Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 334

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

             Улсын яллагч П.Ганбаатар,

            Шүүгдэгч  А.Т, М.Инарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт А.Т, Б овогт М.Инарт холбогдох эрүүгийн 190900410294 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, Ц овогт А.Т, /регистрийн дугаар/.

 

   Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, ам бүл 5, эцэг, эх, эгчийн хамт оршин суух хаягт бүртгэлтэй, ял шийтгэлгүй гэх, Б овогт М.И, /регистрийн дугаар /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Т нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “3у" баарны гадаа иргэн М.Иийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

            Яллагдагч М.И нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Зу" баарны гадаа иргэн А.Тыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч   А.Т, М.Инарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч  А.Т, М.Инарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зу” баарны гадаа иргэн М.Иийг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.И нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зу” баарны гадаа иргэн А.Тыг хувийн таарамжгүй харьцаа буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч А.Тын шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, М.Итэй эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч М.Иий шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг.

         

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон М.Иий “...би 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө өдөр "Зу" баарны үүдэнд Т гэх залууд зодуулснаас болж гэмтсэн. С.Бат-Энх баарны ажилтан Т гэх өндөр залуутай маргалдсан. ...би тэр хоёрыг салгахад Т хүрч ирээд Батаа би чамайг ална, чи ингэдэг болсон юм уу гээд хэл амаар дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Тын уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Т миний уруул, хамар, гар руу өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7,8 дугаар хуудас/,

 

            Шүүдэгч М.Иий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаартай "...М.Иий биед хамрын нуруу, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон А.Тын "...нэг залуу ирээд өлгүүрээс хувцас аваад өг гэхээр нь би өлгүүрчин биш гэхэд ... юун сүртэй юм гэхэд нь өлгүүрчинээр хувцасаа авхуул гэхэд миний толгой руу цохичихоод яваад өгсөн. Тэгээд би хувцсаа өмсөөд хаалган дээр зогсож байхдаа нөгөө залуутай таарахаар нь би чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд өөдөөс агсам тавиад байхаар нь би тэр залууг 3 удаа алгадсан. ...тэр залуугийн нэг найз нь дуудахаар нь би хамгаалагчтай очоод яриад зогсож байтал хажууд зогсож байсан coгтуv залуу миний уруул руу цохисон. Уруул сэтэрсэн, толгой өвдөж байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай "...А.Тын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Бат-Энхийн "...би өлгүүрийн дэргэд нэг залуутай маргасан. Баарнаас гарахад тэр залуу хүзүүнээс татаж газар унагаахад хамгаалагч нар салгасан. Бид хоёр зайнаас хэрэлдсэн. Гэтэл тэр залуу уруулаа барьчихсан зогсож байсан. Түүнийг хэн цохисныг хараагүй. Надад учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би хэн нэгэнтэй зодолдсон зүйл байхгүй, намайг хүн цохиж зодоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Өсөхбаярын "...тэр залуугийн нэрийг Т гэдгийг нь дараа нь мэдсэн. Миний ард зодоон болоод байгаа чимээ гарсан. Би эргээд хартал ТИийг зодож байсан. Тэгээд биИийг салгаж холдуулсан.Иий хамрын нуруу хэсгээр зулгарсан маягтай шархтай харагдаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Яллагдагч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.И дундуур орж ирээд миний уруул хэсэгрүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тонгойлгож байгаад нүүррүү нь 2 удаа өшиглөсөн.Иий биед учирсан гэмтлийг би хөлөөрөө өшиглөж учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

   Яллагдагч М.Иий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тыг би түлхсэн чинь Т над руу дайрсан. Тэгэхээр нь би намайг цохих гэж байна гэж бодоод шууд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн Т намайг барьж аваад доошоо тонгойлгож байгаад нүүррүү 2 удаа өшиглөсөн. Тд учирсан гэмтлийг би зүүн гараараа уруул хэсэг рүү нь цохиж учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ ,

 

М.Иий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, А.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, / 59 дүгээр хуудас/, оршин суух газрын тодорхойлолт/ 60 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /61 дүгээр хуудас, А.Тын эд хөрөнгийн лавлагаа / 62 дугаар хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 82, 83 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч  А.Т, М.И нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч  А.Т, М.И нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч  А.Т, М.И нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

             Иймд шүүх шүүгдэгч  А.Т, М.Инарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ц овогт А.Т, Б овогт М.Инарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  А.Т, М.Инарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  А.Т, М.Инарт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  А.Т, М.Инарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  А.Т, М.Инар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч  А.Т, М.Инарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  А.Т, М.Инарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ