Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00556/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух, иргэн Боржигон овогт Дашдэндэвийн Олдохгүй (РД: СЖ70051504)-н нэхэмжлэлтэй 

            “Талийгаач нөхөр В. Мөнхбат агсны ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Олдохгүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний нөхөр В.Мөнхбат нь 2016 оны 07 дугаар сарын 20-нд зуурдаар нас барсан юм. Одоо түүний нас барсны мөнгийг авах гэтэл Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир  түүний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Миний талийгаач нөхөр В.Мөнхбат нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажилласан юм. 

   Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Мөнхбат нь 2016 оны 07 дугаар сарын 20-нд зуурдаар нас барсан юм. Одоо түүний нас барсны мөнгийг авах гэтэл түүний ажиллаж байсан байдал тогтоогдоогүй учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Талийгаач В.Мөнхбат нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажилласан юм. Иймд талийгаач В.Мөнхбатын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Боржигон овогт Дашдэндэвийн Олдохгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг нар нь Боржигон овогт Ваандуйн Мөнхбат агсныг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.               Түүнчлэн В. Мөнхбат агсны цэргийн алба хаасан хугацааг шийдвэрт оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Боржигон овогт Дашдэндэвийн Олдохгүйн талийгаач нөхөр Боржигон овогт Ваандуйн Мөнхбат агсан нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 5 тал/, гэрч С. Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 23 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Ваандуйн Мөнхбат (РД: СЖ65051536) агсан нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хх-ийн 7 тал/, цэргийн батлах /хх-ийн 10-11 тал/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулж дурдах нь зүйтэй байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                                                                                                 
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дашдэндэвийн Олдохгүйн (РД: СЖ70051504) талийгаач нөхөр Боржигон овогт Ваандуйн Мөнхбат (РД: СЖ65051536) агсныг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч  нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Ваандуйн Мөнхбат (РД: СЖ65051536) агсан нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д. Олдохгүй нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР