Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01612

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01612

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/02466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 14.6 гэснийг 14.5 гэж,

Тогтоох хэсгийн 7 болон 8 дахь заалтыг нэгтгэн 7 гэж дугаарлан Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс 00 дугаар байр 00 тоот хаягт байршилтай, 54.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр М.А-г тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр В.М, М.А нарын нэр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, В.М-аас 32,914,314 төгрөг гаргуулж Т.А-эд олгож, орон сууцны ногдох хэсгээс 32,914,314 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Д.Тогтохын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 9 дэх заалтыг 8 гэж дугаарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Т.А болон Д.Т нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1029 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай. гэж,

Тогтоох хэсгийн дугаарлалтыг 10 гэснийг 9 гэж, 11 гэснийг 10 гэж, 12 гэснийг 11 гэж, 13 гэснийг 12 гэж , 14 гэснийг 13 гэж дугаарлан тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 392,730 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ