Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0792

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: М.Баярмаа

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Б А  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806068530969  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Б А, 19  оны 02 дугаар  сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүүт 3 орон сууцанд сантехникийн засварчин ажилтай, ам  бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр  дугаар байрны хойд талд байх автомашины зогсоол дээр тус зогсоолын манаачид гар хүрлээ гэж түүнийг өмөөрч А.А нүүрэн тус газар нь цохиж газарт унаган дээрээс нь цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 7а байрны хойд талд явж байтал хажуугийн авто зогсоолын хашаанд нэг залуу зогсоолын манаач ахыг хоолойноос нь боочихсон зогсож байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Нөгөө залуу нь явах гээд машиндаа суусан. Тэгэхээр нь би чи настай хүнтэй яаж байгаа юм болиоч ээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи юу юм муу гөлөг минь хошного минь би чамайг дүүгээрээ алуулна шүү гэж доромжилж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би манаач хүн, хүн биш юм уу чи ямар хаашаа хүн бэ гэж хэлтэл нөгөө жолооч залуу машинаасаа бууж ирээд арын багажаа ухаад нэг юм хайгаад унахаар нь би одоо яах юм бэ гээд хэлсэн чинь намайг үсдэж байгаад миний толгойн зүүн тал руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхсэн чинь газар унасан. Газар унахдаа хажуудаа байсан авгайтайгаа хамт унасан. Түүнийг газар унасных нь дараа би түүний эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Тэгж байтал авгай нь утас алга болчихлоо гээд байсан. Нөгөө залуу эмнэлэг явлаа гээд яваад өгсөн. Миний цохисноос болж тэр залуугийн амнаас цус гарсан нь үнэн гэжээ. /хх-ийн 13/  

         Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 11.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо  байрны хойд талд байрлах авто зогсоолд харуулын ажлаа хийж, ээлж хүлээлцэж байтал уг зогсоолд байрлуулсан  улсын дугаартай хар өнгөтэй жийп машины жолооч гарах гэхээр нь би төлбөрөө төл гэж шаардлага тавьсан. Тухайн жолооч манай зогсоолд нийт 82.000 төгрөгний өртэй байсан. Тэгээд намайг төлбөр тооцоогоо хий гэхэд хэл амаар доромжлоод хошного минь новш минь гээд байсан. Тэгж байснаа машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад хоолойноос шахаж байтал нэг үл таних залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл нөгөө жолооч залуу үл таних залууг мөн хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр хоёр хоорондоо барьцалдаад зодолдож эхэлсэн. Гэтэл жолоочийн эхнэр нь машинаасаа гарч ирээд тэр хоёрыг салгах гэж байгаад нөхрийнхөө дээрээс дарж унасан. Жолоочийн эхнэр газраас босч ирсэнээ 2 утас алга болчихлоо хулгайчуудаа гээд орилоод байсан. Жолооч залуу нөгөө үл таних залууг дүүгээрээ алуулна гээд багажнаасаа нэг юм хайгаад байсан гэжээ. /хх-н 21/          

          Хохирогч А.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны гадна байрлах төлбөртэй авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн  УНЭ улсын дугаартай Тоёота харер маркийн машинаа хонуулчихаад өглөө нь гарах гэтэл зогсоолын манаач Батчулуун гэгч намайг зогсоолын төлбөрт 2000 төгрөг өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би танай зогсоол дээр олон жил машинаа тавьж байна би бөөгнүүлж байгаад сардаа 60.000 төгрөг өгдөг юм гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт хүн эргэх гээд яараад байна гэж хэлтэл мөнгөө өг гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би та тэгвэл эзнээсээ асуугаарай гэж хэлсэн. Тэгтэл 2000 төгрөг өгч чадахгүй арчаагүй юм гэхээр нь би уур хүрээд машинаасаа буугаад заамдаад автал цаанаас нь нэг үл таних эрэгтэй гарч ирээд чи яагаад хөгшин хүн заамдаад байгаа юм гэж хэлэхээр нь би болиод машиндаа суух гэж байтал нөгөө залуу чи ямар овоо банди бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би эмнэлэг явж байна эхнэр хүүхэдтэйгээ явж байна ш дээ гэж хэлсэн чинь дээгүүрхи цамцаа тайлаад бараг л машин дотор орж ирэх гээд байсан. Тэгээд би машинаасаа буугаад хойд багажны хаалгаа нээх гэтэл А гэгч миний баруун шанаан тус газар цохихоор нь би түүний шилэн хүзүүн дээр дараад чи яаж байгаа юм гэтэл миний 2 хөлнөөс өргөөд хойно байсан цементэн шалан дээр унагаагаад миний дээрээс цохиж зодсон. Газар унах үед миний эгэм хугарч уруул язарч, үүдэн шүд суларч нүд чих хөхөрсөн байсан. Манаач бид хоёр төлбөрийн асуудлаас болоод маргаж байхад Аюуш гэгч гарч ирээд манаачийг өмөөрч намайг зодсон гэжээ.  /хх-н 43-48/

          Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ны өглөө 10.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  байрны хойд талд байрлах ил авто зогсоолд нөхөр А, 4 сартай хүүхэд Э хамт бид 3 машин дээрээ иртэл уг зогсоолын манаач бидэнтэй зогсоолын мөнгө төгрөгөө нэхэж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд манай нөхөр А манаач 2 маргалдаад тэр хоёр нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байтал хажуугаас нэг үл таних согтуу залуу гарч ирээд тэр хоёрыг болиулсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдөлсөн чинь нөгөө сүүлд ирсэн залуу манай нөхөр А хандаж чи муу яагаад манаачийг дээрэлхээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь А дээрэлхээгүй байна чи цаашаа бай чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа хөдлөөд яг зогсоолоос гарч байтал нөгөө залуу араас хэл амаар доромжлоод салахгүй байсан. Тухайн үед манай хүүхэд гулгиж бөөлжсөн. Тэгээд А машины багажаа онгойлгоод хүүхдийн каар сет суудлыг авах гэж байтал нөгөө залуу араас нь ирээд А толгой хэсэгт нь цохиж зодсон. Тухайн үед би хүүхдээ тэвэрсэн машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгээд би машинаасаа буугаад А дээр очтол нүүр амыг нь цустай нь холиод хаячихсан газар хэвтүүлчихсэн байсан. Би хүүхдээ тэвэрсэн чигээрээ салгах гэтэл намайг гараараа саваад хүүхэд бид хоёрыг газар унагаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. А эмнэлэгт үзүүлтэл түүний эгэмний яс хугарч, үүрсэн байна эмнэлэгт хэвт гээд хэвтүүлсэн гэжээ. /хх-н 24-26/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 9828 тоот дүгнэлт:

1.А.А биед баруун эгэмний далд хугарал, баруун мөр, эгэмний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн чихэнд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 28/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-30/,/хх-н 27/

          Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 45/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 47-67/

          Б.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 58-59/

          Б.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 51/, прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-57/ зэрэг болно.

          Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  байрны хойд талд байх автомашины зогсоол дээр тус зогсоолын манаачид гар хүрлээ гэж түүнийг өмөөрч А.А нүүрэн тус газар нь цохиж газарт унаган дээрээс нь цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах шүүгдэгч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хажуугийн авто зогсоолын хашаанд нэг залуу зогсоолын манаач ахыг хоолойноос нь боочихсон зогсож байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Нөгөө залуу нь явах гээд машиндаа суусан. Тэгэхээр нь би чи настай хүнтэй яаж байгаа юм болиоч ээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи юу юм муу гөлөг минь хошного минь би чамайг дүүгээрээ алуулна шүү гэж доромжилж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би манаач хүн, хүн биш юм уу чи ямар хаашаа хүн бэ гэж хэлтэл нөгөө жолооч залуу машинаасаа бууж ирээд арын багажаа ухаад нэг юм хайгаад унахаар нь би одоо яах юм бэ гээд хэлсэн чинь намайг үсдэж байгаад миний толгойн зүүн тал руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхсэн чинь газар унасан. Газар унахдаа хажуудаа байсан авгайтайгаа хамт унасан. Түүнийг газар унасных нь дараа би түүний эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Тэгж байтал авгай нь утас алга болчихлоо гээд байсан. Нөгөө залуу эмнэлэг явлаа гээд яваад өгсөн. Миний цохисноос болж тэр залуугийн амнаас цус гарсан нь үнэн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13/  

         Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... намайг төлбөр тооцоогоо хий гэхэд хэл амаар доромжлоод хошного минь новш минь гээд байсан. Тэгж байснаа машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад хоолойноос шахаж байтал нэг үл таних залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл нөгөө жолооч залуу үл таних залууг мөн хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр хоёр хоорондоо барьцалдаад зодолдож эхэлсэн. Гэтэл жолоочийн эхнэр нь машинаасаа гарч ирээд тэр хоёрыг салгах гэж байгаад нөхрийнхөө дээрээс дарж унасан. Жолоочийн эхнэр газраас босч ирсэнээ 2 утас алга болчихлоо хулгайчуудаа гээд орилоод байсан. Жолооч залуу нөгөө үл таних залууг дүүгээрээ алуулна гээд багажнаасаа нэг юм хайгаад байсан гэсэн мэдүүлэг . /хх-н 21/         

          Хохирогч А.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .... 2000 төгрөг өгч чадахгүй арчаагүй юм гэхээр нь би уур хүрээд машинаасаа буугаад заамдаад автал цаанаас нь нэг үл таних эрэгтэй гарч ирээд чи яагаад хөгшин хүн заамдаад байгаа юм гэж хэлэхээр нь би болиод машиндаа суух гэж байтал нөгөө залуу чи ямар овоо банди бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би эмнэлэг явж байна эхнэр хүүхэдтэйгээ явж байна ш дээ гэж хэлсэн чинь дээгүүрхи цамцаа тайлаад бараг л машин дотор орж ирэх гээд байсан. Тэгээд би машинаасаа буугаад хойд багажны хаалгаа нээх гэтэл А гэгч миний баруун шанаан тус газар цохихоор нь би түүний шилэн хүзүүн дээр дараад чи яаж байгаа юм гэтэл миний 2 хөлнөөс өргөөд хойно байсан цементэн шалан дээр унагаагаад миний дээрээс цохиж зодсон. Газар унах үед миний эгэм хугарч уруул язарч, үүдэн шүд суларч нүд чих хөхөрсөн байсан. Манаач бид хоёр төлбөрийн асуудлаас болоод маргаж байхад А гэгч гарч ирээд манаачийг өмөөрч намайг зодсон гэсэн мэдүүлэг  /хх-н 43-48/

          Гэрч Н.З  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нөхөр А манаач 2 маргалдаад тэр хоёр нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байтал хажуугаас нэг үл таних согтуу залуу гарч ирээд тэр хоёрыг болиулсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдөлсөн чинь нөгөө сүүлд ирсэн залуу манай нөхөр А хандаж чи муу яагаад манаачийг дээрэлхээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь А дээрэлхээгүй байна чи цаашаа бай чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа хөдлөөд яг зогсоолоос гарч байтал нөгөө залуу араас хэл амаар доромжлоод салахгүй байсан. Тухайн үед манай хүүхэд гулгиж бөөлжсөн. Тэгээд А машины багажаа онгойлгоод хүүхдийн каар сет суудлыг авах гэж байтал нөгөө залуу араас нь ирээд А толгой хэсэгт нь цохиж зодсон. Тухайн үед би хүүхдээ тэвэрсэн машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгээд би машинаасаа буугаад А дээр очтол нүүр амыг нь цустай нь холиод хаячихсан газар хэвтүүлчихсэн байсан. Би хүүхдээ тэвэрсэн чигээрээ салгах гэтэл намайг гараараа саваад хүүхэд бид хоёрыг газар унагаасан. А эмнэлэгт үзүүлтэл түүний эгэмний яс хугарч, үүрсэн байна эмнэлэгт хэвт гээд хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/

           Б:А нүүр орчимд нь цохиж унагахад нь Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 9828 тоот дүгнэлтээр А.А биед баруун эгэмний далд хугарал, баруун мөр, эгэмний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн чихэнд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.А нь Б, А хоёрын хоорондоо зогсоолын мөнгө төлнө төлөхгүй гэсэн асуудлаас болж маргалдаж заамдаж аваад хоолойноос нь шахаж байхад нь ирж салгах явцдаа А.А маргалдаж улмаар цохиж унагасан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Б.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

       Хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

         Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.  

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.        

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хархужир овогт Б А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Б.А нь  торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН