Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00512

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 Г.******* миний 1983 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ******* сумын Батзам нэгдэлд барилгын туслах үйлдвэрт нормчноор, 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Нэгдлийн уурын зуухад галчаар, 1988 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын *******-ын төвийн уурын зуухад машинистаар, 1990 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ******* сумын эрчим хүчинд машинистаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1978 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 415 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот тушаал, 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тушаалын хуулбар, гэрч Г.*******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 08 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал авч байсан цалинг Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 415 тоот албан бичгээр,

1985 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь 1985-1987 онуудад авч байсан цалинг нь төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжээс түүвэрлэн бичиж архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 415 тоот албан бичгээр

1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн ний төвийн уурын зууханд галчаар ажиллаж байсан болох нь түүнийг уурын зууханд гачегараар томилсон “ ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай”Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот тушаал, Г.*******г ажлаас чөлөөлж сумын -ний төвийн мэдэлд шилжүүлсэн” ажилчдыг өөр байгууллагад шилжүүлэх тухай” Баянхонгор аймгийн ******* сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тушаал, түүний 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуустал авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 415 тоот албан бичиг зэргээр,

1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын НАА, АҮ-ний төвийн уурын зууханд галчаар ажиллаж байсан болох нь түүнийг сумын -ний төвийн мэдэлд ажиллуулахаар шилжүүлсэн Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тушаал,гэрч Г.*******гийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөн Г.*******гийн 1983-1990 онуудад ажиллаж байсан ажлын мэдээг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1988 оны хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд нь дээрхи нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирсон байна.

Харин 1988 оны хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн ажлын тухай мэдээг давхар нотлох, бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор,

1985 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар,

1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдлийн ний төвийн уурын зууханд галчаар,

1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын НАА, АҮ-ний төвийн уурын зууханд галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ