| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00272/и |
| Дугаар | 303 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 303
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг,115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.Б, У.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар хүү Б.Ш-г эцэг Т.Б-ийн асрамжинд, Б.А, Б.А нарыг эх У.Г-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.А, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.А нарыг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Т.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчдийн хооронд байгуулсан дундын эд хөрөнгө хуваах тухай эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч У.Г нь адуу 20, унага 5, нийт адуу 25, үхэр 12, тугал 6, нийт 18, хонь 35, хурга 24, нийт 59, ямаа 165, ишиг 44, нийт 209, бүгд 311, ачааны портер машин, 5 ханатай гэр, малын шпалан хороо авах, хариуцагч Т.Б нь 2 гүү, 1 морь, 2 даага, унага 2, нийт 7 адуу, 1 үнээ, 1 гуна, 1 бяруу, 1 тугал, нийт 4 үхэр, 15 хурга, 10 ишиг, 10 эм ямаа, борлон 26, шүдлэн 5, нийт 51 ямаа, нийт 77 мал, малын модон хашаа авах“-аар эвлэрснийг баталгаажуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 429 047 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Г-т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-ээр улсын тэмдэгтийн хураамж 46 496 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ