Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00519

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч В.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1956 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл биичг баримтын зөрчил гарч, ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул 1981 он 01-р сарын 01-ний өдрөөс 199 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******ын 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдалыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг ******* гэж бичсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшингчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар В.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1971, 1981, 1991 оны хөдөлмөрийн дэвтрүүдийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 528 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, 1982, 1983, 1984, 1987, 1988, 1989, 1991 онуудын баярын сайшаалын үнэмлэх, баярын бичгүүд, гэрч В.*******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

-н нэгдлийн гишүүний 1971 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 1981 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдэд *******гийн ******* гэж бичигдсэн нь ******* ******* гэх иргэний үнэмлэхийн эцгийн нэртэй тохирохгүй байх боловч ******* нэрийг ******* гэж товчилон бичсэн, *******, *******самба нь нэг хүний нэр болох талаар мэдүүлсэн гэрч В.*******гийн мэдүүлэг, 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* ******* гэж бичигдсэн байдал зэргийг үндэслэн Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний 1971, 1981 онуудын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

В.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Коммунизмын төлөө” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1982- 1990 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй Х№ 27,Б№01,ХНХ№63-80 дугаар хадгаламжийн нэгжээс түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 528 тоот албан бичиг, 1981, 1982, 1983, 1984, 1986,1988, 1989, 1991 онуудад улсын төлөвлөгөө биелүүлэх хэрэгт хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан В.*******г шагнасан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, 1981-1990 онуудад ажилласан хоног авсан хөлсийг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан 1981 оны хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан -н нэгдлийн гишүүний 1970, 1980 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******гийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын “Коммунизмын төлөө” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар В.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ