| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00829/И |
| Дугаар | 2947 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2947
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 151/ШЗ2016/02947 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: -Х- Д-м /-43/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: - З-12317/-д олбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Д-м нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.З-ай 1999 онд албан ёсны гэр бүл болж 2012 оны 12 сар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. Анхны хүү З.Сумъяабазар 1999 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн. 2004 онд охин З.Баасанжаргал төрсөн. Одоо хүүхдүүд миний гар дээр өсөж байгаа. Т.Золжаргал нь 2013 оны 8 дугаар сард гэр бүлээ орхиод өөр хүнтэй хамтран амьдраад 3 жил гаруй болж байна. Иймд хуулийн дагуу З.Сумъяабазар, З.Баасанжаргал нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Д нь Т.З-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Хариуцагч Т.З-г шүүхэд ирүүлэхээр “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэлд дурьдсан Төв аймаг, Эрдэнэ сум, 4-р багийн хаягаар хүргүүлэхэд Т.Золжаргал нь уг хаягт оршин сууддаггүй болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан энэ хуулийн 69.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч Т.З-н хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Т.Золжаргалд холбогдох Х.Д-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 69 дүгээр зүйлийн 69.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Х.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч Төмөрбаатарын З-л /РД:УГ73012317/-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ