Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00511

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******гийн 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдэлд авто машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1979 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот, 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 75 тоот, 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тушаалуудын хуулбар, 1979 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1979 - 1989 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№25,Б№01,ХНХ№16,17,20-24,29,31-33 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 520 тоот албан бичиг, Д.*******г автын жолооны курст суралцах болсонтой холбогдуулан тракторын жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн “ажилчин ажлаас чөлөөлөх,ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 75 тоот тушаал, Д.*******г жолоочийн ажлаас чөлөөлсөн “Зарим ажилтан, ажилчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тушаал, 1977-1989 онуудад ажлын тухай мэдээг эрх бүхий албан тушаалтан бичиж гарын үсгээ зурж тэмдэг дарсан хөдөлмөрийн дэвтэр, түүний 1985-1993 онуудад ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ