Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00518

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******ын ******* *******, ******* *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ий хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* овогтой ******* нь 1962 оны 09-р сарын 15-ны өдөр төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 04-р сараас эхлэн 1990 оны 12-р сар хүртэл малчин, саальчнаар ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Г.*******гийн 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасныг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.Учир нь:

Хэрэгт авагдсан ХАА-н нэгдлийн гишүүний 1981 онд нээсэн, овог, нэр бүдгэрч гаргацгүй болсон хөдөлмөрийн дэвтэр, Г.*******гийн ажиллаж байхдаа шагнуулсан гэх баллаж арилган Г.*******гийн нэрийг бичсэн 1 ширхэг баярын бичиг зэргээр түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.*******гийн ажиллаж байсан байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 30 минутад болох шүүх хуралданы товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг буцаасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ий хүсэлтийг буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д заасныг баримтлан итгэмжлэгдсэн төлөөлөгч ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч, төлөөлөгч шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ