| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00850/И |
| Дугаар | 973 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 973
| 2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2016/00973 | Төв аймаг | |
|
|
|
| |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3-р баг, Дашгайн хорооны 1-8 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсанбалдангийн Дорж /РД:НВ46020410/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баян сум, 3-р баг, Цавчир хоолт, 3-р гудамж, 6 тоотод ошин суух Армаг овогт Бат-Эрдэнийн Сувд-Эрдэнэ /РД:СФ80042805/-д холбогдох,
3.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Сувд-Эрдэнэ нь 2014 оны 10 дугаар сард 3.000.000 төгрөгийг банканд хадгалуулсан хүүгээр тооцож сар бүр хүү төлж байхаар 2 сарын хугацаатай аваад өдий болтол өгөхгүй байгаа юм. Иймд Баян суман дахь “Төрийн банк”-ны хадгаламжийн хүүгээр тооцож мөнгөө авъя гэж удаа дараа хэлсэн боловч өгөөгүй. Үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 700.000 төгрөг нийт 3.700.000 төгрөгийг Б.Сувд-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Дорж нь хариуцагч Б.Сувд-Эрдэнээс 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Дорж нь 3.700.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасч, үлдэх 3.400.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хариуцагч Б.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 567.000 төгрөгөөр төлж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх 10/
Зохигчдын бичгээр гарган, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд тус гэрээг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч Л.Доржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 74.200 төгрөгийн 50 хувь 37100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 37100 төгрөг, хариуцагч Б.Сувд-Эрдэнээс 37100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Доржид буцаан олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Л.Дорж нь нэхэмжлэлийн шаардлага 3.700.000 төгрөгөөс, 300.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3.400.000 төгрөгийг хариуцагч Б.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 567.000 төгрөгийг тус тус төлж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Доржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 74.200 төгрөгийн 50 хувь 37100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 37100 төгрөг, хариуцагч Б.Сувд-Эрдэнээс 37100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Доржид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ