Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Хэргийн индекс: 156/2016/00563/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамж, 26А байрны 413 тоотод оршин суух, иргэн Авирмэдийн Шижирцэцэг(РД:УХ 61081500)-ийн нэхэмжлэлтэй 

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний эгч А.Шижирцэцэг нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчин, захиалга хүлээн авагч, олгогчоор тус тус ажиллаж байсан юм.  А.Шижирцэцэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч А.Шижирцэцэг нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчин, захиалга хүлээн авагч, олгогчоор тус тус ажиллаж байсан юм.  А.Шижирцэцэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Иймд миний эгч А.Шижирцэцэгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад


ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар нь өөрийн төрсөн эгч Боржигон санж овогт Авирмэдийн Шижирцэцэгийн Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчин, захиалга хүлээн авагч, олгогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Боржигон санж овогт Авирмэдийн Шижирцэцэг нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчин захиалга хүлээн авагч, өлгөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5 тал /, гэрчүүдийн мэдүүлэг /хх-ийн 17-19 тал /зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Боржигон санж овогт Авирмэдийн Шижирцэцэгийг (РД:УХ61081500) Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуй үйлчилгээний комбинатад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчин, захиалга хүлээн авагч, олгогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Шижирцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР