д худалдахаар харилцан тохиролцож, гэрээнд заасан төлбөрийг ,,,,,,,,,, нь төлж барагдуулснаар орон сууцыг эзэмшилдээ авсан.

 

3.2. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нар дээр дурдсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн талаар тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр ,,,,,,,,,,,, нь өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас 23,,,,,,,928,733 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж, 70,86,,,,,,,171 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хуваарийн дагуу ,,,,,,,,,-д төлж барагдуулахаар тогтсон.

 

3.3. Маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн ,,,,,, дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам, гудамжны 120,,,,,, дүгээр байрны 1,,,,,,1 тоот хаягт байрлах, 70.0,,,,,, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ,,,,,,,,, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

 

3.,,,,,,. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар 27-ны өдрийн 183/ШШ2023/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/0123,,,,,, дугаар магадлалаар ,,,,,,,,,-ийн ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдрийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг тус тус цуцалж, Хан-Уул дүүргийн ,,,,,, дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамжны 120,,,,,, дүгээр байрны 1,,,,,,1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, 70,0,,,,,, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3.5. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,0 дүгээр зүйлийн ,,,,,,0.2, ,,,,,,0.,,,,,, дэх хэсэгт зааснаар зөв тогтоожээ.

 

,,,,,,. ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар талуудын 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгээгүй ажил болох 70,86,,,,,,,171 төгрөгийн хэмжээнд цуцалж, уг төлбөрийн үлдэгдлийг ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,-д төлөхөөр тохиролцсон.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д нийцсэн, өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлыг мөнгөн хэлбэрээр буюу буцааж өгөх үүргээр талууд сольсон байна.

Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,-д өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөд шилжүүлсэн 3 өрөө орон сууцыг ,,,,,,,,, буцаан шаардах эрхгүй, төлбөр барагдуулах гэрээгээр уг асуудал дуусгавар болжээ.

 

,,,,,,.1. Нэгэнт өмнөх гэрээг цуцалж, гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаар ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нь харилцан тохиролцсон тул өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний 3.7-д заасан орон сууцны өмчлөл шилжих тохиролцоо одоо үйлчлэхгүй.

 

,,,,,,.2. Иймд анхан шатны шүүхээс 2020 оны 0,,,,,, дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ,,,,,,,,,,,,-иас 3 өрөө орон сууцыг худалдан авч, гэрээнд заасан төлбөрийг төлсөн нэхэмжлэгч ,,,,,,,,,,г тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үүний үр дагаварт өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 2,,,,,,3 дугаар зүйлийн 2,,,,,,3.1 дэх хэсэгт нийцжээ.

 

,,,,,,.3. Энэ маргаан нь хэд хэдэн гэрээний харилцааг хамаарч байгаа тул уг нэхэмжлэлийг хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нарт хамааруулан шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэхгүй болно.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, энэ үеэс эхлэн хэргийн оролцогчийн эрх, үүргийг хагас жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан байх тул 202,,,,,, оны 05 дугаар сарын 08-ны өдөр болсон шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202,,,,,, оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ202,,,,,,/02060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.,,,,,, дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1,,,,,, хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

,,,,,,. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.,,,,,,, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1,,,,,, хоног өнгөрснөөс хойш 1,,,,,, хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ