Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 375

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г.Од холбогдох эрүүгийн 1809041330287 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, ам бүл 8, эх, дүү, хүүхдийн хамт тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Ч овогт Г.О /Регистрийн дугаар /.                      

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Г.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 37 тоотод өөрийн найз хохирогч Р.Тунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Р.Тунгалагийн "...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр найз О-ийн төрсөн өдөр болсон. Тэгээд О найз залуугаа дуудъя гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тэгсэн чинь найз залуу нь бас нэг найзтайгаа ирж байна гэхээр нь ирж байгаа юм бол хүрээд ир гэж хэлсэн. Гэрт орж ирэхдээ тэр хоёр залуу 2 шил архи, 2 ундаа, 1 ширхэг шоколадтай ирсэн. Тэгээд идэж ууж дуусаад О найз залуутайгаа хамт гараад дахиад нэг шил архи авч ирсэн. Тэгээд байж байтал Оминий толгой руу гараараа чичлээд байсан. Уг нь тэр 2 залуу боль гэж хэлсэн чинь Оминий хацар луу алгадахаар нь би уурлаад маргаан болсон. Тэгээд байж байсан чинь Онамайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Нилээн маргалдаж байгаад больсон... Онад руу дайраад миний нүүрийг маажаад үсдсэн..." гэх мэдүүлэг /хх-8 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.О-ийн гэрчээр өгсөн "...Бид дөрөв “соёрхол” нэртэй 0.75 граммын архи, дараа нь дахин “соёрхол” нэртэй 0.5 граммын архи нэмж уусан. 21 цаг 30 минутын үед "намайг явлаа" гэхэд Р.Тунгалаг энэ 2 залуутайгаа хамт заваарч явах гэлээ гэж хэлэхээр нь бид хоёрын дунд бага зэргийн маргаан болж харилцан зодоон болсон. ...Р.Тунгалаг бид 2 харилцан зодолдох үед нэг нэгнээ үсдсэн, алгадсан. Мөн нэг нэгнийгээ адилхан маажсан байсан. ...харилцан зодоон болсон тул надад гомдол байхгүй. ...Би Тунгалагт хандаад чи согтсон байна гэхэд над руу ундааны сав шидэхээр нь би нүүрийг нь маажсан. Тэгээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Мөн гар утсаа шидсэн чинь нүүрэн дээр нь оноод нүд нь хавдсан..." гэх мэдүүлэг /1хх 10-11/, /хх 59/

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн "...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний найз болох Төрбаяр манай хоёр эмэгтэй найз байна, төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд дуудаж байна гэж хэлсэн. ...Тэнд Төрбаяр, Тунгалаг, Обид дөрөв хөзөр тоглож архи уусан. Би тухайн үед “соёрхол” нэртэй 750 граммын хэмжээтэй архи 4 шилийг уусан гэж бодож байна. Архи уугаад согтсон тул яг хэдийг ууснаа сайн мэдэхгүй байна. Гэнэт Огээд байсан эмэгтэй нь Тунгалагийг алгадсан. Улмаар Тунгалаг, Охоёрын дунд харилцан зодоон болж, Төрбаяр бид 2 зодооныг зогсоосон... Онь гарынхаа хумсаараа Тунгалагийн нүүрэнд 2-3 газарт босоо чигт маажиж улайлгасан байсан. Тунгалаг, Онар хоорондоо харилцан үсдэлцээд хоорондоо маажилцаад байсан..." гэх мэдүүлэг /1хх 13-14/,

             

Гэрч Н.Төрбаярын "...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би найз болох Мөнх-Эрдэнийн хамт Баянчандмань суманд явж байх үед О "би найзтайгаа байна, өнөөдөр миний төрсөн өдөр, бид хоёр хийх юмгүй уйдаад байна гэж ярьсан. Би Мөнх-Эрдэнийн хамт Нарны гүүрний зүүн талд нарны зам дагуу зүүн тийш явж байгаад хойд зүгт салсан замаар яваад О болон түүний найзын байгаа газарт очсон. ...Мөнх-Эрдэнэ, Тунгалаг, Обид дөрөв хөзөр тоглож, архи ууж байсан. Мөнх-Эрдэнэ Тунгалагтай хурдан морь ярьж байхад нь гэнэт О Тунгалагийг алгадаад "дандаа худлаа ярьж байдаг, муу гичий" гэж хэлсэн. Улмаар Тунгалаг Оюун-Эрдэнийг манай гэрээс зайл гэж хэлээд, харин Мөнх-Эрдэнэ бид хоёрыг хоноод яв гээд байсан. Удалгүй О, Тунгалаг хоёр харилцан зодолдоход Мөнх-Эрдэнэ бид хоёр зодооныг зогсоосон. ...Хоёулаа нэг нэгнийхээ нүүрийг маажаад нүүрнүүд нь энэ тэндээ хумсны сорви үлдэж цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /1хх- 17-18/

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10916 дугаартай шинжээч эмчийн "...Р.Тунгалагийн биед дух, баруун нүдний зовхи, хацар, уруул, зүүн чихний дэлбэн, хөмсөг, хацар, эрүү, хүзүүнд зулгарал, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /1хх 57/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  Гэм буруутай эсэх талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Г.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 05 -ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 37 тоотод өөрийн найз хохирогч Р.Тунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.О-ийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.Тунгалаг шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч овогт Г.О г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ