Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 336

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

             Улсын яллагч Г.Ганбагана,

            ШүүгдэгчС.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С.Б холбогдох эрүүгийн 1909007230196 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, ахын хамт тоотод оршин суух, урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар тэнсэж, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусан гэх, Б овогт С Б. /регистрийн дугаар/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч С.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар байрны 473 тоотод хамтран амьдрагч М.Азжаргалтай үл ялих зүйлээр маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь дээд баруун 1.2, дээд зүүн 1.2, доод баруун 1.2, доод зүүн 1.2 дугаар шүдний үзүүрийн эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчС.Бг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар байрны 473 тоотод хамтран амьдрагч М.Азжаргалтай үл ялих зүйлээр маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Б 2019 оны 01 дүгээр сарын 17-ны Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар байрны 473 тоотод хамтран амьдрагч М.Азжаргалтай үл ялих зүйлээр маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч С.Бгийн шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал хамтран амьдрагч Б согтуу орж ирээд хоол нэхэхээр нь би “чи хүүхдэд хоол авч очиж өгөөгүй байж хоол идэж явдаг юм бэ” гэж хэлэхэд маргаан үүссэн юм. Манай хоёр настай хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгтэл Б үгийн зөрөөгүй босож ирээд миний нүүр хэсэг рүү мөргөөд алгадаж унагаагаад дээр гарч суугаад гараараа хоёр удаа нүүррүү цохиж хэвлий нурууруу өшиглөөд хоолой боогоод хутга авч дайраад гарах юм бол ална гээд байж байтал цонхыг хүн цохисон. Тэгээд би хаалгыг онгойлгосон чинь урд айлын Галаа эгч байсан. Галаа эгч Бгээс хутгыг нь булааж аваад цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

С.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлынхаа нэг залуутай архи уучихаад гэртээ ганцаараа ирсэн. Тэгээд эхнэртэйгээ жаахан маргалдаад нэг мэдсэн чинь эхнэрээ нэг цохисон, нэг алгадсан бусад үйлдлээ санахгүй байна. Ухаан орж гараад байсан юм. Шинжээчийн дүгнэлтэд санал гомдол байхгүй. М.Азжаргалын биед учруулсан энэ гэмтлүүдийг би хүлээн зөвшөөрч байна.....” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/,

Б.Галтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой би гэртээ байж байтал Бгийн гэрт чимээ гараад байхаар нь би гараад байшингийн цонхоор хартал Б согтуу агсам тавьж байсан, би хаалгыг нь цохисон чинь хаалгаа тайлсан юм. Намайг гэрт ортол Азжаргалын нүүр хавдсан байсан, тэр хоёр маргалдаад байхаар нь би боль гээд салгасан юм. Намайг очиход Б согтуу орилоод байсан, намайг тэдний гэрт ороход Азжаргал Б намайг зодсон гэж хэлж байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1515 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Азжаргалын биед дээд баруун 1.2, дээд зүүн 1.2, доод баруун 1.2, доод зүүн 1.2-р шүдний үзүүрийн эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ”гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас /,

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа / 33 дугаар хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 45 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 41 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчС.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

             Иймд шүүх шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

             Шүүгдэгч С.Б нь урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар тэнсэж, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт С Б-г хүний эрүүл мэндэд дээд баруун 1.2, дээд зүүн 1.2, доод баруун 1.2, доод зүүн 1.2-р шүдний үзүүрийн эмтрэл, зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,С.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ